Ардчилсан намын бүлэг өнөөдөр Ерөнхий сайдаас мэдээлэл сонсжээ.
Бүлгийн хурлаар намын дотоод асуудал ялангуяа боловсон хүчний нөөцийн талаар бүлгийн гишүүд ярилцжээ.
Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш яамдуудын явагдаж буй бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалж боловсон хүчний нөөцийн бодлого алдагдах, халаа сэлгээтэй холбоотой янз бүрийн асуудал хөндөгдөж байгаа.
Үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулж холбогдох яамдуудтай уулзахаар болжээ.
Ялангуяа улс төрийн шахаагаар боловсон хүчинг ажилгүй болгохгүй байх тал дээр анхаарахыг бүлгийн гишүүд Ерөнхий сайдад хэлжээ.
Холбогдох байгууллага, яамныхаа сайд нартай энэ асуудлаар зөвшилцөх саналыг бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан анхааруулжээ.