Онгоц уу? Шувуу юу? Нисдэг тэрэг үү? Эсвэл аль аль нь уу? Ерөнхийдөө бол аль нь ч биш, харин тун сонирхолтой концепц загвар. TriFan 600 гэх энэ загвар 180 градус эргэх хоёр үндсэн, нэг туслах сэнсний ачаар эгц дээшээ хөөрч чадна.
Ерөнхийдөө налуу сэнст V 22 Osprey-тэй тун төстэй загвар юм. Ийм налуу сэнст технологийн тусламжтай онгоц заавал нисэх зурвас, эсвэл газардах талбай шаардахгүйгээр хүссэн газартаа газардаж, хүссэн газраасаа хөөрч болно.
Түүнчлэн TriFan 600 онгоц 90 секундийн дотор хурдаа авч, нэг удаа түлшний саваа дүүргээд 2000 орчим км зам туулах чадалтай байх аж. Харин дотор нь нисгэгчээс гадна таван хүн сууж явна.
XTI компани энэхүү онгоцоо “Хэрэглэж болно гэдэг нь батлагдсан, дэвшилтэт технологийн тусламжтай эгц дээшээ хөөрч, эгц доошоо газардаж чадах энэ онгоц богино зайд байнга аялдаг хүмүүст хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл болно” гэж тодорхойлжээ.