gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

К.Меткаф: Монгол шиг том нутаг, цөөн хүнтэй улс онлайн үйлчилгээг нэвтрүүлбэл маш их хэмнэлттэй

С.Одбаяр
2015-05-06
0
Twitter logo

Эстони улсын хувьд 2000-аад оны эхэн үеэс засгийн газрын бодлогодоо цахим-засаглалын шийдлийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд өнөөдөр цахим-Эстони гэсэн тодотголтой болж энэ салбартаа сайн туршлагыг нэвтрүүлэгч улс орон болсон юм.

Монгол улсад зохион байгуулагдсан Цахим эрх чөлөөний эвслийн хуралдааны үер бид Цахим-ЗасаглалынАкадемийн Судалгааны Ахлах Кэйтрин Ниман-Меткафтай уулзаж Эстони улсын цахим засаглалын талаар ярилцлаа.

(Энэ ярилцлагын англи хувилбарыг ЭНДЭЭС үзнэ үү)

-Эхний асуултаа цахим засаглал руу шилжих тэрхүү шилжилт хэр хүндрэлтэй байдаг талаар эхэлье?
-Энэ шилжилтийг хийхдээ нэн түрүүнд олон нийтэд хүртээлтэй хэлбэрээр гүйцэтгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд интернэтэд холбогдох боломжийг нээлттэй, хүн бүрт хүртээмжтэй байдлаар шийдэх хэрэгтэй. 1990-ээд онд хууль гарснаар олон нийтийн газруудад үнэгүй интернэтийн орчин бүрдүүлж өгсөн харин өнөө үед бол Эстонид олон нийтийн газруудад үнэгүй wi-fi байрлуулах болсон.

Нөгөө талаар интернэтэд нэвтрэх боломжоор хангасны дараагаар ашиглахад хялбар үйлчилгээг бий болгох чухал байдаг. Хүн болгон тухайн үйлчилгээг төвөггүй ойлгож хурдан шуурхай үйлчлүүлэх нь чухал. Үүнтэй уялдаад тухайн үйлчилгээг авч байгаа иргэнийг мөн эсэхийг тодорхойлох  бичиг баримт хэрэгтэй.

Учир нь онлайн ертөнцөд хувийн мэдээллийн аюулгүй байдлыг чухалчлах шаардлага тулгардаг. Үүнийг бид тухайн иргэний мэдээлэл болон тусгай пин дугаар бүхий цахим үнэмлэхээр шийдсэн. Тухайн нэг үнэмлэхээр иргэн банк, төрийн үйлчилгээ, лавлагаа, бүртгэл, сонгуульд оролцох зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой.

-Иргэдийг цахим орчинд үйлчлүүлэх тал дээр хэрхэн бэлдсэн бэ? Онлайнаар ороод төрийн болон банк санхүүгийн үйлчилгээ авах цаашлаад сонгуулиа өгөх үед иргэний хувьд хувийн мэдээлэллийн аюулгүй байдалдаа санаа зовинох нь мэдээжийн асуудал байх.
-Хүүхдүүдийн хувьд ерөнхий боловсролын тогтолцоонд зааж сургах, настай иргэдийн хувьд тусгайлсан сургалтуудыг зохион байгуулдаг. Хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр урамшууллын тогтолцоог бий болгосон. Жишээлбэл, тухайн иргэн татварын мэдүүлгээ онлайнаар мэдүүлсэн бол татварын буцаалтаа түрүүлж богино хугацаанд авах гэх мэт.

Харин хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын хувьд аливаа үйлчилгээг санал болгохоосоо урьтаж үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, мөрдлөг болгох нөгөө талаар хяналтыг бий болгох шаардлагатай. Эстонид бие даасан Дата Хамгаалах Хороо нь хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын хяналтыг тавьж ажилладаг.

Иргэдийн хувьд мэдээллийн аюулгүй байдал сайн хангагдаагүй тохиолдолд тухайн цахим үйлчилгээ хэчнээн сайн байсан ч үйлчилгээ авахаас айдаг. Айх нь ч зүйн хэрэг. Тиймээс энэ цахим шилжилтийг хэт яаран хийх нь учир дутагдалтай.

-Цаг хугацааны хувьд Эстони улс энэ шилжилтийг хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?
-Эстонийн хувьд энэ үйл явц харьцангуй хурдан хугацаанд өрнөсөн. Учир нь бид тусгаар улс болсны дараахан төрийн тогтолцоо бүрэлдэх эхэн үед энэхүү шилжилтийг төлөвлөж хийж эхэлсэн. Технологийн хувьд тухайн үед мэдээж өнөөгийнх шиг байгаагүй ч үзэл санааны өөрчлөлт нь харьцангуй хурдацтай байсан тул шилжилтийг хийхэд илүү амар байсан. Өнөөдрийн хувьд нэмэлт өөрчлөлтүүдийг дор нь шийдээд явах бүрэн боломжтой.

Төрийн үйлчилгээ олон жил уламжлалт аргаар явж байгаа улс орнуудын хувьд энэ шилжилт багагүй цаг хугацаа зарцуулах нь элбэг. Бидний одоо ажиллаж байгаа нэг төслөөс дурьдахад, Намиби улсад засгийн газрын дата баазыг нэгтгэх үйл ажиллагааг хийж байна. Энэ төслийг хоёр жилийн турш хийж байна. Энэ хугацаанд төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг хамтад нь шийдээд явахад олон жил шаардагдахгүй.

-Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ямар цаг хугацаа шаардлагатай байдаг бол?
-Тухайн орны төрийн тогтолцоо болон засгийн эрхэнд байгаа хүмүүс хэр хурдтай байхаас л шалтгаалдаг. Зарим тохиолдолд хүчин төгөлдөр байгаа хууль,  журамдаа өөрчлөлт оруулах зэргээр энэ асуудлыг түргэн шийдэх боломжууд байдаг. Харин хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй тохиолдолд хуулийн  төсөл боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх гээд цаг авна.

Үүнээс гадна улс төрчид энэ тал дээр санаачлагатай байж олон талын оролцогчдыг хамарсан өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулснаар хугацаа хэмнэх нэг арга болдог. Олон талт гэдэг нь иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг энэ үйлчилгээг авах хэн хүнийг хэлж байгаа юм. Мөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ч энэ салбарт ашиглах бүрэн боломжтой байдаг. Гэхдээ энэ үйл явцыг яаруулах нь төдий л сайн үр дүнд хүргэдэггүй гэж хэлмээр байна. Иргэдэд шинэ зүйлд сурах, дасах, итгэлтэй байх зэрэгт мөн цаг хугацаа олгох хэрэгтэй.

-Монгол Улсын хувьд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс зарим лавлагаа зэргийг автомат машинаар олгож эхэлсэн. Энэ цахимжих үйл явц Монголд эхэлж буй энэ үед таны зүгээс ямар зөвлөмж өгөх вэ?
-Монгол шиг том нутаг дэвсгэр, цөөн хүн амтай улс орны хувьд онлайн үйлчилгээ авах нь цаг хугацаа, мөнгө хэмнэх зэрэг олон давуу талыг дурьдаж болно. Анхан шатандаа лавлагаа авах зэргээр эхэлж байгаа нь иргэдийн хувьд хэрэглэж сурах, занших зэрэгт давуу талтай.

Үүн дээр тулгуурлан дараагийн шатны үйлчилгээг цахимжуулж болох юм. Эстонийн хувьд тухайн иргэн өөрийн цахим үнэмлэхээр дижитал гарын үсэг ашиглаж байгаа учир гэрээсээ ажлаа амжуулах боломжтой болсон. Үүний цаана мэдээж мэдээллийн аюулгүй байдал, хууль эрх зүйн орчны бүрдэл зэргийг давхар шийдээд явах шаардлагатай. Үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй.

-Танд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан