gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засгийн газрын өрийн таазыг нэмбэл МАН засгаас гарна гэв

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2015-04-23
0
Twitter logo

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2015.04.10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингэхдээ нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэхийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Энэ дагуу өнөөдөр хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцууллаа. Эрчим хүч, төмөр замын салбарыг эрчимжүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьжээ.

Төмөр замын төслийг дундаас нь тасалсан хүндээ хариуцлага тооц. Сүүлд нь бид газраа зарж, өрөө төлөх үү. Төсвийн зардлаа бууруулах саналаа оруулж ирэхгүй байна. Мэддэг ганц зүйл нь зээл”.     

Дараа нь Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулж, энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэсэн гишүүдийн байр суурийг дамжууллаа. МАН-ын дийлэнх гишүүд (Н.Энхболд) энэ хуулийн төслийг өрийн дарамтад орох эрсдэлтэй хэмээн эсэргүүцсэн бол АН-ынхан (Ж.Батзандангаас бусад) дэмжлээ. Ихээхэн маргаан дагуулсан хуулийн төслийн талаарх гишүүдийн байр суурийг хүргэе.    

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ хуулийн төслийг гэмт хэргийн, хулгайн шинжтэй оруулж ирлээ хэмээн ихээхэн эсэргүүцсэн. Тэрээр “Төсвийн шалгуур үзүүлэлтүүдийг өөрчилье гэж байна. Ингэснээр манай өр дахин нэмэгдэнэ.  Би ингэж ойлголоо. Шинээр зээлсэн хөрөнгө төмөр зам, эрчим хүчний салбарт зарцуулагдах юм байна. Дахин хэдэн тэрбумыг оруулж ирэх гэж байгаа юм бэ?  Зүүн болон говийн бүсүүдийг төвийн төмөр замтай холбох юм байна. Шинээр авах зээл хэзээ үр шимээ өгөх вэ. Бодит тоо оруулж ирэхгүйгээр хууль батлахгүй. Сайд асан Н.Батбаяр цээжний пангаар 1.5 тэрбум төгрөгийн өрөнд орууллаа”.  

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Хөрөнгө оруулалт хийх нь хөгжилд нэмэртэй. Таны асуултуудад хариулвал өнөөдөржингөө юм болно. Бид тээврийн өндөр зардлын улмаас өрсөлдөх чадвараа алдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийхээ зардлыг бууруулах шаардлагатай. Бизнес эрхлэгчдийн хувьд эрчим хүчний хангамж их чухал. Төмөр зам, эрчим хүчний салбарууд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой. Бид хийх ажлуудаа төлөвлөсөн”.

АН болон МАН хамтран Засгийн газар байгуулахдаа гэрээ байгуулсан. Ингэхдээ дахин гадаад өр зээл авахгүй гэж тохиролцсон. Гэтэл одоо яагаад өр тавих гээд байгааг МАН-ын гишүүд тодруулж байсан юм. Тэд сүүлийн 25 жилд энэ салбарынхан маш их зээл авсан ч үр дүн нь хангалтгүй байгааг ч шүүмжлэв.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулснаар манай улсын өрийн тааз дахин хөдөлнө гэсэн үг. Гэхдээ энэ хуулийг баталлаа гээд зээл дураараа авахгүй биз дээ гэж УИХ-ын дарга лавлаж байв.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Зээл  нэмж авах тоохиолдолд хэрхэн зарцуулах буюу ямар төсөлд оруулахаа Засгийн газар тухай бүрт нь УИХ-д тайлагнана. Өөрөөр хэлбэл УИХ шаардлагатай гэж үзвэл 5 дугаар цахилгаан станцаа барина. Түүнээс өмнөх бондууд шиг зүйл болохгүй. Төсвөөс гадуур зарцуулалт байхгүй.  

Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Шинээр авах зээл ганцхан УБТЗ-тай холбоогүй. Бид өнөөдрийг хүртэл тээврийн зардлаа либералчилж чадаагүй. Олон шалтгааны улмаас УБТЗ ашиггүй ажилладаг. Харин бид эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төслийг л санхүүжүүлнэ.  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Үүссэн нөхцөлийг АН, МАН-ынхан ярилцсан шүү дээ. Одоо бид эдийн засгаа тэлье. Том төслүүдээ явуулъя л гэсэн. Хүндрэлийг даван туулах төлөвлөгөөний дагуу л ажиллаж байна. Зарим улс төрчид их хэмжээнй өр авах гээд л нөгөө хэсэг нь  энэ аюулаас аврах гээд байгаа юм байхгүй. Ийм өнгө аястай ярианууд байна. Энэ хууль батлагдсанаар Засгийн газар дураараа тоглох гээд байгаа юм биш” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Өрийн удирдлагын тухай хуульд бүх зээлийг авахаасаа өмнө УИХ-аар заавал хэлэлцэнэ гэж заасан. 1100 км урт төмөр замын ТЭЗҮ ашигтай гарсан юм уу. ТЭЦ5 –д Засгийн газрын баталгаа шаардлагатай юу. Эрчим хүчний хэрэглээ 2018 он гэхэд ачааллаа даахгүй гэж үнэн үү. Оюутолгойн зээлд засгийн газрын баталгаа хэрэггүй байдаг. Уг компани нь зээлээ өөрөө хариуцдаг. Энэ жишгээр бусад төслөө шийдэж болдоггүй юм уу?”

Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Хэвтээ чиглэлийн 1100 км төмөр замын зураг төслийг хийж байна. ТЭЗҮ нь хараахан бэлэн болоогүй. ОХУ-тай хийх транзит тээврийн гэрээний төслөө хэлэлцэж байна. Зарим заалт дээр санал зөрөлдсөн. Урт хугацаанд тээврийн тарифаа шийдэж чадвал олон боломж нэмэгднэ.  

Эрчим хүчний яамны газрын дарга П.Товуудорж “ОХУ-аас бид 300 сая ам.долларын эрчим хүч жил бүр худалдан авдаг. Үүний талыг Эгийн голын УЦС-аас хангана. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 66 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан”.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Зээл өгөх авах асуудлыг зээлдүүлэгч болон зээл олгогч л шийддэг. Энэ бол бизнесийн алтан зарчим. Би энэ хуулийг дэмжинэ. Төмар замаа тавимаар байна. 2020 онд цахилгааны дутагдалд орсныхоо дараа шийдвэр гаргах уу. Цахилгаан станцыг нэг жилд барихгүй шүү”.

Сангийн яамны газрын дарга П.Товуудорж “Бид цахилгааныхаа 20 хувийг импортоор авч байна. Хэрэглээ сүүлийн 2 жилд өсөлт 6-8 хувь буурсан. Эх үүсвэрүүд нэмснээр ойрын 2 жилийн өсөлтийг л хангана. Иймд шинэ эх үүсвэр бий болгохгүй бол импортын хэмжээ цаашид өснө” .

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Таван толгой, Шивээ-Овоо, Багануур, Бөөрөлжүүтэд шинэ цахилгаан станцууд барьснаар  эрчим хүч экспортлох эхлэл тавигдана. Гэхдээ эхлээд энэ станцуудаа барих хэрэгтэй”.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайдын алдааг дахин давтаж байна. Төсвөөс гадуур баахан зээл авсан. Үр дүнд нь төсөв 2 жил дараалан ДНБ-ий 10 хувьтай тэнцэх алдагдалтай явж, өнөөдөр эдийн засаг нурлаа шүү дээ.  ОУВС-гаас биднийг эрсдэлтэй улс гээд тодорхойлчихсон. Та бүхний оруулж ирсэн хууль өөрөө өөрсдийгөө л хуурсан хэрэг. Бид цаасан дээр юу гэж бичсэнээс үл хамааран олон улсын байгууллагууд бидний зэрэглэлийг бууруулна. Монголын ирээдүйг хаасан хууль байна. Удахгүй Засгийн газрын баталгаа авах гээд марафон эхэлнэ.

Ж.Эрдэнэбат сайд аа, Таны итгэл үнэмшил өмнө нь огт өөр байсан шүү дээ. Гэтэл одоо та яагаад ийм хууль оруулж ирэв? Эд нар таныг чихдээд байна уу?

Таван толгой явахгүй шүү. Ерөнхий сайд сайхан зүйл бодож байж болох юм. Та энэ төслөө татаж ав. Бидэнд зээл биш хөрөнгө оруулагч хэрэгтэй. Би энэ хуулийн төслийг дэмжихгүй. Ер нь бид хөгжлийн бодлогоо эргэж харах цаг болсон. Зээл авч, бүгдийг төр хийнэ гэх боллоо. Ингэж хөгжих юм үү? Цалин, тэтгэврээ зээлээр тавьж байна. Бизнесмэнүүдэд төртэй хамтаръя гэдэг горьдлого төрүүлж яах юм бэ. Хувийн хэвшлийн эсрэг юм л хийгээд байна. Төмөр зам дээр төр орж ирээд л холион бантанг нь хутгаад л гараад явчихдаг. Ерөнхий сайд та зээл гэдэг үгийг март. ”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид яг л ийм бодлогын уралдаан хийх ёстой. Улстөрийн хандлагаа түр хойш нь тавих ёстой. Хуучны алдаа бол бидний сүүлийн 25 жилийн л дүр зураг. Харин манай засгийн газар гарч ирснээр  бүх саваа нэг болгосон. Энэ бол эхний зарчмын ялгаа. Мөн бид дотроо биш УИХ-д асуудлаа оруулж ирж хамт ярилцдаг болсон шүү дээ. Нэмж өр зээл авах гээгүй. Бид зээл шүтэж болохгүй гэдэг дээр санал нийлнэ. Зээл ч, хөрөнгө оруулалт ч зэрэг явах ёстой. Аль нэгийг нь сонгох тухай ярих нь буруу”.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төсвөөс гадуурх тогоонууд 2012 оноос өмнө байгаагүй. Энэ хууль батлагдсанаар өрийн босго нэмэгдэнэ. Олон улсын аргачлал стандарт хэвээрээ л байна. Эрчим хүч, төмөр замын зээл төрийн л өр болж тооцогдоно. Энэ хуулийн төслийг баталснаар хоёр намын гэрээг зөрчих тул МАН засгаас гарна”.

УИХ-ын гишүүн Н.Энхтүвшин “Бид бие биеэ молигодоод л байдаг. Гэнэт л төрийн өр ДНБ-ий 49 хувьд хүрснийг мэдсэн. Удалгүй 58 хувь боллоо, хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм бэ л гэсэн. Одоо засгийн газарт шинээр зээл авах ямар нөөц байгаа юм бэ? Ерөнхий сайд та зээл нэмж авахгүй гэж хуураад л байна. Илэн далангүй бай. Ямар ч аюул байхгүй, зүгээр л батлаад өг гэх юм. Ж.Эрдэнэбат сайдаас асуумаар байна. Таны итгэл үнэмшил өмнө нь огт өөр байсан шүү дээ. Гэтэл одоо та яагаад ийм хууль оруулж ирэв? Эд нар таныг чихдээд байна уу?”

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Цаашид үр ашигтай явах төслүүдэд хөгжлийн зээл авах бололцоог нээх тухай л юм. Шууд маргааш зээл авах тухай биш.  Өнөөдрийн байдлаар төрийн өр ДНБ-ий 44.2 хувьтай тэнцэж, өнөөгийн үнэ цэнээр 10.5 их наяд төгрөгийн өртэй байна. Бид аль болох өр тавихгүйг хичээж байна. Өмнөх өрөө дарахаар ажиллаж байна. 36 тэрбум төгрөгийн бонд гаргасан нь бага тоо. Үүнийг төсвийн алдагдлаа санхүүжүүлэхэд зориулсан. Одоо бид их хүнд байдалд байна. Энэ онд 1.4 тэрбум ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээхээр байна.”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энд улс төрийн хүчний байр суурь гэсэн зүйл огт байхгүй. Үүнээс хойш та бүхэн Засгийн газар шинээр өр тавьж байна уу гэж айх шаардлагагүй болсон. Хөрөнгө оруулалт хасах руугаа орчихлоо. Хувийн компани дээрээ зөв шийдэл олдог атлаа улсын асуудалд буруу шийдвэр гаргах гээд байгаа нь эрүүл үзэгдэл биш. Хувийн компанийн захирлууд байсан бол бид шинэ эх үүсвэр л олоод ажлаа явуулдаг биз дээ.         

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Яагаад тооцоо ярихгүй байгаа юм бэ. Ойрын хугацаанд бид 6 тэрбум ам.долларын зээл төлнө”.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би Сангийн сайдад анх ажил авахад нь ажлаа хариуцлагатай хүлээлцээрэй гэсэн юм. Эцсийн дүндээ өр өсгөх л юм оруулж ирлээ. Уг нь Ерөнхий сайд анх тоогоо нэгтгэе гэчихээд одоо болохоор тоо ярихгүй гэх юм. Төрийн өмчит компаниудын өрийг Засгийн газрын өрөөс чөлөөлсөн. Өмнөх бондуудын зарцуулалтыг тайлагна. Эхнийхийгээ тодорхой болгоод дараагийн ажлаа оруулж ир”.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Төсөв нэг тогоонд орсон. Манай татварын орлого эхний улиралд маш хүнд байдаг. Өмнөх жилүүдэд яг энэ үеэр  200-300 тэрбум төгрөгийн зээл авдаг байсан бол энэ жил 36 тэрбум төгрөгийн бонд авлаа. Том төслүүдээ явуулъя гэхээр жишээ нь 1 тэрбум төгрөг хэрэгтэй гэвэл энэ нь ДНБ-ийн 20 хувь. Үүнийг хаанаас яаж босгох вэ? Дотоод эх үүсвэр байхгүй. Тэгээд бид том төслүүдээ явуулахгүй л суугаад, хүлээгээд л суух уу. Бид бодлогоор авто замыг оруулж ирээгүй. Учир нь өртгөө удаан нөхдөг салбар. Харин төмөр замын хувьд байдал өөр. Хөгжлийн банк Сангийн яамны харьяанд байдаггүй. Энэ банкинд ажлын хэсэг ажиллаж байгаа. Удахгүй тайлангаа тавина”.

Бид тусгаар улс гээд их догь суудаг. Гэтэл манай галыг гадна манаж байна. Цахилгаанаа бүрэн үйлдвэрлэчихээд л тусгаар улс гэж ярих хэрэгтэй.  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ихэнх улсын өр 2 оронтой тоотой байна. Өрийн хязгаартай холбоотой ямар нэг шидэт тоо байдаггүй. Түүнээс огт тоо ярихгүй гээгүй. Ямар нэг тоонд хүрэхээр л тэр улс шууд дампуурдагдагүй. Бид тоогоо нэгтгэж чадсан. ”

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “58.3 хувийн өр гээд л ярих юм. Энэ бол дааж давшгүй өр биш. Манай Чингэлтэйнхэн өлийсөн улаан гэрэлтэй сууж байна. Уулзахаар гэрэл цахилгаан л нэхдэг. Бид тусгаар улс гээд их догь суудаг. Гэтэл манай галыг гадна манаж байна. Цахилгаанаа бүрэн үйлдвэрлэчихээд л тусгаар улс гэж ярих хэрэгтэй.  ЗХУ Эх орны дайны хамгийн хүнд үедээ хүртэл ирээдүйн бүтээн байгуулалтаа төлөвлөж байсан гэнэлээ. МТЗ-г сайдтай нь хамт музейд тавихаар болчихсон. 30 км цагийн хурдтай төмөр зам манайхаас өөр хаана байна. Хурдны төмөр зам нэвтэрчихлээ. Ерөнхий сайд та энэ ажлаа зоригтой хий”.

УИХ-ын гишүүн Д. Хаянхярваа “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж байсан үеэ саная. Битүүний өдөр баталсан хуулиндаа дахин нэмэлт өөрчлөлт хийх гээд сууж байна. Бид төлбөрийн чадваргүй болчихлоо. Хэрэв дампуурлаа зарлачихвал хэн манайх руу орж ирэх вэ. Эрх зүйн орчноо ингэж ойр ойрхон өөрчилж болохгүй”.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Бид хуулиа хэт ерөнхий баталдгаас өнөөдөр  ингээд дахин нэмэлт оруулж байна. Эрчим хүч, төмөр замын зээл болон баталгаагаа дахин дотор нь задалж оруулж ир. Тэгвэл дэмжинэ”

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Ямар тохиолдолд Засгийн газрын өр гэж тооцохгүй вэ гэдэг заалт нэмж байгаа юм. Уг нь их л тодорхой.”

