Нийслэл хотын 370 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын олон ажил хийж байгаа билээ. Хүүхэд хөгшчүүдийн амрах талбай хомсхон байдаг нийслэлчүүдийн хувьд нэгэн өвөрмөц усан оргилуур бүхий цэцэрлэгтэй боллоо. Баянгол дүүрэгт байрлах Төмөр замын дээд сургуулийн өмнөх талбайд нээсэн энэхүү оргилуур нь “Нийслэлийн өнгө төрхөд нийцэх орчин үеийн загвар бүхий шинэлэг сайхан ажил боллоо” хэмээн тус дүүргийн засаг дарга Л.Амгалан онцлов.
Энэхүү хөгжимт оргилуур нь Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын санхүүжилтээр бий болж байгаа юм. Орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэгтэй, хөгжмийн аяс хэмнэлээр ус нь цацардаг усан оргилуур Монголд анх удаа бий болж байгаагаараа онцлог. Үүнтэй ижил төстэй оргилуур Сайншанд, Эрдэнэт хотуудад байдаг ч оргилуур илүү боловсронгуй болсон гэнэ. Иргэдийн нүд, сэтгэлийг баясгасан энэхүү усан оргилуурын нээлтэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Р.Раш, НИТХ-ын дарга Т.Билэгт зэрэг албаны хүн оролцлоо.
М.Мөнхтунгалаг