gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Манай улсад жилд 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувийг нь дахин боловсруулдаг

Нийгэм
2020-09-08
23
Twitter logo

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг.

Хог хаягдлын тухай хуульд 2017 онд оруулсан өөрчлөлтөөр “Хог хаягдлын боловсрол” гэх бүлгийг нэмжээ. Хог хаягдлын боловсрол гэдэг нь иргэд, аж ахуй нэгжүүд хогийг хэрхэн эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах талаар тодорхой ойлголттой болж, үүнийг дадал зуршил болгох явдал юм.

Захирагчийн ажлын албанаас идэвх санаачлага бүхий 100 гаруй СӨХ, хороодод Хогийг эх үүсвэр дээр ангилан ялгах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн

Сүүлийн үед хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах ажлын хүрээнд баталсан журам, төслүүдийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун “Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр “Хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах” журам баталсан. Энэ журамд дүүрэг бүрийн ТҮК компани гурван машин тутмын нэгийг ангилсан хог хаягдал тээвэрлэх тусгай зориулалтын машин байна хэмээн заасан. Үүний эхлэл болгон энэ жилийн хог тээврийн авто машины шинэчлэлээр ангилсан хог хаягдал тээвэрлэхээр арван машиныг дүүргүүдэд тарааж өгсөн. Мөн Захирагчийн ажлын албанаас идэвх санаачлага бүхий 100 гаруй СӨХ, хороодод Хогийг эх үүсвэр дээр ангилан ялгах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эдгээр СӨХ, хороо, аж ахуй нэгжээс цаас, шил, хуванцар зэргийг тус тусад нь ачдаг дөрвөн машин ажиллаж, хэвшил тогтсон“ хэмээлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудаас гарч буй хоолны хаягдал болон малын гаралтай хаягдлыг боловсруулж бордоо болгох төслийг мөн эхлүүлжээ.

Хог хаягдал дахин боловсруулах 34 үйлдвэр, үүнээс байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 18 үйлдвэр байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж өөрийн илтгэлдээ “Хогоо ангилан хаяснаар дахин боловсруулах хогны хэмжээ ихсэж, амьдрах орчин сайжирна, байгалийн бохирдол болон хог хаягдлын хэмжээ буурах гэх мэт олон давуу талтай. Одоогийн байдлаар хог хаягдал дахин боловсруулах 34 үйлдвэр, үүнээс байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 18 үйлдвэр байна. Энэ үйлдвэрүүдэд хамгийн чухал зүйл нь түүхий эд буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдал юм. Тиймээс иргэд мэдлэгтэй байж хогоо ангилан хаях хэрэгтэй” хэмээн дурдлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аравдугаар сард хог хаягдлыг ангилан хаях мэдээллийг иргэдэд өгөх нөлөөллийн ажлуудыг хийх юм байна.

Б.Энхмарал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан