gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгах эрх бидэнд байхгүй

Нийгэм
2007-09-22
0
Twitter logo

Нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй авлига гэгч "мангаа"-тай хатуу тэмцэхээр тангараг өргөж байгуулагдсан Авлигатай тэмцэх газрынхан, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтарч "Авлигаас урьдчилан сэргийлэх боломж, арга зам"  сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад 132 хорооны Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлаг, Татвар, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн удирдах ажилтнууд оролцов. Сургалтын дараа Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Д.Дуламсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газар эхний ээлжийн сургалтдаа яагаад нийслэл, дүүргийн ажилтныг хамруулахаар сонгож авав?
-Анхан шатны нэгж иргэдэд хүрч үйлчилдэг учраас авлигыг бий болгодог хүнд суртал, чирэгдлийг багасгахад хамгийн гол нөлөөтэй.
Тиймээс Авлигатай тэмцэх газраас бүх шатны төрийн байгууллагуудад ажилдаа мөрдөн ажиллах зөвлөмж гарган хүргүүлсэн.

Анхан шатны нэгжид мэдээллийг нээлттэй болгон, асуудал шийдвэрлэдэг шат дамжлагыг цөөрүүлж чадвал үр дүнд хүрнэ.
Хэрэв анхан шатны нэгжийн ажилтнууд хүнд суртал гаргаж, иргэдэд чирэгдэл учруулах юм бол манай байгууллагын 1977 утсаар мэдээлэл өгч бид арга хэмжээ авна.

-Авлигатай тэмцэх газар төлбөртэй утас ажиллуулж байна гэх юм. Ү үнд ямар хариу өгөх вэ?
-Авлигатай тэмцэх газар ямар нэг төлбөртэй утас ажиллуулаагүй.
Иргэдээс гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авах 1977 тусгай дугаарын утас руу энгийн утасны тарифаар ярьдаг. Манай байгууллага үүрэн телефоны бүх компанитай гэрээ байгуулан жирийн ярианы тарифаар үйлчлүүлж байгаа.

-Сургалтад хамрагдсан хороодын Засаг нар авлигад хэр өртдөг юм бол?
-Хороодын Засаг дарга нар ямар түвшинд авлигатай холбогдож байгаа талаар төрийн байгууллагын гаргасан албан ёсны судалгаа байхгүй. Зөвхөн төрийн бус байгууллага, олон улсын төсөлтэй хамтарч хийсэн судалгаа бий. Мөн авлигад өртөмтгий байгууллага, субьектын жагсаалт гарсан байдаг. Гэхдээ хороодын Засаг дарга нар гэр жагсаалтад одоохондоо бичигдээгүй. Гэсэн хэдий ч төрийн үйлчилгээ үзүүлж буй субьект учраас бид хороодын Засаг дарга нарыг эхний ээлжинд сонгож авсан юм. Ер нь төрийн албан хаагчтай холбоотой авлигын гэмт хэргийг илрүүлэх эсэх нь иргэдээс шалтгаална. Авлигын хэрэг нь нууц байдалд үйлдэгддэг, далдуур авлига өгч, авдаг учраас ямар түвшинд байгааг хэлэхэд хэцүү. Манай байгуулагад баримттай мэдээллийг хүлээж авна. Тиймээс иргэд, байгууллага мэдээлэл ирсний дагуу шаардлагатай бол эрүү үүсгэж, шалган мөрдөх ажиллагаа явуулна. Түүнээс биш манайх санаачлагаараа төрийн өндөр албан тушаалтан, Засаг дарга нарыг ухаж төнхөн шалгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэг байдлаар гомдол, мэдээлэл ирэхгүй бол шалгахгүй.

-Иргэд аль байгууллагын ажилд илүү шүүмжлэлтэй хандаж байна вэ?
-Манай тусгай дугаарын утсанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, газрын албатай холбоотой иргэдийн мэдээлэл, гомдол зонхилж байна. Манай байгууллагын зүгээс үнэхээр тухайн байгууллагад тухайн асуудлыг тодруулах, чирэгдэл, хүнд суртлаа арилгах талаар албан бичиг явуулж, яаралтай арга хэмжээ авч хариу мэдэгдэх үүрэг хүлээлгэж байгаа. Хариу нь ч ирж байгаа.

