УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг төслийг Засгийн газар аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлжээ. “Манай улс найман улстай Ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан. ОХУ, БНХАУ, БНСУ, Чех улсад ял эдэлж байсан иргэдээ шилжүүлэн авсан.
АНУ, Япон, Швейцарьтай ийм гэрээ байгуулах хүсэлт тавьсан боловч ажил хэрэг болоогүй. Учир нь нэг улс дангаар ийм гэрээ байгуулах боломж хомс. Харин Европын зөвлөлийн Ялтан шилжүүлэх конвенцэд нэгдсэн орвол илүү үр дүнтэй байдаг” тухай Хууль зүйн сайд Д.Дорлигжав чуулганы танхимд танилцуулав.
Монголчууд олноор зорчдог Европын өндөр хөгжилтэй орнуудад ял эдэлж байгаа иргэдээ эх орондоо шилжүүлэн авахын тулд уг конвенцэд нэгдэх шаардлагатайг УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Уг асуудлаар гишүүд асуулт тавиагүй бөгөөд дэмжих, эсэх тухай санал асуулга явуулахад гишүүдийн 80.5 хувь нь уг конвенцэд нэгдэхийг дэмжлээ.