ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Истанбул-УБ-ын онгоцоор ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Токиогийн онгоцоор ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэд тусгаарлагдсан 22 хүнээс коронавирус илрээгүй. 3-р сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Халдвар авсан 10 хүний бие тогтвортой байна. хүнд байсан хоёр хүний бие сайжирч, тогтворжиж байна.
Франц иргэний уушгийг компьютер томографаар нарийн шинжлэхэд, уушгинд гаргасан өөрчлөлтүүд эргэн сэргэж, эмчилгээ зохиж байгаа нь харагджээ. Энэ мэдээг эмч өвчтөнд дуулгахад “Би инээж байна, та нарт мөн инээд бэлэглэе” гэсэн мессэж бичжээ. Цаашид өвчтөнүүдийн эмчилгээ хамгийн багадаа 10 хоног үргэлжилнэ гэлээ.