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль эдийн засгийн салбарын Үндсэн хууль. Уг нь үг дуугүй хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хуулийн зорилт тодорхойгүй байна. Засгийн газрын өрийг зохиомлоор харагдуулах нь хэнд ашигтай вэ? Энэ хуулийн агуулга ойлгомжгүй байна. Төсвийн алдагдлаа яагаад нуух гээд байгаа юм бэ? Дараа нь өнөө авсан зээлүүд чинь удирдлагагүй, зохицуулалтгүй болох эрсдэл байна. Засгийн газрын өрөнд орохгүй болохоор энэ 2 салбарын өр олон нийтийн анхаарлын гадна үлдэнэ. Энэ нь хэнд ашигтай вэ? Засгийн газрын өр ДНБ-ий 40 хувьд хүрэх нь эдийн засгаа борцолсон гэдгийг ойлгосон бол сайн байна. Төрийн өмчит үйлдвэрүүд болон уул уурхайн өрийг засгийн газрын өрөөс сулласан байхад яагаад дахин хоёр салбар оруулж ирэв? Том төсөл хэрэгжүүлье гэдэг нь зөв.  Өмнөх Засгийн газар өрийн таазыг ДНБ-ий 70 хувьтай тэнцүүлье гэсэн бол одоо бүр сул тавиад явуулах гэж байна. Иймд би дэмжихгүй”.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Одоогийн хуульд алдаа мадаг байна. Төсвийн алдагдал гэдэг бол өр л гэсэн үг. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өмнө нь жилд 800-аас 1 их наяд төгрөгийн зээл авч, өр тавьсаар ирсэн.  Хуульд засч залруулах зүйл их. Эхэндээ бид дэд бүтэц гэж ярьсан ч хэт өргөн учраас эрчим хүч, төмөр замын салбар гэж тогтсон юм. Засгийн газар баталгаа гаргасан л бол төлнө гэсэн үг. Гэхдээ төмөр зам яагаад ашиггүй ажиллана гээд сөргөөр хараад байгаа юм бэ”.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АН  гурав дахь угсраа мэхээ хийж байна. Энэ хуулийн төслийг дэмжихгүй. Дэлхийн банк манай өрийг ДНБ-ий 77 хувьд хүрсэн гэхэд бид 40 хувьтай гээд л сууж байсан. Орлогоороо зээлээ нөхнө гэдэг шиг худлаа юм байхгүй. Амгалангийн станцын хувьд ч яг л ийм юм ярьсан. Улс л төлөх болж байна. Төмөр замаа 2.5 тэрбум ам.доллараар барих юм байна. Яагаад дандаа ингэж хуурч байдаг юм. Муу хуурснаас үнэнээ сайн хэл. Төмөр замын төслийг дундаас нь тасалсан хүндээ хариуцлага тооц. Сүүлд нь бид газраа зарж, өрөө төлөх үү. Төсвийн зардлаа бууруулах саналаа оруулж ирэхгүй байна. Мэддэг ганц зүйл нь зээл”.     

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Эргүүлээд төлөх чадвартай бол зээл авч болно. Даанч өмнө нь хуулиа зөрчсөн. ҮАБЗ гурван доллар болж өсөх төсөлд л бондын нэг долларыг оруул гэсэн ч үүн рүү нулимсан. Сонгуулийн ажлаа л санхүүжүүлсэн. Гэтэл хөгжих шаардлага байна. Хуримтлал байхгүй. Ойрын үед хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Ганц үлдэж байгаа зам нь зээл. Зээлээ яаж хэрэглэхээ ярилцах хэрэгтэй. Эсвэл гадны хөрөнгө оруулагчдыг хүлээгээд зүгээр суух юм уу. Өөр ямар сонголт бидэнд байгаа юм.Хэлэлцэхээр болвол энэ хуулийн төслийг дахин засварлах ёстой.Засгийн газраас баталгаа гаргах ажлыг бол бид эхлүүлэх ёстой. Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зөв”.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Зээл авахаас өөр аргагүй гэдэг дээр бүгд санал нийлсэн. Нийгмийн зориулалттай болон бизнесийн зориулалттай зээл гэж ангилдаг. Бизнесийн зээлийн талаар энэ төсөлд тусгажээ. Том төслүүдээ томоохон хэмжээний зээлээр болон зээлийн бус аргаар явуулахаас өөр аргагүй. Энэ жилээ яаж барах уу гэдгээ биш ирээдүйгээ л харсан алхам. Энэ хуулийг хэлэлцэн, аргачлал дээрээ л тохиролцъё. Засгийн газар баталгаа гаргасан газрууддаа хяналтын ямар механизм ашиглах зэргийг хэлэлцэх ёстой”.  

Ингээд төгсгөлд нь УИХ-ын дарга З.Энхболд асуудал байхгүй юм шиг тойроод гүйгээд явж болохгүй тул энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй гэв.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 59.3 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан