-Монголд хүүхдийн хувийн эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон стандарт алга-
Үндэсний портал GoGo.mn сайт хүүхдийн хувийн эмнэлэг тойрсон тэр дундаа эмчийн үзлэгийн норм стандартийн талаар хөндөж буй.
Оны өмнөхөн “Эмч хүүхдэд 30 мянган төгрөгөөр гурван минутын үзлэг хийх нь ёс зүйд хэр нийцэх вэ?”, “Хувийн эмнэлгүүд эмчилгээний үр дүнгээ бодож, хүүхдийг хүчтэй антибиотикоор бөмбөгддөг үү?” сурвалжлагуудыг уншигчдадаа хүргэсэн.
Тэгвэл энэ удаад Монгол улсад хүүхдийн хувийн эмнэлгийн эмчийн үзлэгт тавигдах стандарт байдаг эсэх, энэ бүхэнд хэн хяналт тавих ёстойг нэхэн сурвалжиллаа.
Дээрх асуудалд холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэе.
МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГТ ТАВИГДАХ СТАНДАРТ ГЭЖ БАЙДАГ УУ?
Г.Соёлгэрэл: Эмч ХӨЦМ хөтөлбөрийн дагуу хүүхдэд бүтэн биеийн үзлэг хийж таталт өгсөн эсэхийг заавал асуух ёстой
/ЭМСЯ-ны Хүүхэд, өсвөр үеийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Соёлгэрэл/: Эмч ХӨЦМ буюу 1999 онд гаргасан “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн хөтөлбөрийг баримтлан хүүхдэд анхан шатны үзлэг хийх ёстой. ХӨЦМ-д зааснаар хүүхдэд үзлэг хийхээс өмнө хувцасыг нь тайлж, тухайн хүүхдийн биед илэрч буй зовиурыг асууж, амьсгалыг нь тоолно. Энэ бүхнийг хийх хугацаа нь дунджаар 20 орчим минут болох ёстой. Мэдээж хүүхдийн биеийн байдал хэр байгаагаас үзлэгийн хугацаа хамаарна. Харин хүүхдийн өвчний байдал ямар байгаагаас үл хамааран заавал таталт өгсөн эсэхийг тодруулах ёстой. Ер нь эмч нар юун дээр алдаад байна вэ гэхээр хүүхдэд бүтэн биеийн үзлэг хийхгүй байгаад л гол учир байна. Бид бол яг тэрхүү ХӨЦМ-ийн дагуу л эмч нарт шаардлага тавина. Сүүлийн үед янз бүрийн хүмүүс хувийн эмнэлэг байгуулж байна. Зарим нь бидний улсын эмнэлэгт мөрдүүлдэг энэхүү журмыг дагалгүйгээр өөрийн арга барилаар ажиллаж байна. Гэтэл дэлхийн аль ч улсад хүүхдийн үзлэг хийхэд заавал бүтэн биеийн үзлэг хийдэг. Харахад тураалгүй байсан ч хувцсыг нь заавал тайлж үзэх ёстой.
Б.Сонинхүү: Намайг залуу эмч байхад эмч цагт таван хүн үзэх ёстой гэсэн стандарт байсан
/ЭМСЯ-ын Салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, төлөвлөлт Б.Сонинхүү/: Намайг залуу эмч байхад эмч цагт таван хүн үзэх ёстой гэсэн стандарт үйлчилдэг байсан. Өөрөөр хэлбэл эмч нэг хүүхдэд 12 минут зарцуулах ёстой гэсэн үг юм.
Б.Бадамханд: Эмч нэг хүүхдэд ойролцоогоор 26-30 минут зарцуулах ёстой гэж үздэг
/НЭМГ-ын Хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Бадамханд/: “Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлөөс сэргийлэн хамгаалах олон улсын “Хүүхдийн өвчний цогц менежмент” гэж хөтөлбөр байдаг. Тэнд зааснаар бол эмч нэг хүүхдэд ойролцоогоор 26-30 минут зарцуулах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд эмч хүүхдийн толгойноос хөл хүртэл цогц үзлэг хийж, оношилж, зөвлөгөө өгөх ёстой.
Гэвч эмчийн ачааллаас болоод энэ нь амьдрал дээр тэр бүр хэрэгжихгүй байна. Нэгдсэн эмнэлгийн стандартаар өдөрт нэг эмч 20, сэхээний эмч таван хүүхэд үзэх норм байдаг ч ачаалал их учраас хэрэгжихгүй л байна.
Г.Батнасан: ХӨЦМ-д заасны дагуу 0-5 насны хүүхдэд толгойноос хөл хүртэл бүтэн биеийн үзлэг хийх ёстой.
ТЭГВЭЛ ХҮҮХДИЙН ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД СТАНДАРТАА МӨРДӨЖ БУЙГ ХЭН ХЯНАХ ВЭ?
Ж.Амарсанаа: /ЭМЯ-ын дэд сайд ажлаа өгөхөөсөө өмнө/: Манай яаманд энэ асуудалд анхаарал хандуулаад хянаад явах мэргэжилтэн, байцаагч дутмаг. Яг хэн хариуцах вэ гэдэг асуулт дээр ирээд гацчихдаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар нь бид эрүүл мэнд хариуцсан 3-4 байцаагчтай гэдэг. Манайд гэхэд хүүхдийн эрүүл мэнд хариуцсан хоёрхон мэргэжилтэн, эмчилгээ хариуцсан ганц хоёр хүн бий. Тэд Монгол улсын бүхий л эмчилгээг хариуцаж байгаа болохоос хүүхдийн эмнэлэг хариуцсан мэргэжилтэн алга. Манай мэргэжилтнүүд энд бодлого боловсруулах ёстой болохоос эмнэлгүүдээр шалгалт хийх үүрэггүй. Шалгалт хийх чиг үүрэг нь мэргэжлийн хяналтад бий.
ЭМСЯ-ын Салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, төлөвлөлт Б.Сонинхүү: Бодлого хэрэгжилтийнхэн энэ асуудалд анхаарал хандуулмаар байна гэж ярилцдаг. Бид тушаал шийдвэр маш их гаргадаг ч эргээд хяналт тавьж чаддаггүй.
ЭМСЯ-ны Хүүхэд, өсвөр үеийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Соёлгэрэл: Хяналтыг Нийслэлийн мэргэжлийн хяналт л тавина. Өөрөөр хэлбэл ЭМ-ийн сайдын гаргаж буй тушаалын хэрэгжилтыг мэргэжлийн хяналт л хянах ёстой. Жишээ нь “Хэвтүүлэн эмчлэх эмчилгээний чанарыг хянах” гэсэн 2014 оны 2 тоот тушаал гэж бий. Энэхүү тушаалыг хувийн эмнэлгүүдэд хэрхэн хэрэгжиж байгааг дээрх байгууллага л шалгах ёстой.
НЭМГ-ын Хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Бадамханд: Хэрэв иргэдийн зүгээс хүүхдийн хувийн эмнэлэгтэй холбоотой нэр хаяг нь тодорхой, санал гомдол баримттайгаар ирүүлбэл бид хяналт тавьж ажиллана, бүр цаашлаад эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй нь хүртэл холбогдуулж арга хэмжээ авах боломжтой.
Дээрх мэргэжилтнүүдийн яриагаар хүүхдийн хувийн эмнэлэгтэй холбоотой, эмчийн үзлэгт тавигдах стандартыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хянаж, мөрдүүлэх ёстой гэлээ. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар энэ асуудалд ямар хариултыг өгсөн бэ?
ХҮҮХДИЙН ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ ГЭГДЭХ НМХГ ҮҮНД ЯМАР ХАРИУЛТЫГ ӨГӨВ?
Г.Батнасан: Бид эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын Улсын ахлах байцаагч Г.Батнасантай уулзаж дараах тодруулгыг авлаа.
-ЭМСЯ-аас хүүхдийн хувийн эмнэлгийн үйл ажиллагаа болоод эмчийн үзлэгт тавигдах стандартыг хянах, хэрэгжилтийг хангах үүрэг нь танай байгууллагад байдаг гэлээ?
-Хүүхдийн эмнэлгүүдийн тухайд бол бүтэц үйл ажиллагааны тусгайлсан стандарт гэж байдаггүй. Өмнө нь аймгийн хүүхдийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарттай жишиж шалгадаг байсан. Одоо бол 2013 онд гаргасан Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны стандарттай жишиж хүүхдийн хувийн эмнэлгүүдийг шалгана.
