gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ховордож байгаа амьтадтай холбоотой статистик тоо

Нийгэм
2009-09-11
1
Twitter logo
1
Twitter logo
Нийгэм
2009-09-11

1980-аад оны эцсээр 140-150 мянган толгой халиун буга 40 мянга орчим баданга хүдэр байсан бол сүүлийн арав гаруйхан жилд энэ хоёр зүйлийг хайр гамгүй хядсаар одоо 10,000 хүрэхгүй бугатай, 1200 орчим хүдэртэй болж. Энэ хоёр зүйл амьтад хоёул ховор амьтны тоонд орох болсон. Монгол бөхөнгийн тоо толгой 2000 он гэхэд 5000 орчим хүртэл өссөн боловч 2004 он гэхэд 1500, 1970-1980 онд 40,000 орчим аргаль хонь байсан бол одоо 13,000 хүртэл буурчээ. Бидний мэдэх элбэг амьтан гэгдэх өнөөх хүн бүрийн хорхойг хүргэдэг хулгар шар маань ч ховор амьтны суудалд залагдахад хүрээд байна. Сүүлийн жилүүдэд тусгай зориулалтаар угалз 80 хүртэл толгой, тэх 240-290, хар сүүлт, бор гөрөөс 60-80 толгой, цагаан зээр 150 орчим, зэрлэг гахай, шилүүс 10 орчим толгой, саарал чоно 250, ус намаг, ой хээрийн агнуурын шувуу 1200 хүртэл толгойг агнуулахаар мөн амьдаар нь гадаадад гаргах мануул зэрэг амьтдын тоо толгойг Засгийн газар тогтоожээ.

80 жил дархан цаазтай байгаа амьтан
Бөхөн  нь Евроазийн том хөхтний дотроос устах аюулд хамгийн их өртөж байгаа зүйл амьтдын нэг юм. Дэлхий дээр бөхөнгийн хоёр дэд зүйл тархсан байдаг аж. Татар бөхөн Каспийн тэнгис орчмын бүс нутаг, ОХУ-ын Халимагийн баруун хойд хэсэг буюу төв Азийн Их нууруудын ай саваар тархсан байдаг аж. М

онгол бөхөн нь зөвхөн манай улсад Их нууруудын хотгорт тохиолдоно. Манай улс энэ амьтныг 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтны тоонд оруулжээ. Өнгөрөгч оны судалгаагаар бөхөнгийн тоо толгой нийт тархац нутгийнхаа хэмжээнд 3200 орчим болж, өмнөх жилүүдтэй харьцуулахад өсч байна.

60 гаруй төрлийн үлэг гүрвэл талын Монголоос олджээ
Манай улсад хийгдсэн палеонтологийн судалгаа нь 100 хүрэхгүй жилээр хэмжигдэх ч Монголын өргөн уудам говь нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдворууд нь дэлхийн палентологийн шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан. Эдгээр нээлтийн ачаар хүн төрөлхтөн 65 сая жилийн өмнө мөхөж үгүй болсон үлэг гүрвэлийн талаар бодитой ойлголттой болж чадсан хэмээн үздэг ажээ. Үлэг гүрвэл нь 220 сая жилийн тэртээ үүссэн байна. Тэгвэл манай дэлхий дээр 150 сая жилийн турш ноёлж, 60-65 сая жилийн өмнө Цэрдийн галавын төгсгөлөөр мөхсөн гэх баримт бий.

Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосон бөгөөд түүний 60 гаруй төрөл нь Монгол нутгаас олджээ. Мөн манай улс нь үлэг гүрвэлийн цуглуулгаараа дэлхийд тавдугаар байрт ордог. Тарбозавр, Протосератопс үлэг гүрвэлийн бөөнөөрөө хадгалагдсан зулзага, махан идэшт үлэг гүрвэлийн аварга урд мөч, өвсөн тэжээлт үлэг гүрвэл-Нэмэгтозаврын гавлын яс, шүдгүй махан идэшт үлэг гүрвэл Овираптор, шувууны өвөг гэж тооцогдох махан идэшт үлэг гүрвэл, зузаан зулайт үлэг гүрвэл-пахиоцефалозавр гэх зэрэг бүхий л олдворууд нь дэлхийд маш үнэтэйд тооцогдсоор байгаа билээ.

Монголын улаан номонд орсон ганц эрвээхэй
Дэлхий дээр түгээмэл тархсан шавьжийн нэг бол эрвээхэй. Тиймээс ч эрдэмтдэд судлуулсаар арвин "намтар"-тай болжээ. Өнгө алагласан хээ хуар бүхий гоёмсог далавчтай хээнцэр энэ шавьжнуудыг байгалийн бүжигчин, нисдэг цэцэг гэх нь ч бий. Одоогоор 100 гаруй мянган зүйлийн эрвээхэй дэлхийгээр тархсан байна. Үүний орчим зүйл нь манай оронд бүртгэлтэй. Тэд олон янзын өнгө, гоёмсог хээгээр чимэглэсэн хос сарьсан далавчтай. Энэ нь хайрсаар хучигдсан учраас хайрсан далавчтаны багийнхан хэмээн нэрлэх нь ч бий. Тэдний дунд далавчгүй хэсэг ч бий гэнэ. Гэхдээ энэ нь цөөн зүйлийн эрвээхэйд тохиолддог хувь тавилан аж. Өөрөөр хэлбэл, зарим зүйлийн зөвхөн эм эрвээхэй далавчгүй байх тохиолдол байдаг юм байна.

Эрвээхэйнүүд урт нарийн хоолой маягийн өвөрмөц эрүүтэй. Тэр нь хуйлж цагирагласан хэлбэртэй. Энэ төрхөөрөө бусад шавьжнаас онцгойрдог ажээ. Мөн тэдний биеийн хэмжээ харилцан адилгүй. Тухайлбал, хивэн эрвээхэй гурван мм далавчтай. Энэ нь бусдаасаа хамгийн богинод тооцогдох жишээтэй. Гэтэл тогосон нүдэт, бүгэг зэрэг "аварга биетнүүд"-ийн далавчны дэлгэц 30 гаруй сантиметрт хүрдэг гэнэ. Одот буюу дэлбээ эрвээхэй далавчаа дэлгэсэн үедээ хамгийн гоёмсог хээнцэр харагддаг аж. Түүний далавчны дэлгэц 70-90 мм байдаг юм байна. Цагаан өнгөтэй далавч нь тод хар өнгийн толбонуудтай, Мөн хойд талын далавчны хар хүрээ зэрэг нь түүнийг улам чимдэг. Тиймээс Монголын улаан номонд бичигдсэн ганц эрвээхэй энэ юм. Тэд манай орны ойт хээрийн бүс нутагт ихээр тархан нутагшжээ.

Ц.Одгэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан