Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр “Бүх нийтээрээ бөөрөө хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна. Дэлхий дээр 600 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй амьдарч байгаа ба эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулж байна гэж ДЭМБ-аас мэдээллээ.
Манай улсад хүн амын дунд бөөрний архаг өвчин сүүлийн таван жилд өвчлөлийн гуравдугаарт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоогоор тэргүүлж байна. Эмнэлгүүдийн нийт төсвийн дөрөвний нэг нь бөөрний дутагдалтай өвчтөний эмчилгээнд зарцуулагдаж байна гэж АШУҮИС-ийн багш, бөөрний эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Т.Ариунаа хэлсэн.
Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг сайжруулах зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2006 оноос дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш өдгөө 200 гаруй улс энэ өдрийг тэмдэглэж байна.
Ингэснээр бөөрний өвчний эцсийн үе шатны эмчилгээ болох асар өндөр үнэтэй хиймэл бөөрний аппаратын эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох хүний тоо тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлт гарч байгаа аж. Монгол Улс бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлжээ.
Энэ жил АШУҮИС, УНТЭ-ийн Бөөрний эмгэг судлалын тасаг, Гемодиализын тасгийн эмч нар хамтарч хүн амын дунд бөөрний эмгэгээс сэргийлэх зөвлөмж хүргэхийн зэрэгцээ бөөрний болон дотрын эмч нарт зориулсан сургалт явуулах юм байна.
Бөөрний нарийн мэргэжлийн эмч нар уг өдрийг угтан БНСУ-ын “Рафаел” эмнэлгийн эмч нартай хамтран Батсүмбэр дэх Ахмадыг асрах, хөгжүүлэх үндэсний төвд очиж, 130 гаруй хүнд үзлэг хийж, дөрвөн сая гаруй төгрөгийн өртөг бүхий эм, тариа, эмчилгээний хэрэгсэл бэлэглэсэн байна.