“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” болон “Богд ар” хорооллын сууц өмчлөгчдийн зүгээс мэдээлэл хийж байна.
“Богд ар” хорооллыг барих, бүтээн байгуулалтын жишиг хороолол болгох захирамжийн дагуу тус хороолол баригдаж эхэлсэн. Ингээд үүнийг дагасан 6000 гаруй айл болон сургууль цэцэрлэгийг барих зураг төсөл баталсан. Гэтэл хорооллыг нь ашиглалтад оруулсан хэрнээ сургууль, цэцэрлэгийг барихгүй үлдээсэн. Өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байна. Энэ асуудлыг 20 жилийн дараа “Богда холдинг” компани эзэмшин “миний эзэмшлийн газар, худалдаж ав” гэсэн хариулт өгч байна.
Хүүхдийн сурч боловсрол эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэж байна. Тийм ч учраас Хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байна. “Богда холдинг” компани өөрийн эрх ашигт дүйцүүлэн зочид буудал, үйлчилгээний газар барихыг зогсоох хэрэгтэй. Төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон. Төрийн газрыг буцаагаад өөрт нь зардаг, нийтийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагааг болиулах шаардлагатай.
20 жилийн өмнө “Богда холдинг” компани 930 гаруй хүүхдийн сургууль, 200 гаруй хүүхдийн цэцэрлэг барина гэсэн ч өнөөдөр ямар байдалтай байгааг бид харж байна.