-Зовлон, жаргалаа хуваалцан, амьдралыг хамтдаа туулах андгай тангараг агаарт замхрахуй дор-
“Нөхөр маань гэртээ ирэхгүй байна. Ойрд их муудалцах боллоо. Одоо хангалттай би салахаар шийдлээ. Хүүхэд маань л өрөвдөлтэй байна” гэх бичвэр хөвөрнө. Энэ мэт эмзэглэм, дотоод асуудлаа нийтэлдэг бүсгүйчүүдийн хаалттай групп фэйсбүүкт олон бий.
Зөвлөгөө, тайтгарлаар дутсан бүсгүйчүүд фэйсбүүкийн группд сэтгэлээ уудалцгаана. Тэд нэр, зургаа олонд харуулахгүйн тулд хуурамч хаяг ашиглан асуудлаа бичиж, зовлонгоо хуваалцана. Арай илүү амьдрал мэддэг гэж өөрийгөө дүгнэсэн нэгэн нь “ингээд үз, тэгээд үз, эсвэл сал” гэх мэт зөвлөгөө өгнө. Хэрэгцээ, шаардлага буй учраас л энэ төрлийн фэйсбүүк групп олширсоор байх аж. Айл гэр болж тоглож байгаа юм шиг амархан сонголт хийх нь ардаа асар их эрсдэл үүсгэдэг нь харамсалтай.
Сүүлийн таван жилд нийтдээ 20,284 хос гэрлэлтээ цуцлуулсан болохыг дээрх графикаас харж болно. Энэ бол зөвхөн шүүхээр шийдвэрлүүлж, албан ёсоор салсан хосын тоо. Харин үүний цаана гэр бүлээ цуцлуулаагүй хэдий ч тусдаа амьдардаг, харьцаагаа тасалсан, салахаар шийдээд буй мөн тооны хосууд байгааг үгүйсгэх аргагүй юм.
Гэрлэлтээ цуцлуулж буй гэр бүлүүд дунджаар 1-3 хүүхэдтэй байдаг аж. Аав, ээж нь хамтдаа амьдрахаа болих нь хүүхдийн сэтгэлзүйд хүндээр тусаж, хүмүүжилд нь нөлөөлж, сэтгэл гутралд орох шалтгаан болох нь бий.
Уншигч та бүхэнд Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийг танилцуулъя. Тэрээр гэр бүлийн боловсрол, төлөвлөлтийн талаарх ойлголт, мэдээллийг нийтэд түгээхээр олон тооны судалгаа, сургалтын ажлыг гүйцэтгэж байжээ.
Бид гэр бүл салалтын шалтгаан, үр дагавар, залуу хосын харьцаа, хандлагадаа гаргадаг алдаа дутагдал, анхаарах ёстой зүйл зэрэг өрнүүн олон сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭХНЭР, НӨХРИЙН ХООРОНДЫН ХАРИЛЦАА ЯГ Л СУНАДАГ РЕЗИН ШИГ
-Манай уншигчдад гэр бүл салалтын талаар тодорхой ойлголт өгөөч. Үүнийг нийгэмд байх ёстой хэвийн үзэгдэл ч гэж үзэх нь бий шүү дээ?
-Гэр бүл салалт гэдэг бол аль ч улс орны нийгэмд байдаг зүйл. Гэрлэлтийг салалтгүй байх ёстой гэж үзэх нь албадмал хэв шинжтэй болно. Тиймээс судлаачид гэр бүл цуцлалт нь тодорхой хэмжээнд байх ёстой асуудал гэж үздэг. Гэхдээ тухайн нийгэм дэх гэрлэлт цуцлалтын байдал нийгмийн сөрөг асуудлын түвшинд очсон эсэхийг эхэлж авч үзэх шаардлагатай. Үүнийг тухайн жилд гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн тоог, цуцлуулсан хүмүүсийн тоотой харьцуулан гаргаж ирнэ. Ингээд гэр бүлээ цуцлагсдын тоо, гэр бүл бүртгүүлсэн хүмүүсийн тооны 30 хувьд хүрсэн буюу түүнээс дээш байвал гэр бүлийн тогтвортой байдал ба хүний хөгжилд сөргөөр нөлөөлөх томоохон нийгмийн асуудал үүсэх юм.
-Тэгвэл манай улсын хувьд эл асуудал ямар түвшинд байна вэ?
-Монгол улсын хувьд гэрлэлт цуцлалт аюултай түвшинд хүрээд байна. Үүнээс ч хүнд байдалд шилжихийг тааварлашгүй юм. Учир нь сүүлийн жилүүдэд шүүхээр гэр бүлээ салгаж буй хүмүүсийн тоо өссөөр байна. Үүний ард шүүхийн шийдвэрийн дагуу албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй ч тусдаа амьдарч байгаа, хамтран амьдарч байгаад салсан хүмүүсийн тоог нэмж үзвэл нийгмийн томоохон сөрөг асуудлын нэг болсон.
Гэр бүлийн амьдрал зохиох явцад бий болдог зүй ёсны асуудлуудыг ойлгохгүй “буруу сонголт хийчихлээ” гэсэн бодолтойгоор гэрлэлтээ цуцлуудаг. Гэтэл энэ нь буруу сонголтод биш асуудлыг шийдвэрлэх арга зүйд суралцаж чадаагүйд гол учир нь байгаа юм.
-Яагаад гэр бүл цуцлалт, салалтыг аюултай үзэгдэл хэмээн тооцох болов?
-Гэр бүл бол нийгмийн тогтвортой байдлын суурь үндэс байдаг. Тухайн гэр бүлд улс орны хойч ирээдүй болох хүүхэд өсөж, хүмүүжин төлөвшдөг. Гэр бүл салалт нь хүүхдийн сэтгэлзүй болон сурлага, хүмүүжил, өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, амьдралд болон бусдад хандах хандлага гэх мэт олон зүйлд сөргөөр нөлөөлдөг. Салсны дараа дахин гэрлэх асуудал бий болно. Үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг үүсдэг. Мөн хувь хүн өөрөө сэтгэл гутралд орж, нийгмийн амьдралд оролцох нь багасаж, ажилдаа хандах хандлага нь ч өөрчлөгддөг. Тиймээс энэ бол аль, аль талдаа аюултай сөрөг асуудал мөн.
-Хосыг салахад хүргэдэг үндсэн шалтгаанууд юу бол?
-Монгол Улсад гэр бүл салж буй үндсэн гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, Манай улсад гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих үндэсний бодлого маш дутмаг. Залуус гэр бүлийн боловсрол, төлөвлөлтийн талаар огт ойлголтгүйгээр гэрлэдэг. Ингээд гэрлэлтийн дараа тулгардаг анхны бэрхшээлүүдийг давж чадахгүй, бууж өгөн салж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн амьдрал зохиох явцад бий болдог зүй ёсны асуудлуудыг ойлгохгүй “буруу сонголт хийчихлээ” гэсэн бодолтойгоор гэрлэлтээ цуцлуудаг. Гэтэл энэ нь буруу сонголтод биш асуудлыг шийдвэрлэх арга зүйд суралцаж чадаагүйд гол учир нь байгаа юм.
Хоёрдугаарт, Залуусын гэрлэлтэд хандах хандлага болон ёс зүй, хувь хүн, нийгэм, өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлага сул байна. Сонгосон амьдралдаа тууштай байх, чиглэсэн зорилгынхоо төлөө хичээх, ямар ч тохиолдолд иргэний үүргээ ухамсарлах чадвар дутмаг байгаа нь гэрлэлт цуцлалтад шууд нөлөөлж байна.
Гуравдугаарт, Ажилгүйдэл ба архидалт зэрэг эдийн засгийн асуудал гэр бүл салалтын шалтгаан болдог. Залуу хосууд амьдрал нь болохгүй болохоор л нэгнийгээ буруутгаж эхэлдэг. Ингээд бухимдаж, стресс, урт хугацааны зээлийн улмаас өрийн дарамтад ордог. Ажил хийгээд орлого нь хүрэлцэхгүйн улмаас сэтгэлээр унаж, архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Мөн мөнгө олох зорилгоор гадны улсыг зорьж байна. Олон улсын хөдөлмөрийн шилжих хөдөлгөөнд оролцогчдын 30 хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг болохыг судалгаагаар тогтоосон. Энэ гурван үндсэн шалтгааны улмаас гэр бүл салалт жилээс жилд өссөөр байна.
ЖИЛД ХЭДЭН МЯНГАН ХҮҮХЭД ААВТАЙ МӨРТЛӨӨ ААВГҮЙ ЮМ ШИГ, ЭЭЖТЭЙ Ч ЭЭЖГҮЙ ЮМ ШИГ АМЬДРАЛЫГ ХҮСЭЭГҮЙ БАЙХДАА СОНГОЖ БАЙНА
-Гэр бүл салалтыг бууруулахын тулд юунд анхаарч, ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Гэр бүл цуцлалтыг багасгахын тулд гурван зүйлийг хийх шаардлагатай гэж бодож байна.
Хамгийн түрүүнд гэр бүлийн тогтвортой байдал, эдийн засаг, сэтгэлзүйг дэмжсэн бодлого, эрхзүйн дэмжлэг чухал юм.
Үүний дараа залуусыг ажил орлоготой байлгах буюу эх орондоо элэг бүтэн байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бидний хийсэн судалгаагаар гадагшаа хөдөлмөр эрхлэхээр явсан, орон нутгийн шинжтэй ажил хийхээр хөдөө, орон нутгийг зорьсон залуусын гэр бүл олон асуудалтай нүүр тулж байна. Тэдний хооронд үл итгэлцэл, маргаан, зөрчил үүсэж улмаар салахад хүрч байна. Тиймээс залуу гэр бүлийг хамтдаа амьдрах боломжоор хангах шаардлагатай. Мөн боловсролын салбарын тогтолцоонд өсвөр үе, залууст гэр бүлийн боловсрол олгохыг тусгах нь зүйтэй. Нөгөөтээгүүр хувь хүн өөрийнхөө амьдралын өмнө хариуцлагатай, идэвх, санаачилгатай байх ёстой. Ийм ч учраас бид Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах хэрэгтэй юм. Эл хуулийн өөрчлөлт гурван парламент дамжсан ч батлагдаагүй хэвээр байна.
Салсан хосууд дахин гэрлэж сэтгэлээ бүтэн болгодог бол хүүхдийн сэтгэл хэзээ ч бүтэн болдоггүй.
-Салалтын улмаас хүүхэд өнчирч, сэтгэлзүйн дарамтад орох нь хамгийн өр өвтгөм үзэгдэл шиг санагддаг. Гэр бүлийн харилцаандаа цэг тавихыг хүсэж буй хүмүүст хандаж юу гэж зөвлөмөөр байна?
-Судалгаанаас үзэхэд гэр бүлээ цуцлуулж буй хосууд дунджаар 1-3 хүүхэдтэй байдаг. Ингээд бодоод үзвэл жилд хэдэн мянган хүүхэд аавтай мөртлөө аавгүй юм шиг, ээжтэй мөртлөө ээжгүй юм шиг амьдралыг өөрөө хүсээгүй байхдаа сонгож байна. Гэр бүлийн харилцаагаа дуусгаж, өөр хэн нэгэнтэй хамт амьдрахыг сонгомоор байгаа хосод хүүхдийнхээ ирээдүйг нэгдүгээрт тавьж үзэхийг зөвлөе. Салсан хосууд дахин гэрлэж сэтгэлээ бүтэн болгодог бол хүүхдийн сэтгэл хэзээ ч бүтэн болдоггүй. Хосууд салах шийдвэрийг нэг өдөр гэнэт гаргадаггүй. Энэ нь тодорхой шат дараатай байдаг. Амрагаас уйдаж салдаггүй, гомдож салдаг гэдэг үг байдаг даа.
-Хосууд салах хүртэл ямар зүйлийг даван туулдаг, таны дээр дурдсан салалтад хүргэдэг үйл явцыг тухайлан авч үзвэл?
-Хамгийн эхэнд хосууд нэгэндээ гомдож тунина. Хүлээж байсан зүйл нь сэтгэлд нь хүрэхгүйн улмаас үл ойлголцол, зөрчил, маргаан үүсэж эхэлдэг. Улмаар сэтгэл нь хөндийрөх байдал ажиглагдана. Үүнийг “сэтгэлзүйн салалт”-ын үйл явц хэмээдэг. Дараа нь “бие мах бодь”-ийн салалтад шилжинэ. Энэ нь хосуудын дотно харилцаа байхгүй болохыг хэлнэ.
Ингээд “туршилтын хугацааны салалт” үүснэ. Өөрөөр хэлбэл сэтгэлзүй болон бие мах бодийн хувьд салсан хосууд салах шийдвэрээ гүйцэлдүүлэхийн тулд тусдаа амьдарч эхэлдэг. Энэ хугацаанд тэд өөр, өөр мэдрэмжийг авах нь бий. Зарим хосууд бид хэзээ ч салж чадахгүй юм байна гэнэ. Харин нөгөө тал нь салах нь зүйтэй юм байна гэж боддог. Ингээд сүүлийн шат буюу хууль ёсоор салахад хүрнэ.
Өдөр тутмын жижиг асуудалд бус ирээдүйн зорилго алсын хараандаа хөтлөгдвөл хосууд хамтдаа илүү урт удаан амьдарна.
Тэгэхээр хосууд “сэтгэлзүйн салалт” бий болж байх үед л арга хэмжээ авах ёстой. Эхнэр нөхрийн хоорондын харилцаа бол сунадаг резин шиг байдаг. Резинийг татаж сунгахаар холдоно, сунгасан резинийг сул тавьбал маш эрчтэйгээр ойртоно. Яг л үүнтэй адил. Өдөр тутмын жижиг асуудалд бус ирээдүйн зорилго алсын хараандаа хөтлөгдвөл хосууд хамтдаа илүү урт удаан амьдарна.
-Хосын харилцаандаа гаргадаг түгээмэл алдаанууд юу байдаг бол?
-Хосууд нэгнээ байгаагаар нь хүлээж авч чадахгүй, бусадтай харьцуулдаг. Бие биенийгээ өөрийнхөө хүссэнээр байлгах гэж шахаж шаардаж эхэлдэг. Энэ байдлаас болоод бие биенийгээ хэт шүүмжилж, буруутгах байдал үүсдэг. Үүнд анхаарах шаардлагатай. Түүнчлэн зөвхөн өөрсдийнхөө хосын харилцаанд бус хүүхдэдээ анхаарал хандуулах ёстой. Нэгэнт гэр бүл болж, хүүхэд гаргасан л бол тэднийхээ төлөө тэсэх, тэвчих, хүлээн зөвшөөрөх, уучлах хэрэгтэй. Хүүхэд бол амьдралын хамгийн чухал үнэ цэнэтэй зүйл.
Эхнэр аваад зодох юм сан гэж боддог залуу байхгүй. Бушуухан нөхөрт гараад зодуулах юмсан гэж боддог бүсгүй байхгүй.
-Гэр бүлийн хүн нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, гар хүрч дарамт учруулдаг асуудал их бий. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах нь зүйтэй бол?
-Гэр бүл судлалын шинжлэх ухаанд болон гэр бүлийн зөвлөн туслах үйлчилгээнд тухайн гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэхээс бусад тохиолдолд хосуудад сал гэх зөвлөгөөг өгч болохгүй гэдэг. Үнэхээр тухайн гэр бүлд хүчирхийлэл бий болж, тайван амгалан аж төрөх эрхэнд халдаж байгаа тохиолдолд гэрлэлтийг дуусгавар болгохоос өөр аргагүй. Гэхдээ нөхцөл байдлыг тэр түвшинд хүртэл хүндрүүлж болохгүй. Эхнэр аваад зодох юм сан гэж боддог залуу байхгүй. Бушуухан нөхөрт гараад зодуулах юмсан гэж боддог бүсгүй байхгүй. Аль ч хосын амьдрал эхэндээ аз жаргалтай байдаг, нэг л мэдэхэд хүнд байдалд ордог.
ХҮН ХЭН БАЙХ ВЭ ГЭДЭГ НЬ ХҮҮХЭД НАСТАЙ НЬ ШУУД ХАМААРАЛТАЙ
-Гэр бүлийн хүчирхийлэл яаж илэрдэг вэ. Хүчирхийлэгчийг таних арга хэлбэр бий юу?
-Насанд хүрсэн хүнийг танихын тулд түүний хүүхэд нас хэний хажууд ямар байдалтай өнгөрснийг л судал. Хүн хэн байх вэ гэдэг нь хүүхэд настай нь шууд хамааралтай. Хүүхэд юу харж, сонсож мэдэрч өссөн тэр зүйлээ далд ухамсартаа хадгалдаг.
Хүчирхийллийг гурван үе шаттай гэж үздэг. Нэгдүгээр үе шатыг “түгшүүрийн үе” гэж нэрлэдэг.
Энэ үед хосууд нэгнийгээ ойлгохоо болино, шүүмжилнэ, зөрчилдөнө. Энэ үе хэдэн сар, жилээр ч үргэлжилж магадгүй. Хүч, эрх мэдлээрээ давуу нэгэн нь хүчирхийлэгч болж, сул дорой нэгэн нь түүнийн арга эвийг олох гэж бөмбөрч эхэлнэ. Улмаар хүчирхийллийн хоёрдугаар үе рүү орно. Үүнийг “харгис хүчирхийллийн үе” гэж нэрлэдэг. Энэ нь 2-24 цаг хүртэл үргэлжилнэ. Гар хүрнэ, зодно, аминд нь хүрэх шахна. Тэгээд гуравдугаарх “бал сарын үе”-д шилжинэ. Энэ үед хүчирхийлэгч “намайг уучлаарай, би дахиж тэгэхгүй” хэмээн аргадна, бэлэг өгнө. Ингээд хосууд эвлэрнэ. Эвлэрсний дараа яг л дөнгөж гэрлэсэн хосууд бал сараа тэмдэглэж байгаа юм шиг аз жаргалтайгаар хоног, өдрүүдийг өнгөрөөдөг. Гэвч харамсалтай нь “бал сарын үе” зургаан сар орчим л үргэлжилдэг. Улмаар “түгшүүрийн үе”-ээс эхлээд хүчирхийллийн тойрог ахин эхэлнэ.
