Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санал асуулгатай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн хоногуудад Монгол Улсын нийт иргэдийн дунд санал асуулга явуулах ажлыг Ерөнхий сайд миний бие санаачлан явууллаа. Энэ мессэж санал асуулгад нийтдээ 365 мянган иргэд оролцжээ.
УИХ-ын сонгуульд оролцдог ирцээр тооцож үзэхэд нийт сонгогчдын тал хувь нь санал асуулгад оролцсон байна. Заавал санал өгөх албагүй, иргэд сэтгэл зүрхээрээ, өөрсдийн санаж бодож байгаагаа илэрхийлэх эрхтэй энэ ажилд 365 мянган хүн оролцож байна гэдэг нь миний хувьд төсөөлөөгүй өндөр тоо байлаа. Манай иргэд ч идэвхитэйгээр энэ ажилд оролцлоо.
Оролцсон хүмүүсийн 56.1 хувь нь Монгол Улсад Оюутолгой болон бусад том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа эрчимжүүлж тэлэх нь зөв гэсэн замыг сонгосон бол 43.9 хувь нь эдийн засагтаа сахилга батыг хангаж, төслийн үрэлгэн зардлыг багасгах чиглэлээр ажиллахыг Засгийн газарт үүрэг болголоо гэж үзэж байна.
Тийм учраас Засгийн газар цаашид том бүтээн байгуулалтынхаа төслүүдийг түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийнхаа энэ бодлогуудыг цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах энэ чиглэлд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулна гэдгээ хэлэхийг хүсэж байна.
Засгийн газрын явуулж байгаа энэ үйл ажиллагааг УИХ ч гэсэн дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах энэ арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар яг одоо хэлэлцээд дуусаж байна.
Манай иргэдийн идэвхитэй байр сууриа илэрхийлсэн энэ идэвхижилтэд Монгол Улсын Засгийн Газар тэр дор нь хариу өгч байгаа хэрэг юм. Мөн Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаараа эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлэж байна.
Энэ арга хэмжээний тухай УИХ тогтоолдоо нэгдүгээрт макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр, хоёрдугаарт эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр гэсэн ийм үндсэн хоёр чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Тиймээс одоо бид улс төрөө хойшоо тавьж, улс эх орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах идэвхтэй цаг үе ирсэн гэдгийг ахин дахин хэлэхийг хүсэж байна” гэлээ.