gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нам гэж юу вэ? Бид ямар намтай вэ?

Улс төр
2007-07-04
1
Twitter logo
1
Twitter logo
Улс төр
2007-07-04

Хамгийн зохион байгуулалттай, ялгарч мэргэшсэн сонирхлын бүлгийг нам гэж хэлж болно хэмээдэг аж. Ер нь нам гэж юу болохыг түүний зорилго, үйл ажиллагаа, зохион байгуулалт гэх мэт олон талаас нь тодорхойлж болдог гэдэг. Тэгэхдээ ямар ч тохиолдолд намд нэгдсэн хүмүүс юуны урьд үзэл бодлоороо нэгдсэн байх нь зүй. Бас нам байхын утга учир нь эрх мэдлийн төлөөх тэмцэл байдаг.
Өөрөөр хэлбэл засгийн эрхэнд гарахын төлөө тэмцэлдээ хүмүүс намыг ашигладаг. Тэгэхээр улс төрийн нам гэдэг засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зохион байгуулалттай нийгмийн институт байж таарах нь. П.Доржсүрэн Улс төр судлал ном дотроо чухам ингэж тодорхойлсон байна лээ.
Тэгвэл энэ институтийг XVII-XVIII зууны үед Баруун Европт, тэр дундаа Англи дахь хөрнгөтний хувьсгал хийгээд парламентат ёстой холбоотойгоор үүссэн гэж ихэнх судлаач үздэг байна. Хаант засаглалын эрхийг хязгаарлах оролдлогын дүнд нам үүссэн гэдэг судлаач ч бий. Энд тэнд, ялангуяа Францад нам бий болсон байдлаас үзэхэд нийгмийн идэвхтэй хэсэг, дээд давхрагынхныг хамарсан шинжтэй байснаа XIX зууны сүүл үеэс олон түмний маягтай болжээ.
Орчин үеийн намыг 1867 онд Английн Бирмингем хотод үүссэн гэж хэлж болох баримт байдаг юм билээ. 1867 онд Англид сонгогчдыг сонгуульд нэлээн сайн оролцуулжээ. Орчин үеийн намын үүслийг үүнтэй холбон үздэг байна. Нийгмийн хөгжлийн явцад сонгуулийн эрх өргөсч, түүнд арьсны өнгө, үндэс, шашин, хүйс харгалзахгүйгээр нийгмийн аль болох  өргөн давхрааг хамруулахын хэрээр нам байх шаардлага нэмэгдэж байжээ.
Улс төрийн байгууллага нь нам болсон байхын тулд түүнийг үндэслэсэн нэр хүндтэй, нөлөө бүхий хүмүүсээсээ хойш оршин тогтнож үлдэх чадвартай байх ёстой. Удирдах төвөөс гадна орон нутагт “хөлтэй” байх хэрэгтэй. Эцэст нь засгийн эрхийн төлөө тэмцэх, сонгуульд олонхийн санал авах эрмэлзэлтэй байх нь чухал. Тэгэхээр намын туйлын зорилго нь төрийн эрх мэдлийг олж авах, ямар ч байсан төр, засгаас гаргах шийдвэрт нөлөөлөх явдал байх нь.
Ямар  үнэт зүйл, арга хэрэгслийг эрхэмлэж буйгаар нь намыг хувьсгалт, шинэчлэгч, уламжлалын гэж хуваадаг байна. Сонирхлын бүлгийн төлөөллөөр нь, тодруулбал дэмжигчид нь хэн бэ гэдгээс шалтгаалан ажилчны, үйлдвэр, худалдааныхны, газрын эздийн гэх мэтээр бас авч үздэг. Баримталж буй үзэл суртлын агуулгаар нь коммунист, социалист, либерал, консерватив, фашист гэх мэтээр ялгана. Улс төрийн чиг баримжаагаар нь зүүний, төвийг сахисан, барууны гэх бөгөөд явуулж буй үйл ажиллагааных нь шинж чанараар аядуу, эрс шинэчлэгч, экстремист, улс төрийн системд эзэлж буй байр сууриар нь эрх баригч, сөрөг гэж хуваадаг.
Дэлхийн улс орнуудад нэг намын, хоёр намын, олон намын гэсэн гурван янзын тогтолцоо байна. Хятад, Умард Солонгос, Куба зэрэг захиргаадлын дэглэмтэй орнуудад нэг намын тогтолцоо байгаа. Америк, Англи, Япон зэрэг орныг хоёр намын тогтолцоотой гэж хэлдэг. Эдгээр оронд олон нам бий ч зонхилох нөлөөтэй нь хоёр л нам байдаг. Парламентдаа хоёроос дээш нам суудал авсан байвал түүнийг олон намын тогтолцоотой гэж хэлдэг. Баруун Европын ихэнх улс ийм тогтолцоотой.
Тэгвэл Монгол Улсад байдал ямар байна вэ?
2005 онд шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуульд “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн иргэдийн нэгдэл мөн” гэж тодорхойлсон. Бид олон жилийн турш ганц намтай байсан. Одоо бол олон намын тогтолцоотой. Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй 15 нам байна. Хамгийн сүүлд 2007 оны хоёрдугаар сарын 9-нд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намыг бүртгэжээ. Шинэчлэн бүртгэхэд хугацаанд нь материалаа өгөөгүй есөн намыг бүртгэлээс хассан. Одоогийн парламентад есөн нам суудалтай байгаа.
Гэхдээ манайд нам маш хялбар төрж буй. Тэд нийгмийг өөрчлөх, жолоодох өөрийн гэсэн үзэл баримтлалаас илүү нийгмийн хөгжлийн явцад гарч ирж буй үзэгдэл, бэрхшээл төдийхнийг түшиглэж, тэдгээрийг шийдэх арга замыг зорилгоо болгох байдлаар мэндэлж буй нь харагдсаар байдаг. Намд нэгдэгчид үзэл бодол, итгэл үнэмшлийг чухалчилдаггүйг харуулах баримт олон бий. Намынхаа удирдлагатай ам мурийх, бодол саналыг нь намын нөхөд нь дэмжихгүй байх зэргээс шалтгаалж намаа солих, өөр нам байгуулах нь энүүхэнд. Нам байгуулахдаа нийгмийн түр зуурын бухимдал, олон түмний сэтгэхүй дээр дөрөөлж тоглохыг ихэд эрмэлздэг.
Манайх парламентад олонх болоход нэг суудал дутаад байна, чи хүрээд ир гэхэд л өөрийн намыг орхиод тийшээ явчихыг юман чинээ бодохгүй.
Өөр өөр намын хүмүүс эрх ашгаараа нэгдэн бүлэглэл үүсгэж, шийдвэр гаргах нь ч элбэг болсон. Ашиг сонирхол л нийлж байвал намыг хайхрахаа байв. Уг нь Дээд шүүхэд бүртгүүлэхдээ нам тус бүр өөрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, дүрмээ болвсруулсан байдаг. Харин үйл ажиллагаандаа тэдгээрийг огт мөрддөггүй. Бид ийм л намуудтай.

Р.ЖАРГАЛАНТ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан