Байгалийн гэнэтийн үзэгдлээс болж нэг хэсэг ургац хураалтын ажил зогсоод байсан. Одоо ургац хураалт хэвийн үргэлжилж байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогыг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.
-Ургац
хураалтын явц ямар байна вэ?
-Энэ
онд 250 гаруй мянган га талбайд улаан
буудай тариалсан. Нэг га-аас 15.8 центр
ургац авах байх. Одоогийн байдлаар тариа
хураалт 44 орчим хувьтай явж байна.
Төмсний хувьд 11 мянган га-д тарьсан. Эндээс 126.2 мянган тонн төмс хураан авна. Бусад төрлийн хүнсний ногоог таван мянган га-д тарьсан байгаа. 63.7 мянган тонныг хураах юм. Одоогийн байдлаар төмс, хүнсний ногооны 80 гаруй хувийг хураагаад байна.
-Өнгөрсон
сард болсон байгалийн гэнэтийн үзэгдлээс
болж олон мянган га тариа цасанд
дарагдсан. Хохирлын хэмжээг тогтоосон
уу?
-Ойролцоогоор
80 мянган га талбайн тариа, хүнсний ногоо
цасанд өртсөн. Төмс хүнсний ногооны
хувьд гайгүй. Харин налсан тариаг
хураахад жаахан бэрхшээлтэй байгаа.
Хохирлын хэмжээг одоогийн байдлаар
нарийн тогтоосон гэх мэдээ ирээгүй
байна. Гэхдээ айхтар хохирол амссан
зүйл байхгүй. Хураахад гарах зардал л
нэмэгдэж байгаа. Тухайлбал, 600 тонн
дизель түлш илүү зарцуулахаар байна.
Цасанд дарагдсан тариаг хураахад өмнө
нь төлөвлөсөн хэмжээнээс 15-20 хувиар
буурч, ургац авах байх.
-Налсан
тариаг хураахад ашигладаг нэмэлт
тоноглол хэр их оруулж ирсэн бэ, ОХУ-аас
авах тариа хураалтын техникууд орж
ирсэн үү?
-ОХУ-аас
40 комбайн оруулж ирээд тариа хураалтад
гаргаад байна. Налсан тариаг хураахад
ашигладаг 8000 иш өргөгчийг аж ахуйн
нэгжүүдэд тарааж өгсөн.
-Энэ
жил улсын нөөцөд хэдэн тонн буудай
авахаар төлөвлөсөн бэ, хэдэн төгрөгөөр
авах вэ?
-Монгол
Улсыг хөгжүүлэх санд 180 мянган тонн
таваарын буудай авахаар төлөвлөсөн.
Тонныг нь 330 мянган төгрөгөөр авна.
-Өнгөрсөн
жил тонн буудайнд 80 мянган төгрөгийн
урамшуулал өгч байсан. Энэ жил урамшуулал
өгөх үү, хэдэн төгрөг байх бол?
-Тонн
тутамд урамшуулал өгнө. Гэхдээ одоогийн
байдлаар нэг тонн буудайд хэдэн төгрөг
өгөхийг эцэслэж шийдээгүй байна. Өнгөрсөн
жил 80, өмнөх онд нь 60 мянган төгрөг өгч
байсан. Өөрөөр хэлбэл, урамшуулал жил
бүр нэмэгдэж байгаа.
-Тариаланчдад
шатахууны хөнгөлөлт олгох уу?
-Үгүй.
Харин шатахуун зээлээр өгч байгаа.
Хаврын тариалалт, уринш, тариа хураалт
зэрэгт шатахууны зээл аваад бүтээгдэхүүнээ
зарж, орлоготой болохоороо эргүүлэн
төлөх юм.
Г.Батзориг