-Хэдэн гомдол ирж, хэдэд нь хариу өгөөд байна даа?
-Яг тэдэн гомдол ирлээ гэж тоо хэлэхэд хэцүү байна. Судалгаа явуулж ангилж үзэж байгаа. Өдөр өдөрт нэмэгддэг. Тэгээд ч судалгааны дүн долоо хоног бүр өөрчлөгдөж байгаа учраас тэд гээд хэлчих боломжгүй.

-Иргэдээс гол төлөв ямар гомдол ирдэг вэ. Энэ сургалтын гол зорилго?
-Төрийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглан ашиг сонирхлын зөрчилд өртөх нь их гэсэн судалгаа байдаг. Тиймээс ашиг сонирхлын зөрчлөөс өөрсдийгөө яаж хамгаалах вэ, авлигад өртөхгүй байх боломж юу байна гэдэгт сургалтаа чиглүүлж байгаа. Цаашилбал төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал хөндөгдөнө. Гэхдээ төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм Засгийн газрын тогтоолоор батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байгаа, харин нийтлэг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж байдаггүй. Ер нь төрийн албан хаагч ямар ёс зүйн дүрмийг сахих ёстой, ёс зүйн дүрмээ зөрчснөөс үүсэх үр дагаврын талаар сургалтад оролцогчдод танилцууллаа. Иргэдээс ирсэн мэдээллийн дийлэнх нь ахуйн чанартай байдаг.

-Авлигын эсрэг сургалт явуулах мэргэжсэн багш нар бий юу?
-Удирдлагын Академийн багш нар, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хичээл зааж байгаа. Авлигын мөн чанар, шалтгаан, хор нөлөө, Төрийн албаны ёс зүй, ашиг сонирхлын зөрчил, авлигаас урьдчилан сэргийлэх боломж, арга зам гэсэн чиглэлээр сургалт явагдаж байна. Ингэснээр авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар оролцогчид тодорхой ойлголттой болно.

Гэхдээ бид зүгээр нэг сургалт явуулаад өнгөрөхгүй. Үр дүнг нь тооцон, сургалтаас сурч мэдсэнээ ажилдаа хэрхэн хэрэгжүүлж буйг үзнэ, шаардлагатай бол газар дээр нь очиж шалгана.

-Дэлхий дахинд Авлигатай тэмцэх газрын удирдлага, ажилтнуудад чадварлаг, улс төр, эдийн засгийн бүлэглэлээс хараат бус бие даасан, бусдын нөлөөнд ороогүй байх ёстой гэсэн шалгуур тавигддаг юм билээ. Танай байгууллагынхан энэ шалгуурыг хангаж байгаа юу?
-Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газар хэнээс ч хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн гэж заасан. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын удирдлага, ажилтан ч бие даасан, хараат бус байх учиртай. Энэ шалгуурыг хангаж байж манай дарга нар, ажилтнууд томилогдсон гэж үзэж байна. Тиймээс ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй гэж бодож байна.

-Иргэд Авлигтай тэмцэх газарт гомдол өгөх гэхээр хуулийн орчин бүрдээгүй гээд тоодоггүй гэж гомдоллох болсон. Одоо ч хэвээрээ юу?
-Сая УИХ-ын хаврын чуулганаар Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Энэ хуулиар манай байгууллагын мөрдөн байцаагчид найман төрлийн хэргүүд харьяалан авч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахаар болж байна, Тиймээс одоо мөрдөн шалгах хэрэг нь тодорхой болсон. учраас иргэдэд гомдол, мэдээллийг хүлээн авах боломжгүй тзсэн хариу өгөхөө больсон. Өмнө нь манайд тийм эрх хэмжээ хуулиар байгаагүй учраас ямар ч хүсэлт гомдлыг хүлээн авах боломжгүй гэж байсан тал бий. Одоо ямар ч гомдлыг чөлөөтэй өгч болно.

-Нууц биш бол ямар хэргүүд танай байгууллага дээр шалгагдаж байгаа вэ?
-Төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахууль авах, өгөх зэрэг гэмт хэргийг манай байгууллага шалгана. Одоогоор шалгагдаж буй хэргийн талаар би мөрдөн шалгах хэлтсийн ажилтан биш болохоор сайн мэдэхгүй, тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Сургалтын зардлыг хаанаас олж байгаа вэ?
-Энэ долоо хоног үргэлжлэх сургалтын хувьд Дэлхийн банкны "Засаглалыг дэмжих төсөл"-ийн зардлаар санхүүжсэн.

-Танайх байгуулагдсанаасаа хойш төрийн өндөр албан тушаалтнаас хөрөнгө орлогын мэдүүлэг авсан. Гэтэл энэ мэдүүлэг худлаа бөглөгдсөн. Тиймдээ ч ихэнхи албан тушаалтан өөр хүний нэр дээр өмчөө шилжүүлсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа л даа?
-Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөх үүрэгтэй боловч өөрт байгаа өмчөө бусдад шилжүүлэх нь тухайн хувь хүний эрх. Хуулийн хүрээнд иргэний гүйлгээнд орсон бол хүн өмчөө хэнд ч яаж шилжүүлж захиран зарцуулж болно. Бид хөрөнгөө шилжүүлсэн эсэхийг нь хараагүй нотлож чадахгүй учраас тодорхой хэлж чадахгүй байна. Хэрэв иргэдээс гомдол ирээд энэ хүн өмчөө өөр тийш нь шилжүүлсэн байна гэх юм бол арай өөр.

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв бөглөсөн эсэхийг тэгэхээр танайх шалгах боломжгүй гэсэн үг үү?
-Иргэдээс мэдээлэл ирсний дагуу шалгаж болно. Түүнээс бус төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг бүгдэд нээлттэй байдаггүй. Биднээс хэн дуртай нь онгойлгож, нийтэд зарлах эрхгүй. Ямар нэг маргаан гараад энэ хүн ийм өмч хөрөнгөтэй мөртлөө ил тодоор мэдүүлээгүй байна гэсэн тохиолдолд нээж үзэхээс бус бид хувь хүний нууцад чөлөөтэй халдан ямар өмчтэйг нь шалгана гэсэн юм байхгүй. Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг "Төрийн мэдээлэл" сэтгүүл дээр зарлагдах ёстой. Манай байгууллага тэдгээрийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлсэн байгаа. Тэр дагуу хүмүүс худлаа мэдүүлсэн гэх зэрэг таамаглаж бичсэн байна лээ.

-Танай байгууллага хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсны дараа ямар ч арга хэмжээ авдаггүй юм уу?
-Авлигатай тэмцэх газар төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч бүртгэн, хадгална. Түүнчлэн зохих дүн шинжилгээ хийнэ. Ер нь хуульд заасан хүрээнд ажиллана.

-Ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтан олон байгаа байх, тийм үү?
-Ашиг сонирхлын зөрчил гэхээр манайхан сайн ойлгодоггүй. Гэхдээ хүн бүрт хувийн ашиг сонирхол гэж байна. Энэ хүсэл сонирхол нь өөрийнх нь эрхэлж буй албан тушаал, эрх хэмжээтэй хамааралтай болоод ирэхээр ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Өөрийнхөө эрхэлж буй албан тушаал, эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашиглаж, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нь авлигатай тэмцэхэд чухал ач холбогдолтой. Ийм учраас төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байлгах, өртөхөөс хамгаалах ёстой. Хэрхэн яаж хамгаалж болох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэх талаар энэ сургалтаар зааж байна.

-Авлига илэрдэггүй хэрнээ тэмцэх арга ихтэй гэх юм. Тэгэхээр тэмцлийн үр дүнг гарна гэж найдаж болох нь ээ?
-Юун түрүүнд авлигын шалтгаан, нөхцлийг судалж, дүн шинжилгээ хийж, түүнийгээ үндэслэж таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх аргаа боловсруулан, тодорхой стратеги боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд улс төрийн хүсэл зориг чухал үүрэгтэй. Ер нь иргэдээсээ эхлээд улс төрчид, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн авлигаас ангижрая гэсэн бодолтой, хүсэл эрмэлзэлтэй байж л тодорхой үр гарахад нөлөөлнө. Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоомжоо боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангах нь мөн авлигатай тэмцэх арга замын нэг. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн дүрмээ сахин биелүүлдэг механизм бүрдүүлэх, санхүүгийн болон хүний нөөцөөр хангах, иргэд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагыг энэ ажилд татан оролцуулах хэрэгтэй. Ингэснээр авлигын хор аюулыг олон нийтэд ойлгуулж үр дүн нь гарна. Ер нь сахилгын зөрчил төрийн албаны ёс зүй сонирхолтой сэдэв тул оролцогчид их сайн хүлээж авч байна. Цаашид ийм төрлийн сургалтад төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага, ажилтнуудыг хамруулна.

А.ЭНХТҮВШИН

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан