gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын заан М.Өсөхбаяр: Ах анхаарлаа надад хандуулаад өөрөө сайн барилдсангүй

Спорт
2009-07-17
0
Twitter logo

Монгол Улсын начин цол хүртчихээд “Хилчин” спорт хорооныхоо захирал гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц багш руугаа гүйж очиж үнсүүлэхдээ бараг л мөргөчихөөд буцаж гүйн туг тойрч байсан энэ залууг өдгөө улсын заан М.Өсөхбаяр гэж дуудах болсон. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат түүнийг наадамчин олон “Энэ жилийн бөхийн тааврын будилааны эзэн” хэмээж байсан юм. Түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

-Юуны өмнө улсын баяр наадамд амжилт сайн барилдаж цолоо ахиулж наадамчин олноо баясгасанд баяр хүргэе.
-За баярлалаа. Их Монгол Улс байгуулагдсаны 803, улс хувьсгалын 88 жилийн ойгоороо одтой сайхан наадаж улсын заан цол хүртсэндээ баяртай байна. Намайг энэ цолыг хүртэхэд хамгийн ойр байж бүхий л талаар тусалж дэмсэн багш нар, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны хамт олон, “Жигүүр гранд” группын захирал Г.Баттөр ахдаа, гардаж бэлтгэл хийлгэдэг ОУХМ Р.Лувсанпүрэв багш нартаа маш их баярласнаа хэлмээр байна. Бас улсын харцага Д.Баасандорж ахдаа их баярласан. Ах маань миний хамгийн дотны хүн.

-Та өнөө жилийн наадмаар начнаас заан болтлоо сайхан наадлаа. Харин ах Д.Баасандорж харцагын хувьд хэр наадсан бол?
-Энэ жилийн хувьд ах хамаг анхаарлаа надад тавиад өөрөө сайн барилдаж чадсангүй.

-Улсын харцага Д.Баасандорж та хоёрыг хамаатан гэдгийг бөхчүүд, бөх сонирхогчид сайн мэднэ. Харцага маань аав, ээжийн аль талын нь хамаатан бэ?
-Д.Баасандорж ах миний ээжийн хамгийн бага дүү.

-Заан ээжийн талаас бөхийн удамтай юм байна. Аавын талаас удам бий болов уу?
-Хоёр талаасаа бөхийн удамтай. Д.Баасандорж ахаас гадна ээжийн өвөөгийн эцэг нь дээр үед даншигт зэгсэн сайн барилдаж байсан гэдэг юм. Аавын талаас аавын аав Өндөр Цэрэндолгор гэдэг нутагтаа алдартай сайн бөх байсан. Аймгийн наадамд ганцхан удаа барилдахдаа начин цол хүртэж байсан гэдэг.

-Бөхчүүд улсын цолонд ойрхон бөхийн шагнал авахаараа улам ир ордог гэдэг. Өсөхөө заан энэ шагналыг хэзээ авч, хэрхэн ирлэгдэж байсан бол?
-2004 оны Улс тунхагласны баяраар улсын начин, харцага цолтнуудаар дөрөв давж тэр цолыг авч байсан. Урам оролгүй яахав. Тэр жилийн баяр наадмаар гурав давж, дараа жил нь бяртай, хүчтэй, залуу заан Б.Ганбатад дөрвийн даваанд өвдөг шороодож, түүний дараа жил улсын гарьд Т.Амартүвшингээр улсын начин цолтой байхад нь тав давж Монгол Улсын начин цол хүртэж байсан.

-Энэ жилийн хувьд бэлтгэл хэр сайн байсан бэ. Түрүүн “Ах хамаг анхаарлаа надад зориулаад олигтой барилдаж чадаагүй” гэсэн. Ер нь танай спорт хорооныхон өөрт чинь нэлээд найдлага тавьж байжээ дээ?
-Бэлтгэл сайн байсан болохоор багш нар ч надад итгэж байсан. Д.Баасандорж ах ч гэсэн надад маш сайн зөвлөсөн. Багш нартаа, ялангуяа Д.Дашжамц багшдаа, ер нь бүгдэд нь баярлаж байна. Та нарынхаа ачаар би энэ сайхан цолонд хүрлээ гэж хэлмээр байна.

-Өсөхөөгийн бэлтгэлийн нэг өдөр хэр ачаалалтай, хэрхэн өнгөрдөг бол?
-Бөх болгон л наадмаас наадмын хооронд бүтэн жилийн бэлтгэл хийдэг. Долоо хоногт 2-3 удаа үндэсний бөхийн бэлтгэлтэй байдаг. Харин хүчний бэлтгэлийг өдөр бүр хийдэг. Би бэлтгэлийнхээ үеэр хашир туршлагатай, сайн бөхчүүдтэй ноцолддог. Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Д.Пүрэвсүрэн, улсын начин Н.Түмэннаст, Монгол Улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, улсын начин Б.Баянмөнх гээд. Эднийхээ хүчинд би ихийг сурч, мэдэж авсан.

-Өсөхөө заан наадмын өмнөх өдөр ахлах дэслэгч цолтой болсон. Одоо ямар цолоор шагнагдах бол. Хүмүүсийн ярих нь харцага цолыг алгасч заан болсон учир хошууч цол өгөх байх гэж ярих юм?
-Түүнийг би яаж мэдэх вэ. Командлагч л мэдэх хэрэг. Найз нөхөд, зарим дарга, цэрэг тэгж хэлж л байна билээ. Ахмад цолыг хамгийн жавхаатай нь гэдэг. Би их бэлгэшээж байгаа.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан