gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

Э.Оргил
Эрүүл мэнд
2017-12-26
0
Twitter logo
Э.Оргил
0
Twitter logo
Эрүүл мэнд
2017-12-26
Ханиадыг эмгүйгээр  эмчлэх аргууд

Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Зарим эм, бэлдмэлүүд ханиадыг тухайн үед нь дарах  боловч бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн вирусээр халдварлах магадлал өндөр байдаг. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлдэг.

Сармистай сүүгээр ханиад дарах арга: Нэг аяга буцалсан сүүнд зөгийн бал, 3-5 хумс сармис жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орвол ханиалгыг маш сайн дардаг.

Үхрийн нүдний навчаар ханиад дарах арга: Үхрийн нүдний нэг хоолны халбага хуурай навчин дээр аяга буцалсан халуун ус хийж дөрвөн цаг дарж хандална. Хандалсан шүүсийг өдөрт 4-5 удаа 125 мл-аар ууна.

Нимбэгийн хальс сармисаар ханиад дарах арга: Хоёр ширхэг сармисыг хальстай нь үрүүлээр үрнэ. Мөн 10 хумс сармис нухаж, нимбэгтэй хольж хутган, нэг литр буцалсан бүлээн усанд хийж таглана. Уг шингэнээ хөргөгчинд хонуулаад өглөө нь өлөн элгэн дээрээ, орой унтахын өмнө тус бүр нэг хоолны халбагыг ууна. Ханиалгахаа больсон ч зогсоохгүйгээр бэлдсэн уусмалаа дуустал уувал таны бие дэх ханиадын нянг устгана.

Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэнд тав таван дуслаар дусааж хэрэглэнэ. Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг дусааж хэрэглэнэ. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Бэлдсэн шингэнээ хөвөнд шингээн, хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэх нь зохимжтой.

Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний ваннд суух: Саванд 36-38 хэмийн халуун нэг литр ус, 2 гр гич хийж хутгаад хоёр хөлөө дүрж, дээгүүр нь дулаан бүтээлгээр битүү бүтээн 10-15 минут сууна. Шилмүүст ваннд суухдаа 36-38 градус 10 литр усанд 200 гр шилмүүсний ханд хийгээд 10-15 минут сууна.

ХИЙ ХАНИАЛГАСАН ҮЕД: 

  • Хөхүүл ханиалгыг ардын уламжлалт аргаар дарах нь илүү үр дүнтэй. Үүнд:
  • Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10-гр-ыг хийж, 30 минут буцалгаад өдөрт гурван удаа хоолны халбагаа ууна.
  • Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно.
  • Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө. Том хүнд таван ширхэг яншуй 150 гр усанд хийж, 2-3 минут буцалгаад бүлээнээр нь ууна.
  • Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж, өдөрт гурван удаа буцалгаж ууна.
  • Гүүний айраг, ингэний хоормогийг халааж уух нь хий ханиалгыг дардаг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан