НМХГ-аас эмэгтэйчүүдийн болон мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг арьс гоо заслын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтад эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн 84 эмнэлэг, Арьс, гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 эмнэлгийг хамруулсан бөгөөд нийт эмнэлгийн 56 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоосон байна.
Түүнчлэн өөрийн байрандаа ариутгал хийдэг 29 эмнэлгийн 58 хувьд нь бохир багаж, хэрэгсэл, материалыг хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах, боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах зэрэг зориулалтын өрөө дутагдалтай байсан аж.
Дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь холбоотой зөрчлүүдийн хувьд эмнэлгүүд нь үзүүлж байгаа тусламж үйлчилгээнийхээ чанарт тогтмол хяналт тавьж ажилладаггүй, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлээгүй, хүчин төгөлдөр анхан шатны маягтаар бүрэн хангагдаагүй, хөтөлж буй баримт бичгүүдийг зааврын дагуу хөтөлдөггүй, үйлчлүүлэгчийг мэс засалд бэлтгэж, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг бүрдүүлээгүй хагалгаа хийсэн, ор бүхий эмнэлгүүд нь өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн 53 байгууллагад улсын байцаагч нарын хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, Нарру family, Арвин шүүдэр, Энх-Од, Ирээдүй өнөр бүл, Зээ, Бүсгүй зэрэг эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 15 байгууллагад 6.612.000, 9 албан тушаалтанд 4.920. 0 нийт 11.532.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан аж.