gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нүүдэллэх уламжлалын талаар хүүхэд тань асуувал...

MAAMUU.MN
2020-03-21
39
Twitter logo
39
Twitter logo
MAAMUU.MN
2020-03-21

Хүүхдүүд заримдаа бидний ч сайн мэдэхгүй зүйлийг асууж мадладаг. Харин бид ядаж л уламжлалынхаа гол ойлголтуудыг мэддэг байж, тэдний асуултанд ойлгомжтой хариулт өгч чадахгүй бол ирээдүйн эздээ шүүмжлэх эрхгүй болно.

Энэ удаа монголчуудын нүүдлийн аж ахуйн гол учир холбогдол, нүүдэлчдийн сэтгэлгээний сайн сайхан талыг түлхүү тусгасан товч мэдээлэл бэлтгэлээ.

ГАЗАР ДЭЛХИЙГЭЭ ШҮТЭХИЙН УЧИР

Монголчуудын сэтгэлгээгээр газар дэлхий нь бүхнийг төрүүлэгч, үр хүүхэд, мал сүрэг, эд баялгийг арвижуулагч өгөөмөр эх юм. Газар дэлхийгээ шүтэх нь дэлхийн бараг бүх улс үндэстэнд байсаар ирсэн уламжлал.

Нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг, газар нутгийнхаа ихэнх хэсгийг бэлчээрийн болгон ашигласаар ирсэн монголчуудын ахуй амьдрал ямагт байгалийн ивээл болон эрхшээл дор байсаар ирсэн болохоор газрын хөрсөө бүрэн бүтэн байлган, мал сүргээрээ дамжуулан түүний өгөөжийг хүртэх, товчоор хэлбэл оршин тогтнохын тулд бэлчээрээ зүй зохистой, хуваарь сэлгээтэй ашиглан, гал түймрийн аюулаас болгоомжлон сэргийлж, газрыг хамаагүй ухаж сэндийчихгүй байхыг эрхэмлэж ирсэн юм.

НҮҮДЭЛЧДИЙН УХААН ГҮН ГҮНЗГИЙ БАЙДГИЙН УЧИР

Монгол нүүдэлчдийн үеэс үед улируулан хөгжүүлж ирсэн нэгэн ололт бол оршин зохицохуйн байгаль орчны тухай мэдлэг ухааны уламжлал билээ.

Цаг хугацааны ихэнхийг малын дэргэд, хөдөө хээр өнгөрөөдөг байсан монголчууд нутаг нуга, газар усныхаа бичил уур амьсгал, ургамал, амьтны аймаг, хөрс шороо, ус ундны байрлал зэргийг танин ойлгож, хүн ба малд ямар нөлөөтэй болохыг ухаарч амьдралаа зохицуулж иржээ.

Тухайлбал үзэмчид аль болох байнга нүүдэллэхийг хичээдэг. "Хотны захын өвс шарлаж эхлэхээр л нүүхгүй бол болохгүй" гэдэг байсан талаар настайчууд хүүрнэх нь бий.

Монголчууд жилийн дөрвөн улиралд малаа бэлчээн идээшүүлэх, хотлуулах, оторлох, газрын хөрсийг зөв ашиглах, нөхөн сэргээх, арвилан нөөцлөх талаар нүүдлийн амьдралд зохицсон бичигдээгүй хууль дүрмийг баримталсаар ирсэн юм. Хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөө хэмээн улирлаар ялгасан бэлчээртэй нь мал сүргийн өсөлт, тарга хүчийг бодолцсоноос гадна хөрсөө хамгаалж ирсний нэг баталгаа юм.

Бэлчээрийг удаан хугацаагаар амраавал өвс ургамал нь бүрэн гүйцэд ургаж, газрын хөрс өнгө төрхөө олдог. Хур бороо ихтэй, ногоо сайн ургалаа ч нэг газарт мал удаан байлгаснаас өвс ургамал нь шарлан газар өнгөө алдчихдаг хэмээн хуучцуул сургадаг нь Монгол орны байгалийн нөхцөлийн онцлогийг буюу экосистемийн даац багатайг мэддэгээс байгальтайгаа аль болох зохицон амьдрахыг хичээж ирсэнтэй нь холбоотой.

МОНГОЛ ОРНЫ ЭКОСИСТЕМ ЯАГААД ЭМЗЭГ ВЭ?

Монгол орны газар нутгийн дийлэнх хэсэг далайн төвшнөөс мянган метрээс дээш өндөрт оршдог, уулархаг тул гадаргын болон хөрсөн доорх ус хөрсний шим тэжээлт эрдэс бодисыг угаан гадагш урсгадаг. Эрс тэс уур амьсгалтай, бороо хур бага ордгоос хөрс хагсаж хатах ба салхитай өдөр олон тул зарим газрын хөрс зулгарч, газрын өнгө гадаргад жижиг чулуун хучлага үлдэх ба нөгөө хэсэгт нь элс шороо хуримтлагддаг. Сийрэг ургамалтай тул ялангуяа хавар цагт хөрс нүцгэн шахам байдаг. Эдгээр болон бусад хүчин зүйлсийн улмаас манай орны байгаль орчин экологийн нэн эмзэг орчныг бүрдүүлдэг.

Эх сурвалж: "Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан" Доктор У.Эрдэнэтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан