Европын дэлгүүрүүд тун удахгүй “Legо” тоглоомын хомсдолтой тулгарч болзошгүй болжээ. Учир нь өвлийн баярын өмнө зарим нэгэн захиалгыг биелүүлж чадахгүйд хүрсэн тухай Данийн компани мэдээлсэн байна.
Хүүхдийн тоглоом үйлдвэрлэлээр дэлхийд томоохонд тооцогдох Америкийн “Mattel”-тай тэмцэх зуурт хүндрэл гарч эхэлсэн аж. Эхний хагас жилийн байдлаар “Lego”-гийн орлого 18 хувиар нэмэгдсэн нь “Mattel”-ийнхээс давсан үзүүлэлт юм байна. Европын хэрэгцээг хангаж чадахгүй байдал өрсөлдөгчийнх нь тоглоомыг илүү эрэлттэй болно гэсэн үг.
Борлуулалтын зах зээлд ойрхон байх үүднээс “Lego” компани үйлдвэрлэлээ Мексикт нээсэн бөгөөд баярын өмнөх эрэлт хэрэгцээг нь бүс нутагтаа бүрэн хангах юм байна. 2014 онд гарсан “Лего Кино”, “Оддын дайн”-ы баатруудад зориулсан тоглоом үйлдвэрлэж эхэлсэн явдал эрэлт хэрэгцээг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн гэнэ.
Өнгөрсөн жил Зул сарын баярын өмнө зарим нэгэн оронд “Lego”-ны мөн л хомсдол үүссэн аж. Тус компанийн үйлдвэрлэл зөвхөн эх нутаг Данидаа төдийгүй Мексик, Унгар, Чехт байдаг аж. Тун удахгүй Хятадад ч нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: Ведомости