Дубай хот технологийн дэвшлийг хамгийн түрүүнд нэвтрүүлдэг уламжлал тогтоохоор хичээсэн хэвээр. Энэ долоо хоногт Дубайн Цагдаагийн алба анхны Робот цагдааг хэрэглээнд нэвтрүүлж буйгаа мэдэгдлээ.
167 см өндөртэй REEM роботыг Испанийн PAL Robotics компани загварчилжээ. Дубай хотын Цагдаагийн алба 2030 он гэхэд нийт цагдаагийн алба хаагчдын 25 хувийг роботоор солихоор төлөвлөж байгаа аж.
Ингэснээр 10 гаруй жилийн дараа Дубай хотод ямар ч хүний оролцоогүй Цагдаагийн хэлтэс ажиллаж эхлэх юм. Робот цагдаагийн хувьд өнгөрсөн жил GITEX чуулганы үеэр танилцуулж байсан бөгөөд хүмүүс гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, бичиг баримт бүрдүүлж, замын хөдөлгөөний зөрчлийн торгууль төлөх зэрэг зүйлсийг хийж болдог байжээ.
Одоо IBM-ийн Ватсон хиймэл оюун ухааныг суулгаж, дуу хоолойгоор таних системтэй болгохоор зорьж буй энэхүү робот ирээдүйд жинхэнэ цагдаагийн алба хаагчаас дутахааргүй чадвартай болох юм.