Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. ТОСК-ийн захирал А.Гантулга салбарын сайддаа өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүд болон одоо хэрэгжүүлж буй “Буянт –Ухаа 2” төслийн явцыг танилцууллаа.
Энэ хорооллын эхний ээлжийн барилгууд энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох юм.
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт дэвсгэрт, нийт 28 га талбайд “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж байна. Тус хороолол
- 48 ширхэг 9 давхар орон сууцны барилга,
- 60 ширхэг 12 давхар орон сууцны барилга,
- 1200 хүүхдийн хоёр сургууль,
- 240 хүүхдийн 4 цэцэрлэг,
- Спорт цогцолбор 2,
- Үзвэр үйлчилгээний төв,
- Худалдааны 12 төв,
- Долоон давхар 400 автомашины нэгдсэн граж зэргийг багтаажээ.
Томоохон хэмжээний энэ хорооллыг хоёр үе шаттай барьж байгаа юм. Эхний ээлжинд
- 9 давхар 48 ширхэг барилга,
- 400 автомашины дулаан граж,
- 240 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулна.
Одоо эдгээр барилгын угсралтын ажил үргэлжилж байгаа юм байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ажиллаж байгаа аж.
Эхний ээлжийн 22 барилгыг ирэх зургадугаар сар гэхэд ашиглалтад оруулах юм.
ТОСК зорилтот бүлэгт чиглэсэн буюу бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц захиалан бариулдаг. Иймд “Буянт-Ухаа 1” хорооллын нэг метр кв-ыг нь 1 280 000 төгрөгөөр борлуулсан. Энэ хорооллын борлуулалт 93 хувьтай байна.
Харин “Буянт-Ухаа 2”-ын борлуулах үнийг тогтоогоогүй бөгөөд зорилтот бүлгээ сонгон шалгаруулах журмаа ч батлаагүй байна. Ямартаа ч өмнөх үнээс өснө гэдгийг ТОСК-ийн захирал А.Гантулга онцолсон юм.
2016 оны гуравдугаар улиралд “Буянт-Ухаа 2” хороолол бүрэн ашиглалтад ороход нийт 6500 өрх шинэ сууцанд орно. Одоогоор “Буянт-Ухаа 2” хороололд 73.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.