Гэр бүлийн харилцаагаа энэ мэт хүнд байдалд аваачихгүй байхын тулд эрт арга хэмжээ авч, мэргэжлийн газарт хандах, хоорондоо ойлголцож ярилцах нь чухал.
Насанд хүрсэн хүнийг танихын тулд түүний хүүхэд нас хэний хажууд ямар байдалтай өнгөрснийг л судал. Хүн хэн байх вэ гэдэг нь хүүхэд настай нь шууд хамааралтай.
-Манай улсад гаднын орнуудын жишгээр гэр бүл төлөвлөлт болоод энэ талын агуулга бүхий хичээл заадаг сургуулиуд бий юу?
-Монголд гэр бүлийн боловсролын чиглэлээр ажилладаг их сургуулийн ганцхан тэнхим бий. Энэ нь манай Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим юм. Бакалаврын түвшинд социологич, гэр бүл судлаач, сэтгэл судлаач гэх мэргэжлээр оюутан бэлтгэдэг. Гэр бүл судлалын магистрын ангитай. Баклаврын хөтөлбөрт элссэн оюутнууд 2+2 буюу Монголд 2 жил, БНСУ-д 2 жил суралцан төгсөх боломжтой. Магистрт элссэн оюутнууд 1+1 буюу Монголд 1 жил, БНСУ-д 1 жил суралцах боломжтой.
Бид гэр бүлийн чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын жишгээр бэлддэг. Түүнээс гадна гэр бүлтэй холбоотой асуудлаар судалгаа шинжилгээний ажлыг тогтмол төвлөрүүлэн хийдэг. Мөн олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор зөвхөн манай сургууль бүх оюутнууддаа гэр бүлийн боловсролын хичээл заадаг. Бусад их сургуулиуд ч энэ хичээлийг хөтөлбөртөө тусгаасай гэж хүсэж байна. Оюутнуудад уг хичээлийг заах нь их ач холбогдолтой. Учир нь оюутан байхдаа үерхэж, гэр бүл болж, амьдрал зохиох нь элбэг шүү дээ. Мөн би “Гэр бүлийн боловсрол” нэртэй сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Өөрөө санхүүгээ хариуцдаг учир олон бэрхшээл үүсэх нь бий. Энэ мэтээр нийгэмд, хүн бүрт гэр бүлийн боловсролыг түгээхээр зорьж байна.
-Гэр бүлийн боловсролыг энгийнээр тодорхойлбол?
-Энэ нь гэр бүлийг эрүүл тогтвортой, хэвийн харилцаатай авч явахад шаардлагатай мэдлэг чадварын цогцыг хэлнэ. Агуулга нь их өргөн хүрээтэй. Үүнд гэр бүлийн харилцаа, сэтгэлзүй, монгол гэр бүлийн соёл, ёс уламжлал, хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, өрхийн эдийн засаг, эрүүл мэндийн боловсролыг багтааж авч үзнэ. Гэр бүлийн боловсрол бол зөвхөн хоёр хүнийг буюу Дорж, Дулмааг аз жаргалтай болгох гэсэн асуудал биш. Энэ бол нийгмийн бодлогын нэг хэсэг, хүний хөгжлийн асуудал юм. Дэлхийн улс орнууд техник, технологи, эдийн засгийн хүчин чадлыг бүс хүний хөгжлийг чухалчилж, хүлээн зөвшөөрдөг цаг болсон.
-Манай уншигчид дунд гэр бүлийн харилцаагаа дуусгах шийдвэр гаргаад буй хүн байж магадгүй. Та тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?
-Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн эргэн бодож үзэж, нухацтай хандаарай. Дахин гэрлэсэн хосуудын 70 хувь нь өмнөх гэрлэлтээ цуцлуулсандаа харамсдаг гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс нэгээс салаад нөгөөтэй гэрлэхээр асуудал шийдэгдэх юм биш. Таны өмнөх гэрлэлтэд үүсэж байсан асуудал хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг эргэцүүлж бодоорой.
-Ярилцсанд баярлалаа.