Монголчуудын хүчиллэг хоол хүнсний хэрэглээ баяр ёслолын үеэр 3-4 дахин ихсэж, ходоодны хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдан хоолны хордлогод өртдөг байна.
Баяр ёслолтой холбоотойгоор эрүүл мэндийн түргэн тусламжийн дуудлагын төвийн ачаалал 4-5 дахин нэмэгддэг бөгөөд үүнээс хоолны хордлоготой холбоотой дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Харин ДЭМБ-ын сүүлийн судалгаагаар дэлхийн 10-н хүн тутмын 1 нь хоол хүнсээрээ дамжуулан өвчилж, 420 сая хүн нас бардаг гэсэн тоо байдаг. Хоолны хордлого болох олон шалтгааны нэг нь нүүрс ус, уураг ихтэй хүчиллэг хүнсэнд нян илүү хурдтай буюу 15 минут тутамд 2 дахин их тоотой болж үрждэгтэй холбоотой. Мөн хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэхээс гадна 2-оос дээш цаг хадгалахгүй байх нь чухал юм. Эдгээрээс шалтгаалан хоолны хордлогод орсон хүнд суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрдэг. Хордлогын шинж тэмдгийн үед хүний бие шингэн ихээр алдаж, алдсан шингэнээ нөхөхийн тулд Монголчууд эртнээс байгалийн гаралтай давс болон хужрыг усандаа найруулан уудаг байсан нь өнөө цагийн анагаах ухаанд ч хэрэглэгдсээр байгаа билээ. Мөн хоолны хордлогын эхэн үед ходоодоо шүлтлэг зөөлөн усаар угаах нь хордлогоос гарах хугацааг түргэсгэдэг байна. Хоолны хордлогоо бүрэн эмчилж чадаагүйгээс ходоодны архаг үрэвсэл болох магадлалтай бөгөөд архаг үрэвсэл нь даамжирснаар ходоодны хорт хавдар ч үүсгэх нь бий.
Үүнтэй холбоотой судалгаанаас дурдахад Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтын тоогоор нэгдүгээрт орж байгаа нь тун харамсалтай. 2018 оны байдлаар энэ төрлийн өвчлөлийн 890 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд тус 890 хүний 600 гаруй нь энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Монгол улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа өвчний нэгдүгээрт зүрх судасны өвчин байдаг бол хоёрдугаарт нь хоол боловсруулах замын өвчин ордог. Ходоод гэдэг хоол боловсруулах гол эрхтэн бөгөөд ходоодны шархлаа хүндэрвэл хорт хавдар үүсгэх аюултай. Ходоодны шархлааны шалтгаан нь ходоодны үрэвсэл. Гэтэл сүүлийн үед ходоодны үрэвсэл залуужсаар сургуулийн насны хүүхэд хүртэл ходоодны үрэвслээр өвчилж байна. Тэгэхээр ходоодны шарх үүсэж үрэвсэх олон шалтгаан байдгаас үндсэн 2 шалтгааныг дурдвал, ходоодны хүчил нэмэгдэх болон хеликобактерийн халдвар юм. Ихэвчлэн мах, өндөг зэрэг уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн хоол амтлагчууд, архи согтууруулах ундаа, тамхи зэргийг хэрэглэснээс үүдэн ходоодны хүчиллэг нэмэгддэг. Тиймээс ходоодны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалж байх нь хоол боловсруулах замын аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нэг арга юм.
Ходоодны хүчил шүлтийг дараах аргуудаар тэнцвэржүүлэх боломжтой юм. Үүнд: Хоол хүнсээрээ тэнцвэржүүлэх боломжтой ба тухайлбал, бууцай, салатны навч, байцаа, хулуу, чинжүү гэх зэрэг ногоон навчтай ургамлууд хэрэглэж занших нь хүчиллэгийг тэнцвэржүүлэх үр дүнтэй арга юм. Үүн дээр онцгойлон хэлэхэд, ходоодны хүчлийг багасгахын тулд ус сайн ууж хэвших нь үр дүнтэй. Усаа уухын өмнө тухайн усны савлагаан дээрх pH буюу хүчиллэгийн хэмжээг харах хэрэгтэй. Ихэнх усны хүчиллэг pH нь 5-7-ын хооронд хэлбэлздэг ба pH нь 1 рүү ойртох тусам хүчиллэг, харин 14-т ойртох тусам шүлтлэг байна. Тэгэхээр саармаг буюу шүлтлэг ус хэрэглэвэл ходоодны хүчиллэгийг тэнцвэржүүлхээс гадна бодисын солилцоог идэвхжүүлдэг.
Хүн амын дунд хоол боловсруулах замын өвчлөл их байгаа учраас Монос Хүнс компани ходоодны хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй pH 8.5-тай ЭКОС хэмээх шүлтлэг, зөөлөн усыг 3 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн юм. Энэхүү эрүүл мэндийн усыг Монгол түмний эртнээс уламжилж ирсэн хужир ашиглан шүлтлэгжүүлдэг ба найрлагадаа маш олон төрлийн эрдэс агуулдаг. Хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалах давуу талтайгаас гадна хүний биед дутагдсан бусад эрдсүүдийг нөхөх, ходоодны үрэвсэл, улайлт, шархны эдгэрэлтийг түргэсгэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, биеийн жин бууруулах үйлчилгээтэй ажээ.
Уг бүтээгдэхүүнийг “Монос”-ын 100 орчим эмийн сангуудаар борлуулдаг байсан бөгөөд эрэлт нэмэгдэж хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж, чадахгүй байсан юм. Иймээс “Монос хүнс” компани өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр байгуулахаар Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн ус ундааны төслийг амжилттай хэрэгжүүлж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, өмнөх үйлдвэрлэлээс 24 дахин том шинэ үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Ингэснээр зөвхөн эмийн сангаар худалдаалагддаг байсан цээж хорсолт, ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэх “Экос” эрүүл мэндийн усыг борлуулалтын бүх сувгуудаар түгээж, хүн бүрт хүртээмжтэй болгоод байгаа юм.