Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор маргааш “Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015"-ыг зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөнийг Монголбанк, Монголын Банкны Холбоо,
банкууд, олон улсын төлбөрийн картын ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион байгуулах аж.
Зөвлөгөөнөөр Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын туршлага, хамтын
ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэн тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх, гарсан үнэтэй санал, зөвлөмжийг холбогдох төрийн болон хувийн хэвшлийн
байгууллагад хүргүүлэхээр төлөвлөжээ.
Зөвлөгөөн танилцуулга, олон улсын туршлага судлах семинар, хэлэлцүүлэг гэсэн гурван хэлбэрээр нэгэн зэрэг болно.
Хэлэлцүүлэгт бодлого тодорхойлогч төрийн байгууллагууд, оролцогч талуудын гүйцэтгэх удирдлагууд оролцох юм байна.
Тэд төлбөрийн картын эрсдэл, тулгарч буй асуудлуудын гарцыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэж, шийдвэрлэх юм. Тус зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллага болон олон улсын байгууллага, банкуудын 120 гаруй төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ.