Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд ОХУ-ын бүгд найрамдах буриад улсын “Бурятмяспром” ХХК-ийн орлогч захирал К.Л.Николаевнаг хүлээн авч уулзлаа.
Тэрээр “1937 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Буриад Улсын “Бурятмяспром” ХХК үйлдвэрээ 2013 онд байгуулсан бөгөөд түүхий эд /мах/-ийн хангамж байхгүйгээс үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа ажээ. Энэхүү үйлдвэрийн хүчин чадал нь жилд:
- 36 сая консерв
- 5000 тонн хиаман бүтээгдэхүүн
- 2000 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Иймээс Монголоос мах худалдан авах хүсэлтэй бөгөөд цаашдаа Монгол улстай мах боловсруулах хамтарсан үйлдвэр барих сонирхолтой байгаа” хэмээв.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд энэхүү асуудлыг бодлогын хувьд дэмжин ажиллахаа илэрхийлээд саналаа бичгээр ирүүлэхийг хүсэв.