gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хариултын хуудсыг хар, цэнхэр өнгийн балаар бөглөнө

Боловсрол
2013-05-08
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2013-05-08
Жил бүр бид БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвтэй хамтарч ерөнхий шалгалтын бүртгэл, элсэлтийн журмын талаар та бүхний сонирхсон асуултад хариулдаг билээ.

Энэ удаа манай сонины zuuniimedee@yahoo.com цахим хуудас болон 70116001, 70116002, 88003942 дугаарын утсаар илгээсэн зарим асуултын хариуг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс авлаа.

ЭЛСЭГЧИД ШАР ХУУДСАА ХААНААС АВАХ ВЭ?

-Элсэлтийн шалгалтад орохдоо юуг илүү анхаарах вэ?
-Шалгалтад орохдоо элсэгчид анхаарвал зохих хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, элсэгчид бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайлан луйврын гүйлгээ хийсэн тохиолдолд, мөн шалгалтад өөрийн оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн нийт шалгалтыг хүчингүй болгож, хоёр жилийн хугацаагаар шалгалт өгөх эрхийг хасдаг.

Мөн шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, толь бичиг, Элсэлт-2013 компьютер зэрэг бусдад саад болох зүйл авч орохыг хориглодог. Зарим хүүхэд үүнийг мэдэхгүйгээсээ болж, шалгалт өгөх эрхээ хасуулах тохиолдол бий. Тиймээс эдгээр зүйлийг санахад илүүдэхгүй.

Түүнчлэн шалгалт өгөхдөө хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө.

ШАР ХУУДСЫГ ИРЭХ САРЫН 5-НААС ТАРААНА

-Элсэгчид шар хуудас буюу суудлын хуваарийг хаанаас, хэзээ авах вэ?
-2013 оноос өмнө төгссөн бүртгүүлэгчид зургадугаар сарын 05-наас эхлэн Боловсролын үнэлгээний төвөөс зарлагдсан газарт ирж бүртгэлийн хуудсаа баталгаажуулан суудлын хуваариа авна. Харин одоо Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бүртгүүлэгчид сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан суудлын хуваариа авах юм.

ТЕСТИЙН ЭМХЭТГЭЛ ХУДАЛДААНД ГАРСАН

-Сонголтоо хийж бүртгүүлсэн сурагчид тестийн эмхэтгэлээ хүлээж байна. Хэзээ гарах вэ?
-Боловсролын үнэлгээний төвөөс эрхлэн гаргадаг “ЭЕШ-ын даалгаврууд эмхэтгэл 2006-2012” ном худалдаанд гарсан. Манай төв энэ жилээс эхлэн өөрийн байранд ном худалдахгүй бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулан аймгуудын Боловсролын газар, сургуулийн захиалгаар нийлүүлэх бөгөөд нийслэлд “МИР” номын дэлгүүрийн салбаруудаар борлуулах боллоо.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АВААГҮЙ БОЛ ЛАВЛАГАА АВЧИРНА

-Шалгалтад орохдоо хүүхдүүд ямар бичиг баримттай очих вэ?

-Шалгалт өгөхөөр ирэхдээ элсэгчид дараах материалыг бүрдүүлэн шалгалтад орно. Үүнд, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, баталгаажсан бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хаана ямар ангид шалгалт өгөх суудлын хуваарьтайгаа ирэх ёстой. Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2013 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа Засаг дарга эсвэл сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан зурагтай лавлагаа авч ирнэ.

Б.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан