Хэдийгээр дөнгөж анхны загвар нь гарсан ч гэсэн ийм компьютерын гар байна гэдэг гайхалтай санагдана. Space товчлуур нь мэдрэгчтэй гар байсныг харснаас бүх л гадаргуу нь тэр чигээрээ мэдрэгчтэйг үзсэнгүй.
Bluetooth-ээр компьютертой холбогдох, дахин цэнэглэдэг энэ кейбоард л танд байхад хангалттай. Илүү дутуу хулгана, мэдрэгч авч явах шаардлагагүй. Тэгвэл ийм кейбоард бүтсэн гол шалтгаан нь товчлуурууд завсраар байгаа лазер мэдрэгчүүд аж.
Хамгийн гол нь хэрэглэгч өдөрт дөрвөн цаг ашиглана гэж үзэхэд гурван сар цэнэгээ барих аж
Тиймээс таны товчлуурууд байгаа хэсэгт виртуал мэдрэгч үүсэж таны хурууны хөдөлгөөн бүрийг алдалгүй таних учир дэлгэц дээрхийг ойртуулах, холдуулах, дээшээ, доошоо зөөх үйлдлийг хийх юм.
Бүтээгчид нь дөнгөж анхны загвар нь гэж танилцуулж байгаа ч доор байгаа бичлэг дээрээс та хэрхэн ажиллаж байгааг нь хараад гайхах болно. Эцсийн бүтээгдэхүүн нь 8 мм-ийн зузаантай байх учир огтхон ч зай эзлэхгүй.
Түүнчлэн мэдрэгчийг нь ажиллуулахын тулд доод хэсэгт нь байрлах нэг товчлуурыг дарах хэрэгтэй бөгөөд ингэснээр таныг юм бичиж байхад хаа хамаагүй мэдэрч түвэг учруулахгүй аж.
Кейбоардыг бүтээхээр ажиллаж буй Солонгос залуус Indiegogo дээр үйлдвэрлэлийн зардлаа босгохоор 30,000 ам. доллар хүсжээ. Харин одоо үүнийг бичиж байхад тэд 55,000 ам. доллар олоод байна.
Ердөө есөн хоногийн хугацаанд шаардлагатай хөрөнгөө босгосон тэд Windows, Mac, Android үйлдлийн систем дээр ажиллаж чадах кейбоардаа удахгүй худалдаанд гаргах биз.
Харин iOS үйлдлийн системийн хувьд Apple компани одоогоор нэмэлт хулгана дэмждэггүй учир дээр дурдсан гурван үйлдлийн систем дээр л ажиллуулж болох аж.
Эх сурвалж: Indiegogo