gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Батхуяг: Хагас жилийнхээ хэрэглээг Оросоос авчихвал бид тариа тарих боломжгүйд хүрнэ

Эдийн засаг
2020-03-05
22
Twitter logo

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд шаардлага хүргүүлсэн.

Шаардлагадаа “ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь татвар төлөгчдийн 128 тэрбум төгрөгөөр зах зээлийн ханшаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160 тонн Монгол Улсын чанар стандартад нийцэхгүй, улаанбуудай худалдан авах гэж байгааг эсэргүүцэж байна” гэжээ.

Тэдний шаардлагын талаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тариаланч С.Батхуягаас тодрууллаа.

-Энэ жилийн улаабуудайн чанар ямар байгаа вэ?
-Байгалийн үзэгдлээс болоод чанар нь янз янз байсан. Заримынх нь болц оройтоод тэжээлийн будаа руу шилжсэн тал бий. Мэдээж ямар ч тариаланч хамгийн сайн чанарын үр тариа хураахыг л боддог. Энэ жил хангалттай хэмжээний ургац хураасан гэж манай яам мэдээлж байсан. Тиймээс эдийн засгийн ийм хүндрэлтэй үед гаднаас их мөнгө зарж будаа оруулж ирэх шаардлагагүй.

Импортын будаанд найр тавибал тариаланчид маань улаан буудайгаа борлуулж чадахгүйд хүрч, ажилгүй, орлогогүй болно

-Тариаланчид будааныхаа урамшууллыг авч чадсан уу?
-Тариаланчид ер нь он гарахын өмнө урамшууллаа авдаг байсан. Гэтэл өнгөрсөн жил тэгсэнгүй. Тариаланчдын ихэнх нь улаанбуудайн урамшууллаа өнөөг хүртэл аваагүй байна. Саяхан цагаан сарын өмнө зарим нь урамшууллаа авсан. Одоо ч бид яаманд өгсөн будааныхаа мөнгийг авч чадаагүй байгаа. Би будаанд өгч байгаа энэ мөнгийг урамшуулал гэмээргүй байна. Бид засгаас зүгээр мөнгө авдаггүй. Тариаланчдын хураасан будааны үнийг засгаас тогтоож өгдөг. Зах зээлийн үнэлгээнээс нь доогуур хүчээр үнэ тогтоосон учраас үнийн зөрүү гэж мөнгө өгдөг юм. Тэгэхээр энэ мөнгө бол засгаас өгч байгаа будааны үнийн зөрүү. Урамшуулал биш.

-Тариалан эрхлэгчид бүгдээрээ улаанбуудайн импортыг эсэргүүцэж байгаа юу?
-Тэгж байгаа. Бидний ард 25 мянган тариалан эрхлэгчийн эрх ашиг бий. Олон нийтээр цуглахыг хориглосон байгаа учраас цөөхөн хүмүүс ирсэн.  

-Танай компани хэчнээн тонн буудай хурааж авсан бэ?
-Манайх  жилд 120-130 тонн үр тариа авдаг. Түүнийгээ дотооддоо нийлүүлдэг.

-Хэрэв импортоор 160 мянган улаанбуудай орж ирвэл хавар улаанбуудай тариалах шаардлагагүй болж байна гэж ойлголоо, зөв үү?
-Тариаланчид бид хаврын тариалалтынхаа бэлтгэлийг  хангаад явж байгаа. Хэрвээ Ч.Улаан сайдын яриад яваа 160 мянган тонн улаанбуудай ирчихвэл бид тариалалт хийж  чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. 160 мянган тонн улаанбуудай бол Монгол улсын хагас жилийн хэрэгцээ. Гаднаас орж ирсэн будаагаар гурилын үйлдвэрүүд саваа  дүүргэчихвэл  бидний будааг авахгүй шүү дээ.

Тариаланчдын хураасан будааны үнийг засгаас тогтоож өгдөг. Зах зээлийн үнэлгээнээс нь доогуур хүчээр үнэ тогтоосон учраас үнийн зөрүү гэж мөнгө өгдөг

-Тариалан эрхлэгчид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрсэн учраас импортын улаанбуудайг оруулж ирж байгаа юм биш үү?
-Яг хангаж чадаж байгаа үгүйг би тодорхой хэлж чадахгүй байна. Гэхдээ хангах боломжтой гэж ярьж байгаа шүү дээ. Үүнээс гадна Оросоос орж ирж байгаа будааг хүнсний хэрэгцээг хангахгүй.  Тэжээлийн будаа оруулж ирэх гээд байна. Бид зөвхөн жагсаал цуглаан хийх биш холбогдох хүмүүст мэдэгдэл хүргэж энэ асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна.

-Хэрэв 160 мянган тонн улаанбуудай импортоор оруулаад ирвэл байдал яаж хүндрэх вэ?
-Яг үнэнийг хэлэхэд жижиг, дунд тариаланчид тариа тарихаас айж байна. Хэрвээ импортоор тийм их будаа оруулаад ирвэл тарьсан тариа буудай нь үнэ хүрэхгүй учраас айж байна. Коронавирусийн тархалт эдийн засагт хүнд тусч байна, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ аврахгүй бол сөхөрлөө гэж яриад байгаа хэрнээ жижиг дунд тариалан эрхлэгчдийнхээ эсрэг ийм бодлого явуулж байгаад үнэхээр харамсаж байна.

Импортын будаа оруулаад ирвэл нөөцөө базаагаад авсан гурил үйлдвэрлэгчид бидний хөлсөө урсгаж тарьсан будааг хямдхан авна гэх нь тодорхой.  Тариаланчдын хувьд өртгөөсөө бага үнээр нийлүүлэхийг хүсэхгүй. 500 төгрөгийн зардал гаргаж барьсан талхаа 200 төгрөгөөр өг гэвэл өгөх хүн гарах уу. Тэгэхээр импортын будаанд найр тавибал тариаланчид маань улаан буудайгаа борлуулж чадахгүйд хүрч, ажилгүй, орлогогүй болно. Бидний жагсаж байгаа гол шалтгаан гэвэл энэ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан