Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2017 оны эхний 8 сарын судалгаанд монголчуудын дундаж цалинг дараахь байдлаар тодорхойлжээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны II улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд,
- 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг,
- 10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг,
- 50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг,
- 100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг,
- 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1365.3 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл,
- уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2221.2 мянган төгрөг,
- урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байна.