Хөрөнгийн биржийн арилжаагаар үндэсний томоохон аж ахуйн нэгжийн үнэт цаасны ханшийн уналт үргэлжилж байна. Өчигдрийн арилжаагаар "АПУ", "Нако түлш", "Хөх ган", "Нефьт импорт концерн" компанийн үнэт цаасны ханш унажээ. Дээрх аж ахуйн нэгжүүдээс АПУ, НИК компанийн хувьд сүүлийн өдрүүдэд үнэт цаас нь байнга уналттай байгаа аж.
Харин энэ өдөр Нако түлш компанийн ханш хамгийн өндөр буюу 15 хувийн уналттай байсан байна. Нако түлш компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд 2007 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 181 дүгээр тогтоолоор хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлөө авч Хөрөнгийн биржид бүртгүүлжээ.