gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

Б.Чимэг
Эдийн засаг
2020-10-16
11473
Twitter logo

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдэв.

Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрджээ. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.    

Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.      

МАН-ын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийн хүүг бууруулах, хуримтлалын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх талаар тусгасан. Эдгээрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мөн тусгасан. Бид 6 хувийн зээлийг олгож эхлэхээс өмнө бүх банкны төлөөлөлтэй уулзсан. МИК-ын Эрсдэлийн нөөцийн 1.6 хувийн хүүг буулгах хүсэлт тавьсан. Ийм зохион байгуулалтын ажил хийж, хүүг буулгалаа.

2013 оноос нийт 100 орчим мянган иргэн ипотекийн зээл авчээ. Манай улс нийт 900 орчим мянган өрхтэй. Тэдний 1/9 нь урт хугацааны зээл авчээ. Тэдний нэг сарын орлого 1.5 сая төгрөг байх шаардлагыг банкууд тавьдаг. Иймд энэ зээлд хамрагдах боломжгүй олон өрх бий. Мөн тэд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадахгүй байна, орон сууц үнэтэй гэх мэт шалтгааныг хэлдэг. Төр ингэж арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. БХБЯ цаашид түрээсийн орон сууцны хөтөлбөр боловсруулан танилцуулна. Улс аймгийн мэдэлд байдаг, шугам сүлжээнд холбогдсон газруудад түрээсийн байр барина. Эхний удаад цөөн байр байх ч хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудаа хамруулна.                                     

"Хэрэв 8 хувийн хүүтэй зээл авсан хүмүүсийн зээлийг 6 хувь руу буулгая гэвэл улсын төсвөөс 400 тэрбум төгрөг зарцуулна. Ийм эх үүсвэр боломж одоохондоо байхгүй. Монголбанк арилжааны банкуудад чиглэл өгчихсөн байгаа. Сүүлийн нэг сарын турш 8 хувийн зээлийг олгоогүй байсан. Зургаан хувийн зээлийг түр олгоно гэдэг нь ташаа мэдээлэл" гэдгийг Б.Мөнхбаатар сайд онцлов.    

Найман хувийн зээлээ төлж барагдуулсан иргэд 6 хувийн зээл авах боломжтой юм байна.    

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг эндээс уншина уу.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг эндээс уншина уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан