gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хар салхины түүх

Дэлхийд
2007-09-13
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2007-09-13
Хар салхины түүх

Атлантын далайн хар салхины улирал зургадугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-н хүртэл үргэлжилдэг. Өнгөрсөн сарын сүүлчээр Атлантын болон Номхон далайд "Эрин", "Дин", "Феликс" салхи цагт 230 хүртэл км цагийн хурдтай шуурч Латин Америкийн Гаити, Доминиканы БНУ, Ямайка, Кайманы аралд багагүй хохирол учруулсан бөгөөд 15 хүний аминд хүрсэн билээ. Халуун орны далайн хэт чийглэг уур амьсгал болон салхины тогтворгүй байдал нь байгалийн гамшигт үзэгдлийн нэг далайн хар шуурга үүсэх нөхцөл болдог. Удаан хугацааны турш ширүүн бороо орох хүчтэй хуй салх нэг дор бөөгнөрөх нь томоохон давалгаа үүсгэж аюултай үзэгдлийн эхлэл нь болдог аж. Жил бүр Атлантын далай, Карибын тэнгис, Мексикийн булан зэрэг газарт дунджаар арван удаа хүчтэй хар салхи үүсдэг. Эдгээрээс зөвхөн зургаа нь хар салхины улирлын үед давтагддаг өөрийн гэсэн хуультай. Мөн жил бүр АНУ-ын далайн эргийн нутгаар буюу Техасаас Мэйн муж хүртэлх бүс нутагт таван удаа хар салхи үүсч 50-100 орчим хүн амь насаа алддаг гэсэн тооцоо байдаг.

Хар салхи гэж юу вэ

Далайд цагт 38 милл болсон түүнээс бага хүчтэй шуурч байгаа салхийг халуун орны салхи гэдэг бол 34-63 миллийн хүчтэйг нь халуун орны шуурга, харин цагт 64 миллээс дээс хурдтайг нь хар салхи гэж нэрлэдэг. Далайд шуурч байгаа салхины нэг миллийн хүч газарт 1,5 болж нэмэгддэг байна.

Хар салхийг хурднаас нь шалтгаалан 1-5 дугаар хүртэл зэрэглэл тогтоодог. Гэхдээ учруулах хор хохирлыг нь зэрэглэлээр нь тогтооход учир дутагдалтай байдаг аж. Учир нь хамгийн бага хурдтай салхи хүчтэйгээсээ хамаагүй илүү хөнөөл учрууж байсан удаа хүн төрөлхтний түүхэнд цөөнгүй байдаг. Иймээс ч Дэлхийн цаг уур судлалын байгууллага хар салхийг зэрэглэлээр нь бус хохирлоор нь аюулын хэмжээг тогтоодог юм. Хамгийн олон хүний амийг авч одсон хар салхи 1900 оны есдүгээр сарын 8-нд Техас мужид болсон Талвэстон" байсан юм. Дөрөвдүгээр зэрэглэлийн энэ салхинаас болж нас барсан хүнйй тоо тодорхойгүй байдаг ч 12 хотын 8-12 мянган хүний аминд хүрсэн хэмээн АНУ-ын хар салхины судлалын төвөөс гаргасан байдаг.

Хоёрхон жилийн өмнө АНУ-ын Шинэ Орлеан хот "Катрина" хар салхинд бүхэлдээ нэрвэгдэж хэдэн зуун тэрбум ам.долларын хохирол учруулж байсан билээ.

Хар салхийг хэрхэн нэрлэдэг вэ

Салхины хурд нь цагт 34 миллээс дээш гарвал хар салхинд нэр оноодог. 1979 оноос эхлэн Атлантын далайд зургаан жилд болох салхины нэрийг нэг дор гаргадаг болжэз. Салхи болох хугацаанаас хамаарч цагаан толгойн үсгийн дарааллаар эрэгтэй, эмэгтэй хүний нэрийг сольбиж өгдөг. Энэ нь Дэлхийн II дайны үеэр АНУ-ын -Тэнгисийн цэргийн хүчнийхэн Номхон далайн хойд хэсгийн хар салхийг ажиглаж байхдаа шуургануудыг ялгахын тулд эхнэр, хүүхэд, найз бүсгүйнхээ нэрээр нэрлэдэг байснаас улбаатай.

1950 онд хар салхийг нэрлэх анхны боловсронгуй гэж болох системийг санаачилсан юм. Эхний үед армийн цагаан толгойн дарааллаар дараа нь эмэгтэй хүний нэрээр нэрлэх болжээ. 1979 оноос Дэлхийн цаг уур судлалын алба, АНУ-ын Үндэсний хар салхи судлах албатай хамтран дээр дурьдсанаар эрэгтэй, эмэгтэй хүний нэрийг ээлжлэн өгөхөөр тогтжээ. Хэрвээ нэг жилд 21 -ээс илүү салхи үүсвэл грек цагаан толгойн үсэг рүү шилждэг байна. Мөн аймшигтай сүйрэл гамшиг дагуулсан шуургын нэрийг дахин хэзээ ч ашигладаггүй. Тухайлбал "Катрина" нэрээр хойшид ямар ч хар салхийг нэрлэхгүй.

Номхон далайн шуургыг цэцэг, жимс, модны нэрээр нэрлэдэг бол Энэтхэгийн далайн салхийг одоогоор нэрлэхгүй явж иржээ.
Ийнхүү урьдчилан нэр өгөх нь салхины хүч, газарзүйн байрлалыг тодорхойлох, хар салхи нэг газарт давхцахаас сэргийлдэг аж. Нэгэнт өгсөн нэрийг өөрчилдөггүй дүрэмтэй бөгөөд олон хүний аминд хүрсэн онц аюултай үед Дэлхийн цаг уур судлалын орон нутгийн салбар өөрчлөлт хийх эрхтэй байдаг юм.

2007 онд болох хар салхины нэр

Allison                                      Lorenzo
Barry                                        Michelle
Chantai                                     Noel
Dean                                         Olga

Erin                                          Pablo
Felix                                         Rebekan
Gabrielle                                   Sebastien
Humberto                                  Tanya
Iris                                            Van
Jerry                                         Wendy
Karen   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан