Лондон хотод амьдардаг монгол ах дүүс коронавирусийг устгах даалгавар гүйцэтгэдэг гар утасны тоглоом бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 11 настай ах Л.Сансар нь код бичиж, тоглоомын дизайныг бүтээдэг бол дүү Л.Өлзийт нь график дизайны нарийвчилсан хэсгүүд дээр ажилладаг байна.
Эстони, Литва, Латви, Израиль, Сингапур зэрэг дэлхийн олон улс оронд энэ мэтчилэн кодчилол, програмчлалын ур чадварыг хүүхдүүдэд бага наснаас нь эзэмшүүлж, ирээдүйн мэдээллийн технологийн боловсролтой иргэнийг бэлтгэж байна. Америк, Австрали, Их Британи зэрэг зарим томоохон улс орнууд боловсролын хөтөлбөртөө шууд өөрчлөлт хийх боломжгүйгээс энэ чиглэлийн боловсролыг хичээлээс гадуурх хөтөлбөрөөр олгож байна.
Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт энэ хичэээл багтсан эсэхийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч Н.Булгантамираас тодруулахад дунд болон ахлах ангийнхны хөтөлбөрт багтсан гэдгийг хэлсэн юм.
Кодчилол, програмчлалын хичээлийг хувийн сургуулиудад илүү хүртээмжтэй зааж байгаа ч төрийн өмчит сургуулиудад харьцангуй тааруу байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэтэл хүүхэд бүр програмист болох албагүй ч компьютер програмчлалын тодорхой хэмжээний мэдлэг чадвартай болох хэрэгцээ шаардлага бий.
Тэдэнд өөрөө код бичиж, тоглоом, анимейшн бүтээх чадварыг Монголд үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн сургалтын төв /Kids Code Academy, Codercub, Loopy code academy зэрэг сургалтын төвүүд/ зааж эзэмшүүлж байна.
Тэгвэл юун түрүүнд код гэж юу вэ, код бичиж сурахын ач холбогдол юунд оршиж байдгийг эцэг эхчүүдэд ойлгуулахын тулд Kids Code Academy-ийн үүсгэн байгуулагч, Н.Ариунаа багштай ярилцсан юм.
КОДЫН СУРГАЛТ НЬ ХҮҮХДИЙГ КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭГЧ БИШ БҮТЭЭГЧ БОЛГОДОГ
-Гаднын сургуулиудад кодчилолыг зааж хүүхдүүд программ зохиогоод байна. Тэр дундаа монгол хүүхдүүд тоглоом хийсэн байхыг харлаа. Таны бодлоор Монголын ЕБС-ийн мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр ямар байх ёстой вэ? Код бичиж сургах нь хэр ач холбогдолтой вэ?
-Мэдээлэл зүйн хичээл кодчилолтой ойртож очих ёстой. Гэтэл компьютерийн хэрэглэгч болох талд нь голчлон сургаад байгаа юм. Хэрэглээг хүүхэд сурчихна. Кодын сургалтын ач холбогдол нь хүүхдүүдийг хэрэглэгч биш бүтээгч болгох тал руу чиглүүлж өгдөг. Хүүхдүүд өөрсдөө тоглоом бүтээнэ, анимейшн хийнэ, story telling буюу хэлэхийг хүсэж байгаа зүйлээ видеогоор хийх боломжтой. Өдөр тутамд хэрэглэдэг зүйлээ өөрсдөө хийх боломжтой гэдгийг ойлгуулахад сургалтын гол ач холбогдол оршдог.
Ирээдүйн боловсон хүчин дижитал шилжилтэд бэлэн байх ёстой.
Технологийн бүтээгдэхүүн бидний эргэн тойрон дахь банк, сургууль, ажил, амьдралын бүх хэсэг рүү нэвтрээд байна. Бүх юм технологиос хамааралтай болж байхад үүнийг өөрсдөө бүтээж болдог гэсэн сэдлийг өгчихөөр технологид хандах хандлага нь өөр болно.
Хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ухаалаг гар утас, төхөөрөмжөөс хамааралтай болж байна. Нэг талаасаа энэ нь сөрөг үр дагавартай. Хүмүүс хэрэглээндээ автаад, зөв хэрэглээ байхгүй болж байна. Хүүхдүүд ч эцэг эхээсээ үлгэр дуурайл авдаг.
Гэвч нөгөө талаасаа гар утас нь сургалтын хэрэгсэл юм. Бид гар утсанд нь аппликейшн суулгаж өгдөг. Тэр аппликейшн болон программыг ашиглаад хүүхдүүд сурч байна.
Тоглоомын зарчмаар хийгдсэн тусгайлсан Scratch программ дээр сургалтаа эхлээд явуулдаг юм. Үүн дээрээ программчлалын алгоритм болон чухал суурь ухагдахууныг ойлгуулсны дараа мэргэжлийн программистуудын хэрэглэдэг Python гэдэг дээд түвшний программ руу шилждэг.
-Хүүхдүүдэд код бичиж сурах хэрэгцээ шаардлага бий юу? Тэд сурах ёстой юу?
-Ёстой. Яагаад гэвэл дижитал шилжилт COVID-19-ийн халдварын дараа улам хурдасч байна. Боловсролын салбар хамгийн их технологийн шинэчлэлд орж байгаа салбар. Цаашдаа дэлхий нийтэд бүх сургалт технологид суурилагдаж явагдана. Бид 8-13 насны хүүхдүүдтэй ажилладаг. Энэ насны хүүхдүүд 5-10 жилийн дараа оюутан болж, ажлын байран дээр гарахдаа бидний өдөр тутам хэрэглэдэг аппликейшний цаана юу байгааг мэддэг байх хэрэгтэй болно.
5-10 жилийн дараа ажил олгогчдын тавих ажлын шаардлагын заавал байх ёстой чадваруудын дунд кодчилол орж ирнэ.
Хоёрдугаарт, өгөгдөлд анализ хийдэг ур чадварт сурахгүй бол болохгүй. Ирээдүйд өгөгдлүүд маш хурдтайгаар цугларахад түүн дээр дүн шинжилгээ хийж, ажиллах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл 5-10 жилийн дараа ажил олгогчдын тавих ажлын шаардлагын заавал байх ёстой чадваруудын дунд кодчилол орж ирнэ. 8-13 настай хүүхдүүдийн технологийн хэрэглээ нь маш сайн, ур чадвартай хүүхдүүд учраас тэдэнд заахад амар байдаг. Тэд бараг ээж аавдаа заах хэмжээний чадвартай.
Ирээдүйн боловсон хүчин дижитал шилжилтэд бэлэн байх ёстой. Түүний наад захын шалгуур нь программаа бичдэг, код бичдэг ур чадвартай байх ёстой. Эстони улс л гэхэд бага ангиас нь заадаг. Балтийн гурван улс Литва, Латви, Эстони улсууд бүгд боловсролын хөтөлбөрт оруулж өгсөн. Тэд дижитал шилжилтэд хүүхдүүдээ бэлдэж байна.
Манай улс хэр бэлтгэлтэй, ямар түвшинд байгаа вэ гэдгийг сайн мэдэхгүй. ЕБС-иудад компьютерийн хичээлийг компьютергүйгээр заадаг. Энэ болохгүй. Нэгэнтээ өдөр тутмын технологийн хэрэглээ нь гарын дор байгаа учраас хүүхдүүдэд технологид суурилсан сургалт гаргаж болно. Ном уншаад компьютер сурч болохгүй шүү дээ. Багш нарыг муу гэж хэлж байгаа юм биш. Технологийн дадлага хийх ёстой хичээлийг ном сурах бичгээс хийдэг. Сурагчдаасаа "Мэдээлэл зүйн хичээл ямар түвшинд явагдаж байна вэ?" гэж асуухад ихэнх нь нааштай хариулт өгдөггүй.
Код сурснаар нэг талдаа IQ хөгжиж байгаа мэт боловч нөгөө талдаа бодит амьдралд тулгардаг асуудлыг шийдэж, алдааг илрүүлж залруулж сурдаг.
-Хөгжмийн ноот сурвал хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлдэг гэдэг. Тэгвэл код бичиж сурснаар хүүхдэд ямар үр өгөөжтэй вэ?
-Хийсвэрлэл сэтгэлгээ, асуудал шийдэх чадвар хөгжинө. Виртуал орчин нь төсөөлөн бодох чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, тоо бодох ур чадвар хөгжүүлдэг. Нэг талдаа IQ хөгжиж байгаа мэт боловч нөгөө талдаа бодит амьдралд тулгардаг асуудлыг шийдэж, алдааг илрүүлж, залруулж сурдаг.
Виртуал ертөнцөд тоглоомнууд, адал явдлууд, сорилтуудыг хийсвэрээр бий болгочихсон. Жишээ нь, математик бол маш тодорхой шинжлэх ухаан. Программчлалд толгойгоо ажиллуулж, эцсийн цэг дээр ингэж очих хувилбар ч байна, ийм хувилбар ч байна, алийг нь сонгох вэ гэдэг дээр тархи нь ажиллах ёстой болдог. Гэтэл бидний орчин үеийн амьдрал хөгжчихсөн, асуудлыг хялбаршуулаад байна. Технологи хөгжөөд, дээр нь бизнес хөгжихөөр хүмүүс толгойгоо ажиллуулахгүйгээр автомат үйлдэл хийдэг болж байна. Адал явдал, сорилтууд тулгарахгүй болохоор насанд хүрэхээрээ тэрнээс ч олон сорилтуудын өмнө бэлэн байх уу гэвэл хэлж мэдэхгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ “замыг цэвэрлээд” яваад байх нь нэг талаасаа буруу.
Жишээ нь, Minecraft гэдэг тоглоомыг Scratch дээр чи өөрөө хийж болно гээд заагаад өгөхөөр хүүхэд тийм ч хэцүү зүйл биш юм байна гэдэг ойлголтыг авдаг.
Дээр үеийн хүмүүс бөөн л адал явдал ярьдаг. Дэлгүүр явна, усаа зөөнө. Амьдрал хялбар болоод ирэхээр хүүхдэд хийх юм байхгүй болж байна. Харин үүнийг цахим орчинд хийсвэрээр бий болгож байна. Би өөрөө 2017 оноос хойш судалгаа хийж, 2018 оноос сургалт явуулж байна. Кодчилолын хичээлд дургүй хүүхэд байдаггүй. Жишээ нь, Minecraft гэдэг тоглоомыг Scratch дээр чи өөрөө ингэж хийж болно шүү дээ гээд заагаад өгөхөөр хүүхэд тийм ч хэцүү зүйл биш юм байна гэдэг ойлголтыг авдаг. Тоглоом бүтээгчийн хандлагаар өөрийгөө тавь гэж хэлдэг.
Миний хувьд хүүхдүүдтэй ажиллахдаа сэтгэл хангалуун байгаа. Ээж аав нар харин “Мэдэхгүй ээ, манай хүүхэд дуртай байх шиг байна” гэдэг.
-Ээж аав нар “Мэдэхгүй, мэдэхгүй” гэж хэлж байна гэлээ. Тэгэхээр программ, кодыг маш хэцүү юм байна гэсэн ойлголттой байна. Гэтэл хүүхэд сураад байна гэхээр тийм хэцүү зүйл биш юм байна, тийм үү?
-Магадгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг. Ээж аав нарт ойлгуулахын тулд эхлээд семинар явуулсны дараа хүүхдүүдээ сургах талаар шийдээрэй гэж хэлдэг.
