104-р цэцэрлэгийн багш нар энгийн бөгөөд нэгэн сонирхолтой аргаар бага насны хүүхдийн гарын нарийн үйлдэлт хөдөлгөөнийг хөгжүүлэх боломжтойг харуулжээ. Энэ бол үдээс юм.
Тус цэцэрлэгийн багш нар хүүхдийн гарын нарийн үйлдэлт хөдөлгөөний хөгжлийг дэмжих олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг аж. Багш хүүхдийн давуу талд тулгуурлан ажиллах зарчим чухал үүрэгтэй. Бага насны хүүхэд удаан хийгдэх үйлийг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэх нь тухайн хүүхдээс нарийн ур чадвар тэсвэр тэвчээр хатуужил шаарддаг.
104-р цэцэрлэгийн хамт олон үдээсээр хэрхэн тоглож наадах түүнийг хэрэглээ болгож ашиглах, түүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Иймд сургуулийн өмнөх насны хүүхдийн хамгийн дуртай үйл болох тоглох явцдаа хөгжих, аливаа үйлээ бүтээлчээр гүйцэтгэх боломж олгох, ямар нэгэн шахалтгүйгээр төрөлхийн сониуч занг нь улам өдөөж, сурч мэдэх гэсэн хүсэл сонирхолтой байлгах хэрэгтэй байдан аж. Энэ нь зайлшгүй энгийн гар хөдөлмөр юм. Хүүхэд хөдөлмөрт өөрийн биеэр оролцсоноор бие даах чадвар, өөртөө итгэх итгэл, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа илэрхийлэх энгийн боловч хүн болж төлөвших хүмүүжлийн эерэг чанаруудыг өөртөө төлөвшүүлдэг.
Хүүхдийн энгийн гар хөдөлмөрт олон зүйлс багтах боловч бид энэ удаа үдээс, уяа, олс, ашиглан гарын нарийн үйлдэлт хөдөлгөөн хөгжих олон төрлийн тоглоом наадгай сургалтын хэрэглэгдэхүүн хийж, шүлэг, оньсого, зүйр цэцэг үгс зэргийг багш ажилчид зохиож хүүхдүүд түүнийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж хүүхдийн хэл яриа нь хөгжих зэрэг энгийн үйлээс олон чадваруудыг хөгжүүлсэн.

"Сурагчдын ялгаатай байдлыг сургалтанд харгалзах үйл ажиллагаа" сэдэвт илтгэлийг цэцэрлэгийн түвшинд зохион байгуулж, цэцэрлэгээ төлөөлөн Эрдэм бүсийн цэцэрлэгүүдийн "Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь - Үйл ажиллагаа, үр дүн" сэдэвт илтгэлийн уралдаанд удирдлагын түвшинд арга зүйч Г.Дүүрэнбаяр дэд байр, багшийн түвшинд багш Г.Ариунжаргал дэд байр эзэлж, 2-р шатны дүүргийн түвшинд оролцох эрхээ багш Г.Ариунжаргал авч дүүрэгтээ амжилттай оролцжээ.
Энэ ажлын хүрээнд багш ажилчид, эцэг эхчүүдэд зориулж үдээс, олс уяагаар нийт гурван удаа хүүхдийн болон багш ажилчдын бүтээлийн үзэсгэлэн гаргасан ба давхардсан тоогоор цэцэрлэгийн 45 багш ажилчид 1125 эцэг эх олон нийт үзэсгэлэнд хамрагджээ. Үдээс, олс уяагаар бүтээл хийж хүүхдийг хөгжүүлэх боломж, бие бялдар оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хувьд ялгаатай ч энгийн гар хөдөлмөрөөр дамжуулан гарын нарийн үйлдэлт хөдөлгөөний хөгжлийг дэмжиж танин мэдэх үйлийг хөгжүүлэх боломжтой гэдгийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд таниулсан юм.
Тэд бага насны хүүхдийн гарын нарийн үйлдэлт хөдөлгөөнийг дэмжсэн энэхүү арга туршлагаасаа дүүргийн багш нартай хуваалцжээ. СХД-ийн 52 цэцэрлэгийн 120 орчим арга зүйч, багш нарт амжилттай зохион байгуулсан.
Энгийн гар хөдөлмөр хийх явцад хүүхэд хөдөлмөрт оролцох идэвхи, хүсэл, сонирхолын ялгаатай байдлыг багш илрүүлж судалсанаар тэдэнд тэгш хөгжих боломж олгоно.
Хүүхэд үдээс олс, уяагаар хийсэн тоглоом наадгай, хэрэглэгдэхүүнээр тоглож наадан, энгийн хөдөлмөрт суралцсанаар хөдөлгөөний эв дүй, анхаарал төвлөрөлт, харааны баримжаалах чадвар, хөдөлгөөнөө зорилготойгоор удирдах, бодож сэтгэх танин мэдэхүйн ялгаатай байдлыг таньж мэдэх боломжтой.
Эцсийн үр дүн нь хүүхэд бүр энгийн боловч гутлаа үдэх, олс уяа зангидах, гурваар сүлжих, шир хэлхэх, юм оёх, олс уяагаар өөр олон төрлийн бүтээл хийж хэрэгцээгээ хангаж чаддаг болох нь тэдний уг ажлын гол зорилго юм.
Арга зүйч Г.Дүүрэнбаяр