Жижигхэн Монголын жирийн нэг сум, аймаг, хотын төвд өссөн шинэ үеийн залуус дэвтрийн хуудсан дээрээс хальж, дэлхийн энд сэтгэж байна. Тэд улс төр, нийгмийг магадгүй бидний мартаж орхисон өнцгөөс харж, ВХ, Quiza, “Татар”, “Киви”-гээр дамжуулан үзэл бодол, хайр сэтгэл, зорилго, хүсэл мөрөөдлөө дуулж байна.
Тэд нам гэдэг чөдөргүй, холбоо, хөдөлгөөн гэдэг аргамжаагүй амьдрахыг илүүд үздэг. Яагаад тэр вэ? Энэ цагийнхан бодит үр дүнг үнэлдэг. Бас хоосон хийрхлээр өвчилж, ходоодоороо хэмжүүлэх дургүй бардамхан улс. Тийм ч учраас тэд улс төр хэмээх “Хадны мангааг” шоолж, шоодох нь бий.
Эмээгийн нам сак худалч, эгч, ах хоёрын нам ёстой яг ш дээ. Аав ээжийн нам бүр харагдаач. Тэгээд сонгууль болохоор “чичрээд дайрчихыг” нь яана. Намын хуралд суу гэж тэнэгтдэг гэжийш дээ. Залуус ингэж шоглож бас бяцхан шүүмжилж байна. Улс төрийн намууд яагаад ингэтлээ үнэ цэнээ алдаж орхив оо?
Дөрвөн жилд нэг удаа гишүүдээ гэнэт санадаг, сонгуульд дайчлан
цалинтай, цалингүй ажиллуулдаг хэрнээ сонгуулж, сонгогдож аваад эргэж ч
харалгүй алга болж орхидогт учир байгаа бололтой.
Гишүүд,
дэмжигчдийнхээ зүрх сэтгэлээр, үзэл бодлоор дөрвөн жилд нэг удаа
хөөрхөн гэгч тоглочихоод, амны цаас шиг хаядаг нь эмээ өвөө, ах эгч,
аав ээж нарын намын гол дутагдал.
Батлахаа хадганд боох нь холгүй нандигнан залж, тэмдгээ энгэртээ зүүчихээд намынхаа хороо, үүрээр бахархлаар дүүрэн эргэлдэж, “Хэзээ дуудаж ямар үүрэг өгөх бол” хэмээн чих тавин хүлээдэг гишүүнийх нь гутал ханзархай, хүрэм элэгдэж хуучирсан байгааг нам хэмээх “хадны мангаа” мэддэг болов уу? Өмсөх хувцасгүй ч үзэл бодлын эрх чөлөөтэй байгаадаа эгэл түмэн ийм сэтгэл хангалуун алхдаг гэдгийг намын дарга та мэдэрдэг үү?
Уг нь улс төрийн нам гэдэг хувь хүний үзэл бодлын туг нь, индэр нь, энэ утгаараа оюун санааны цөм нь байх учиртай. Гэвч өнөөгийн улс төрийн намууд ийм байж чадсангүй. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй намуудад мөн чанар, ёс суртахуун үгүйлэгдэж байна. Хамгийн гол нь сэтгэл зүрх тэдэнд алга.
Тойрогтоо очиж том дуугарч, их ярьж, элдвийг амлачихаад чуулганы
танхимд хөл тавимагцаа өнгө мөнгө, өгөө аваа, авлига тендер яриад
суучихдаг нь энэ цагийн улстөрчдийн увайгүй араншин.
Намуудын
удирдлагууд төдийгүй, гишүүдийн амнаас мөрийн хөтөлбөр, амлалт гэдэг үг
уналгүй гурван оныг үдэв. Нөгөө их амлалт өгч, мөрийн хөтөлбөр
дэвшүүлээд байсан улс хаачив. Хоосон цаас, хоолгүй аяга байсан хэрэг
үү? АН, МАХН хоёрын бие биенээсээ өрсөн баталсан хүүхдийн болон шинээр
гэр бүл бологсдын мөнгийг эс тооцвол шүү дээ. Гэхдээ энэ нь бэлэнчлэх
сэтгэлгээг гааруулснаас хэтэрсэнгүй.
Амлалтаа санаж, мөрийн хөтөлбөрөө цүнхлээд явдаг гишүүн байдаг болов уу? Намуудын мөрийн хөтөлбөр найраанд живж, хуйвалдаанд худалдагдчихаад байгаа нь үнэн. Шулуухан хэлэхэд гишүүд дэмжигчдээ ганц удаагийн аяга, халбага шиг ашиглаж, дараа нь “хогийн саванд” хаяж орхидог энэ дутагдал нь улс төрийн намууд үзэл бодлын чиг шугамгүй байгааг харуулж буй хэрэг юм. Үзэл бодолгүй нам гэдэг зүрх сэтгэлгүй хүн гэсэн үг. Зүрх сэтгэлгүй хүн амьдарч чадах уу? Намууд устсаны шалтгаан үүнд байгаа аж.
Сонгуулиас сонгуулийн хооронд хоёр буюу түүнээс дээш тооны Засгийн
газар унадаг явдал моод болов. Сонгогчид үүнийг хүсээгүй. Аль нэгэн
Засгийн газар ойчих тоолонгоор өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж,
ард түмэн толгой гудайлгасан нь гашуун боловч үнэн.
Улс төрд эмх
замбараагүй, хариуцлагагүй байдал ноёрхож, төрийн ордон хуйвалдаанаар
амьсгалж байна. Тэнд иргэн таны үзэл бодол, итгэл найдварын үнэр ч
алга. Өөрийн гэсэн чиг хандлага, зорилго гэж энэ намуудад, тэдний
удирдлагуудад байна уу? Тэдэнд уут будаа, угжны сүү, хуучин хувцас,
хуурай амлалт бол харин байгаа. Орцны гэрэлтүүлэг, гудамжны тохижилт
гэхчилэн аж ахуйн “бараа бүтээгдэхүүн” бас бий. Энэ бүхэн өнөөдрийн
хоол боловч маргаашийн үзэл бодлын эрх чөлөө биш. Энэ үг АН-ын
Ц.Элбэгдорж, МАХН-ын М.Энхболд, ҮШН-ын М.Энхсайхан, БНН-ын
Б.Жаргалсайхан, Эх орон намын Б.Эрдэнэбат, ИЗН-ын С.Оюун нарт хамаатай.
Гүүр тавиад, худаг бариад өгөөч гэж гуйсан сонгогчийн хүсэлтийн
цаана үүнээс ч үнэтэй үзэл бодол нуугдаж байдаг. Худагтай болчихвол энэ
хавийн айлууд ундны устай залгана гэж тэд бодож чаддаг. Ундны ус цэвэр
байвал хэдэн хүүхэд минь эрүүл өснө гэж тэд алсыг хардаг. Гэтэл
улстөрчид маань “Худгийг нь бариад өгчихвөл Их хуралд сууна” гэж улам
ядуу, уйлмаар гунигтайгаар “холыг хардаг”. Утга агуулгын уялдаа,
учирлах, ухаарахын хооронд алхам зөрүү, аймаар том эндүүрэл байгаа биз.
Хүсэл тэмүүлэлгүй, итгэл үнэмшилгүй ард түмэн гэж байдаггүй. Үзэл
бодол, зорилго чиглэлгүй үлдэнэ гэдэг бол үхэл. Хангалуун тансаг
амьдарлаа ч хаашаа юунд зорьж байгаагаа мэдэхгүй байна гэдэг жинхэнэ
гуниг. Энгийн олон түмний нүд юу өгүүлж байгааг харсан уу? Тэд тууштай
үзэл бодлоор өлсч байна. Зорилго чиглэл гэгчийг горьдож, хүлээж сууна.
Ёстой зовхи нь өөдөө ард түмэн тулдаа өгсөж, өндийж, өөдөө зүтгэж байна.
Тийм ч учраас энэ цагийн залуус ээж, аавын нам сак худалч, ах эгчийн нам ёстой яг ш дээ, өвөө эмээгийн нам бүр будаа хэмээн зоригтой хэлж байгаа юм. Эмээ өвөөгийн нам гэдэг нь МАХН, аав ээжийн нам нь АН, ҮШН, ИЗН, БНН зэрэг нас чацуу, үе нэг улс төрийн хүчнүүд, ах эгчийн нам гэж холбоо хөдөлгөөнүүдийг хэлж байгаа хэрэг. Энэ цагийн залуусын нам гэж байна уу? Уг нь залуус үзэл бодлынхоо өмнө үүрэг хариуцлага хүлээхийг хүсдэг…
Р.ЭМҮЖИН