Хүүхдийн эмнэлгийн тухайд бол манайх тус эмнэлэг тусгай зөвшөөрөлтэй эсэх, орон байрны хувьд халдвар хамгааллын шаардлага хангаж байгааг, тэнд ажиллаж буй эмч нар хүүхдийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн эсэх, шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд байгаа эсэх, хүүхдийн өвчний оношлогоо эмчилгээний чиглэлээр мөрдөж ажилладаг удирдамж, стандарт нь байна уу, хэрхэн мөрдөж ажиллаж байгаад хяналт тавина. Мөн иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийдэг. Өнгөрсөн хугацаанд л гэхэд хүүхдийн эмнэлгүүдтэй холбоотой гомдол санал ирээгүй байна.
-Эцэг эхчүүдийн дунд зарим хувийн эмнэлэг хүүхдэд стандартын дагуу үзлэг хийдэггүй, бизнесээ бодоод өндөр үйлчилгээтэй антибиотик бичиж өгдөг гэх гомдол цөөнгүй байна. Энэ асуудалд танайхаас ямар хяналт тавьж байна?
-Зарим хувийн эмнэлгүүд ачаалал ихтэй харагддаг. Тэгэхээр хүнээ хурдан үзэхийн тулд үзлэгээ дутуу хийдэг тохиолдол гарч болох юм. Бид эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй. Харин өдөр тутмын хяналтыг тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод хяналтын нэгж хариуцах ёстой. Манай байгууллага хөндлөнгийн хяналт тавьдаг учраас жилдээ 1-2 удаа л шалгалт хийнэ.
-Нэг боловсон хүчинтэй буюу нэг эмчтэй хүүхдийн эмнэлэгт хэн хяналт тавих болж байна аа?
- Хэрэв эцэг эх нь тухайн эмчийн үзлэгт сэтгэл дундуур байвал мэргэжлийн хяналтын газраар шалгуулахаас өөр арга байхгүй.
-Тэгэхээр анхнаасаа эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгохдоо боловсон хүчний орон тоон дээр анхаарч тоо заах ёстой юм биш үү?
-Ер нь амбулторийн үзлэг хийх зориулалттай хүүхдийн хувийн эмнэлэгт нэг эмч, нэг сувилагч байхад шаардлага хангаж байна гээд зөвшөөрлийг өгчихөөд байгаа юм. Харин ортой эмнэлгийн тухайд бол өөр. Олон мэргэжлийн орон тоо шаардана. Тэгэхээр ортой болон оргүй эмнэлэг ямар байх талаар хувийн эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон тавигдах стандарт өнөөдөр алга аймгийн нэгдсэн эмнэлэгтэй л жишиж харьцуулж байгаа шүү дээ. Тиймээс өнөөдөр танай эмнэлэг нэг эмч, нэг сувилагчтай өнөөдөр ажиллаж болохгүй гэх эрх байхгүй, хууль эрх зүйн орчин бүрхэг байна. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд 2-3 амбулторийн үзлэг хийдэг хувийн жижиг эмнэлгүүдийн дунд нэг хяналтын ажилтан тавих боломж байгаа эсэх тал дээр судалж байгаа.
-Хамгийн сүүлд хэзээ хүүхдийн эмнэлгүүдэд шалгалт хийсэн бэ?
-Яг хүүхдийн эмнэлгүүдэд шалгалт хийж байгаагүй. Харин ерөнхийлөн ортой болон оргүй хэмээн ялгаж хувийн эмнэлгүүдэд шалгалт хийж байсан. Ер нь энэ талаар төлөвлөгөөндөө тусгаж л ажилламаар юм байна.
-Хувийн эмнэлгүүдээс улсын эмнэлэгт хүүхдүүдийн өвчин хүндэрч очих тохиолдол цөөнгүй гарч байна гэсэн. Энэ тал дээр?
-Үнэхээр баримт нотолгоотой бол бид очиж шалгалт хийнэ. Түүнээс аман байдлаар яваад байвал асуудал шийдэгдэхгүй шүү дээ.
-Хэрэв тухайн эмнэлэг хүүхдэд буруу эмчилгээ хийсэн нь нотлогдвол ямар арга хэмжээ авахуулах вэ?
-Эрүүл мэндийн тухай хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулна. Тухайн асуудал бүр ноцтой гэж үзвэл эмчийн эмчлэх эрхийн лицензийг цуцлах, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авна.
ТЭГВЭЛ ГАНЦ ЭМЧТЭЙ ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ХЭН ХЯНАЛТ ТАВИХ ВЭ? Хариулах эзэнгүй асуулт хэвээр үлдлээ.