Программист болгох гэж хүүхдүүдийг бэлдээгүй. Дэлхий нийт second literacy буюу хоёр дахь бичиг үсэг гээд зарлачихсан.
Би “Интернэтийн хэрэглээ, дэлгэцэн дээр өнгөрүүлж байгаа цагийг хянах ёстой. Гэхдээ хянахдаа учиртай хянах ёстой. Ухаалаг төхөөрөмжийг донтох хэрэгсэл гэж хараад байх юм. Боловсролын аппликейшн зөндөө байгаа” гэх мэтчилэн эхлээд эцэг эхчүүдэд мэдээллийг нь өгдөг. "Танай хүүхдүүдэд ийм юм зааж байгаа, бид заавал программист болгох гээгүй, гэхдээ логик сэтгэлгээг нь хөгжүүлж, сурах ёстой мэдлэгийг нь олгож байгаа, хамгийн гол нь хүүхэд өөрөө тэрэндээ дур сонирхолтойгоор бүтээлч болох ёстой" гэдгийг хэлдэг. Программист болгохын төлөө бид энэ хүүхдийг сургаагүй. Угаасаа дэлхий нийт second literacy буюу хоёр дахь бичиг үсэг гээд зарлачихсан.
Ээж аав нарын зарим нь их сайн оролцоотой. Программчлалыг хүн яаж ойлгохоос л амархан уу, хэцүү юу гэдэг нь хамаарна. Программ хангамжаар суралцаж байсан хүүхдүүд алгоритмыг бидэнд их хэцүүгээр заасан гэж хэлж байсан. Уг нь аливаа үйлдлийг зөв дарааллаар хийх ёстой. Жишээ нь, хоол хийх жор гэж байдаг. Орц, хоолоо хийх дарааллаас хамаараад амттай хоол болох уу, үгүй юу гэдэг нь хамаарна гэхээр ойлгож байгаа юм.
-Насанд хүрсэн хүн ч программчлалыг сурна гэсэн үг үү?
-Сурна. Гэхдээ сурах хандлагаа өөрчлөх хэрэгтэй болно.
-Тэгэхээр бид ч хоцрогдохгүйн тулд хүүхэдтэйгээ зэрэгцээд сурах шаардлагатай юм байна, тийм үү?
-Шаардлагатай.
-Хүүхдүүд цахимаар хичээл авахдаа хэр байна вэ?
-Маш сайн. Программчлалын хичээл хамгийн тохиромжтой. Математик, монгол хэлийг дэвтэр дээрээ хийдэг бол программчлалын хичээлийг цахимаар заахад их тохиромжтой. Хичээлээ зааж байхдаа сурагчийн компьютер руу бид нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ дэвтэр рүү шууд нэвтэрч байна гэсэн үг. Харин ч хотын бөглөрлөөс хамаарахгүйгээр сурч болж байна.
Бид танхимаар сургалт өгч байх үедээ дэлгэцээ хуваалц, гэрийн даалгавраа цахим шуудангаар явуулах, хавсаргах, хуваалцах гэх мэт зүйлийг бүгдийг нь зааж өгдөг. Гэрийн даалгавраа “үүлэнд” хадгалах уу, флэш дээр хадгалах уу, флэш картаа мартвал яах вэ гэх мэтчилэн давхар хэрэглээний маш олон чадваруудыг зааж өгч байна.
Ер нь хүнд хэрэглэгч болохыг заагаад хэрэггүй. Явцдаа сурдаг. Хэрэглэгч болох бүх заавар байдаг. Энэ тийм ч их асуудал биш. Харин яаж бүтээх вэ гэдэгт толгойг нь ажиллуулах хэрэгтэй.
-Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө программ хийж сурна гэсэн үг үү?
-Тоглоом, анимейшнийг багшийн зааварчилгаагаар хийлгэж байна. Тэгэхээр хүүхдүүдэд сэдэл нь төрөөд өөрсдөө хийж эхэлдэг. Илүү их сонирхож байгаа хүүхдүүд илүү том хэмжээний тоглоом хийж байна. Жижиг тоглоомнуудыг хүүхдүүд өөрсдөө хийдэг. Хоёр тал болдог тоглоом, оноотой, амьтай тоглоомыг хичээл болгон дээр хийнэ.
Бидний ашиглаж байгаа нь MIT-ээс гаргасан хүүхдэд зориулсан платформ. Код гэхээр дэлгэц дээр матриц шиг харагддаг. Тэрийг бэлдээд лего шиг бэлдчихсэн план байдаг. Scratch дээр шивэх үйлдлийг хасаад хүүхдэд зориулаад хийчихсэн. Одооны хүүхдүүд дэлгэц мэдэрч хийдэг болохоос компьютерийн гар дээр шивж чаддаггүй. Эхлээд сурсны дараа гараар шивдэг Python ашигладаг болно. Тэр програм тийм амархан биш. Тэрэндээ дуртай болохын тулд сорилт хүндрэлүүдийн ард хамтдаа гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол маш хүнд юм шууд үзэхээр сурах сонирхолгүй болчихно. Бид кодчилол чамд юу өгөх вэ, код бичиж сурснаар чи юу бүтээж чаддаг болох вэ гэдэгт хүүхдүүдэд урам зориг сэдлийг өгөх зорилготой.
Массачусетсийн эрдэмтдийн бүтээсэн энэ программд яагаад лего шиг блок өрөөд байна вэ гэхээр хүүхэд өрж юм бүтээхээрээ танин мэдэхүй нь өөр болж ирдэг. Гэтэл бид цаасан дээр юм бичээд л байдаг. Өөрөөр хэлбэл өөрт нь боломжууд өгөхгүйгээр үнэн худлаа гэсэн туйл дунд яваад байхаар хувилбарууд харахгүй, шүүмжлэлт сэтгэлгээ хөгжихгүй, олон талаас нь харж чадахгүй болдог. Харин Scratch юмыг олон талаас нь харж сургадаг платформ юм. Гурван жил хэрэглэж байна. Энэ платформ монгол хэл дээр байдаг.
-Хэдэн наснаас код бичиж сурах нь тохиромжтой вэ? Нэг сайтаас таван нас гэж уншиж байсан юм.
-Австралид ажиллаж байсан монгол залуу насны хязгаар тавих шаардлагагүй гэж хэлж байсан. Австралид хүүхдэд насны шалгуур тавьдаггүй. Хүүхэд ямар хэмжээний чадвартай гэдгийг харах хэрэгтэй. Долоон настай хүүхдүүд найм, есөн настай хүүхдүүдтэй ижил хэмжээний чадвартай болж ирж байна. Тиймээс аль болох багаасаа сурах нь зөв. Гэхдээ таван настай хүүхдэд Scratch дээр хичээл заах хэцүү. Гэвч компьютер хүний амьдралаас ургаж гарсан юм чинь үүнийг компьютергүйгээр заая гэсэн оролдлогууд гарч байгаа. Бид тийм туршилт хийж үзэж байсан. Заах арга зүй, сургахуйн талаасаа агуулга сайн бэлдчихвэл болохгүй юм байхгүй.
Сургалт өөрөө хөгжилтэй зугаатай байж, гарч байгаа үр дүн нь мэдлэг болох нь чухал.
Тоглоом бол дэлхийн хамгийн том энтертайнмент салбар. Тоглоом донтдог хэрэгсэл гэж харахгүйгээр, хандлагаа өөрчлөх хүүхдүүдийг бэлдэж байна. Ирээдүйд сургалт цахим болох байх.
-Ярилцсанд баярлалаа.
/Мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөр, заах арга зүйн талаар Н.Булгантамир багш болон кодчилолын талаар ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш Б.Сод-Од нартай хийсэн ярилцлагыг дараагийн цувралдаа хүргэх болно./
Зургийн эх сурвалж: Medium.com /Sctratch team blog/