Энэ сарын 9-нд гаргасан ҮХЦ-ийн шийдвэрийн дараа цэцийн гишүүдийн гар утсанд заналхийлсэн, дайрсан, хэл амаар доромжилсон мессежүүд ирсэн байна. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хараат байдалд нь халдаж байгаа явдал гэж цэцээс үзэж байна. Тэдгээр мессежид “Долдугаар сарын хэрэг дахин гарна шүү” гэсэн байжээ.
Арилжааны банкууд өнгөрсөн пүрэв гарагаас хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээл олголтыг зогсоосон. Зээл олгох хорооны шийдвэр гарчихаад байсан зээлүүдийг ч олгоогүй хэвээр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) хүчингүй болгосныг арилжааны банкууд ийнхүү бойкотолсон юм.
Банкуудын сацуу зарим улстөрчид ч иргэдийн суурь эрхийг хамгаалахын тулд гаргасан гэж тайлбарлаж байга Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт шүүмжлэлтэй хандав.
Жишээ нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “ҮХЦ-ийн гишүүд эдийн засгийн мэдлэггүй нь харагдлаа” гэсэн юм.
Үүнд ҮХЦ-ийн гишүүн Д.Наранчимэг “Цэцийн гишүүдийн дийлэнх нь олон жил их дээд сургуулиудад багшилсан. Олон хууль санаачилсан, хууль зүйн өндөр мэдлэгтэй хүмүүс. Үндсэн хуулийг анхнаас нь батлалцсан болон шинжлэх ухааны академич хүмүүс ч бий. Гишүүдийн 60 хувь доктор, профессорын зэрэгтэй. Иймд би эдгээр хүмүүсийг мэдлэггүй гэж хэлэхгүй. Миний хувьд би 20 гаруй жил хуулийн хичээл заасан. Хуулийн олон байгууллагад ажилласан. Шүүгчдийн болон өмгөөллийн мэргэжлийн хорооны гишүүнээр олон жил ажилласан туршлагатай. Иргэний эрх зүйн чиглэлээр юу ч мэдэхгүй гэж хэлэхгүй. Эдийн засгийн суурь ойлголт ч бий. Үндсэн хуулийн цэцэд шинжээчид ажилладаг. Мөн гишүүд ч шаардлагатай зүйлсээ уншдаг, судалдаг. Бид харанхуйгаар асуудалд ханддаггүй. Нэг хүний биш, хамтын шийдвэр гаргадаг. Тал бүрийн мэргэжил, чадвартай хүмүүс” гэдэг тайлбар өгөв.