Монгол дахь үүрэн телефоны дөрвөн оператор болох Mobicom, Unitel, Skytel, G-Mobile нь жил бүрийн онцлох баяр, тэр дундаа шинэ жилээр хэрэглэгчдэдээ онцгойлон бэлэг барьсаар ирсэн.
Тэгвэл энэ жил хэн нь ямар бэлэг бэлдсэнийг харцгаая.
1. MOBICOM “БЭЛЭГ ТҮГЭЭЕ”
-2020-12-01-155538-152253185-130202-349755309.jpeg)
Mobicom энэ жил хэрэглэгчдэдээ нэгэн өвөрмөц бэлэг барьсан нь хэрэглэгч өөрийн Mobicom эсвэл Monpay аппликейшныг ашиглан mobicom.mn веб хуудас эсвэл фэйсбүүк дэх QR кодыг уншуулах юм. QR кодыг уншуулснаар 21 төрлийн бэлгээс автоматаар сонгогдох ба өдөр бүр уншуулж дата, мессеж, яриа эрх авах боломжтой.
Ингээд ч зогсохгүй өдөр бүрийн уншуулсан тохиолдол бүр долоо хоногийн эцсээр шалгаруулах ОНЦГОЙ ялагчдын нэг болж агаар цэвэршүүлэгч, робот тоос сорогч хожих эрхийг давхар өгөх юм.

Урамшуулал 12-р сарын дуустал үргэлжлэх ба 12-р сарын 7, 14, 21, 28-ны Даваа гарагт өнгөрсөн долоо хоногт QR код уншуулсан хэрэглэгчид дундаас ОНЦГОЙ бэлгийн эздийг тодруулна. Түүнчлэн тухайн долоо хоногт “Хамтдаа бүтээе” 7000₮-ийн тусгай картаар цэнэглэсэн хэрэглэгчид ч уг урамшуулалд оролцох эрхтэй болох юм. Ийнхүү эхний гурван долоо хоногт:
- Samsung Galaxy A71 ухаалаг гар утас,
- Mi брэндийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж,
- Хамгийн сүүлийн үеийн загварын робот тоос сорогчийн эздийг тодруулах тохирол явагдана.
Харин арванхоёрдугаар сарын 28-нд СУПЕР бэлгийн эздийг тодруулах юм байна. Эдгээр бэлэг нь 2018 онд худалдаанд гарсан Suzuki-гийн хамгийн сүүлийн буюу дөрөв дэх үеийн загвар, шинэхэн SUZUKI JIMNY автомашин болон энэ онд Apple компани дэлхий дахинаа танилцуулсан iPhone 12 Pro гар утас ХОЁР ширхэг байх аж.

Mobicom хэрэглэгчдийг өндөр шагнал сантай бэлгээр шагнах, дата, нэгж зэргийг үнэгүй авах боломжоор хангасан нь бусад операторуудаас ялгарах бэлэг болжээ.
2. UNITEL “БЭЛЭГ БЭЛЭГ”
Unitel компани энэ жил 8000 төгрөгийн үнэтэй шинэ жилийн бэлэгтэй, урамшуулалтай картаа гаргасан ба уг картаар дансаа цэнэглээд
- Ухаалаг телевиз+Гэрийн театр
- Зөөврийн компьютер
- Ухаалаг утас (IPhone 12, Samsung Galaxy A71)
- Kindle цахим номын сан
- Юнителийн үйлчилгээний нэг жилийн эрх (гэр бүлийн 5 гишүүн)
- Юнивишнийн үйлчилгээний нэг жилийн эрх зэргийг хожих боломжтой юм.

Мөн урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дансаа цэнэглээд 8’000 нэгж /20 хоног/ авахаас гадна 80’000 нэгж эсвэл 8GB дата бэлгээс сонгон авах бол дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч 7 хоногийн хугацаанд ашиглах 12GB дата авах боломжтой аж.
Картаар дансаа цэнэглэх бүрт хэрэглэгчид тусгай код очих бөгөөд хамгийн олон код цуглуулсан хэрэглэгч дээрх бэлгийн эзэн болох магадлал нэмэгдэх боломжтой юм.
Энэ сарын 10 болон 30-ны өдрүүдэд Юнителийн фэйсбүүк хуудсаар шууд нэвтрүүлэг дамжуулж СУПЕР БЭЛЭГ-ийн эздийг тодруулна.
Unitel-ийн хувьд чамлахааргүй олон, хэрэгтэй зүйлсийг бэлэг болгон өгөхөөр болсон ч бэлгээ авахын тулд заавал 8000 төгрөгөөр дансаа цэнэглэх шаардлага гарах нь. Мэдээж олон удаа дансаа цэнэглэсэнд нь илүү боломж байгаа учир энэ бэлэг хэрэглээ ихтэй эсвэл мөнгөний боломжтой хүмүүст зориулсан харагдлаа.
3. SKYTEL "УРАГШАА"

Skytel-ын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэгч картаар дансаа цэнэглэх бүрдээ картынхаа үндсэн нөхцөл дээр нэмээд дата болон бонус нэгжийн урамшууллыг сонгож авах боломжтой болжээ. Хэрэв дата урамшуулал сонгож авах бол Mobile 6GB дата дээр нэмж SkyGO 15GB дата нийт 21GB дататай болох юм.
Мөн хоног ихтэй 4GB-50GB дата багцаа 50% off болгож байгаа ба шинээр худалдан авсан дугаарт жилийн турш сар бүр 21GB дата урамшуулал орох аж.
Харин тус компаниас дараа төлбөрт хэрэглэгчдийн нэмэлт дата багцын хэмжээ одоо ашиглаж буй багцаас \МОНГОЛдоо 10, МОНГОЛдоо 20\ шалтгаалан өөр байх бөгөөд идэвхжүүлсэн өдрөөс эхлэн тухайн сарыг дуустал ашиглах боломжтой. Нэмэлт дата багц идэвхжүүлэх бүрдээ SkyGO-өөс хүссэн кино, контентоо үзэх 5GB-10GB дата урамшуулал өгч байгаа аж.

Мөн Facebook, twitter, instagram, messenger зэрэг харилцаа холбооны 8 аппликэйшнийг нэг доор багтаасан Socialin’ багцыг 1 сар ашиглахдаа 8000₮ төлөх бөгөөд SkyGO үзэхдээ ашиглах 10GB дата урамшуулалтай болжээ.
Түүнчлэн гэр бүлээрээ ашиглах боломжтой 30 мянган төгрөгөөр 50GB, 50 төгрөгөөр 100GB авах боломжтой бол МОНГОЛдоо болон Соёмбо үйлчилгээнд шинээр нэгдэж буй хэрэглэгчдэд сонгосон багцаас хамааран 12 сарын турш сар бүр 21GB хүртэлх дата урамшуулал орох эрх өгч байгаа аж.

Skytel-ын хувьд дата ихтэй урамшуулал зарлажээ. Цар тахлын үед гэртээ байгаа хүмүүст дуусахгүй их дата цагаа олсон бэлэг болох биз.
4. G-MOBILE "НЭГ САЯ БОНУС НЭГЖТЭЙ СУПЕР УРАМШУУЛАЛ"

G-Mobile урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ дансаа 1’000₮, 2’000₮, 5’000₮, 10’000₮, 30’000₮ гэсэн таван төрлийн картаар тус бүр нэг удаа энэ сарын 30-ний 23:59:59 цагаас өмнө амжиж цэнэглэн 1'000'000 бонус нэгжтэй болох урамшууллыг зарлажээ. Энэхүү нэгжээр
- Өөрийн сүлжээндээ яриа хийх
- Мессэж бичих
- Задгай дата ашиглах гэх мэт олон зүйлсэд ашиглах боломжтой аж.
Нэг сая бонус нэгж нь 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдөр 30 хоногийн хугацаатай орох бөгөөд хоноггүй цэнэглэгч картуудаар дансаа цэнэглэн бонус нэгжийн хоногоо сунган ашиглах боломжтой.

Олон картаар дансаа цэнэглэх хэцүү мэт харагдаж байгаа ч нийт 48000 төгрөгөөр дансаа цэнэглээд 1 сая төгрөгийн нэгжтэй болох юм.