Монгол Улсад нээлттэй мэдээлэл, өгөгдлийн ил тод байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар багагүй ахиц дэвшил гарсаар байна.
Мэдээллийн ил тод байдал, нээлттэй өгөгдлийн эрх зүйн орчин бүрэлдэж байгаа энэ нөхцөлд холбогдох хуулиудын хэрэгжилт, түүний хүрээнд хийгдэж буй төслүүдийн үр дүнд хяналт тавих нь цаашид эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход нэн чухал үүрэгтэй. Мөн мэдээллийн ил тод байдал нь Монгол Улсын хөгжилд хамгийн том сорилт болж буй бэрхшээлүүдийн нэг болох авлигалын асуудлыг хяналттай болгох хамгийн чухал шийдлүүдийн нэг билээ.
Сэтгүүлчид “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний харьяа компаниудыг сонгон авч, тэдгээрийн шилэн дансны хөтлөлт болон хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн үр дүнг эмхэтгэн танилцуулж байна.
Тиймээс Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллагаас тэтгэлэг авч, “Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансанд мэдээллийн дүн шинжилгээ хийх” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд сэтгүүлчид нээлттэй өгөгдлийн сангаас мэдээллийг олж авах, дата цуглуулах, түүнийг боловсруулах зэрэг ур чадварт суралцангаа Шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, түүндээ үндэслэн сэтгүүл зүйн ажлаар асуудлыг олон нийтэд хүргэх, улмаар шилэн дансны тайлагналыг сайжруулах, илүү ахисан түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргасан юм.
Төсөлд оролцогчдыг хоёр баг болгон хуваарилсан бөгөөд “gogo.mn” вебсайт, “Mongolian Mining Journal” сэтгүүл болон “itoim.mn” вебсайтын сэтгүүлчид “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний харьяа компаниудыг сонгон авч, тэдгээрийн шилэн дансны хөтлөлт болон хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн үр дүнг эмхэтгэн танилцуулж байна.
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИ ШИЛЭН ДАНС ХӨТЛӨХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын “саалийн үнээ” гэгддэг бол “Эрдэнэс Монгол” компани бас нэгэн томоохон орлогын эх үүсвэр болохоор ажиллаж байна.
“Эрдэнэс Монгол” нь 2007 онд Монгол Улсын стратегийн ашигт малтмалын орд газрыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан 100% төрийн өмчит компани юм.
Зэс, нүүрс, уран, байгалийн хий, үнэт метал, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэс Монгол” компанийн хэмжээнд 2020 оны сүүлийн байдлаар нийт 13 охин/хараат компани болон гурван төслийн нэгжтэйгээр ажиллаж байна. Тус компанийн мэдээлж буйгаар, Оюутолгой төслийг оролцуулаад нийтдээ 4850 гаруй ажилтан “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь Монголын коксжих нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч бол “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34%-ийн эзэмшлийн Оюутолгой төсөл нь жилдээ 600-700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортолж байна.
Тус нэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь Монголын уул уурхайн экспорт, төвийн бүсийн эрчим хүчний хангамжид онцгой чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компани нь Монголын коксжих нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч бол “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34%-ийн эзэмшлийн Оюутолгой төсөл нь жилдээ 600-700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортолж байна.
Тус компанийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас жилдээ 6-7 сая тонн эрчим хүчний нүүрс олборлож дотоодын станцуудад нийлүүлдэг. Эдгээр хоёр уурхайн ашигтай ажиллагаа хангалтгүй боловч төвийн бүсийн эрчим хүч хангамжийн найдвартай байдлыг бүрдүүлдэг тул стратегийн өндөр ач холбогдолтой ордууд юм. “Эрдэнэс Монгол” компани цаашид төрийн мэдлийн ногдол ашгийг төвлөрүүлэх чиг үүрэгтэй тухай Үндэсний аудитын газрын тайланд тэмдэглэжээ.
“Эрдэнэс Монгол” нь Багануур, Шивээ-Овоо, Асгат зэрэг стратегийн гурван орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мөн охин болон хараат компаниудаар дамжуулан одоогийн байдлаар стратегийн таван ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Тус компанийн эзэмшилд Салхит мөнгөний орд болон Довжоот хяр, Халзан, Хүрэн цав, Мухар хар толгой, Овоот хяр, Өлзийт овоо зэрэг алтны ордууд багтаж байна.
Мөн төрийн өмчийн компаниудад авлигалын эрсдэл өндөр байдгийг харгалзан үзвэл Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх нь компанийн ил тод, үр ашигтай ажиллагааг нэвтрүүлэхэд зайлшгүй чухал алхам болох юм.
Тус компанийн Монгол улсын уул уурхай, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нөлөө их байхын хэрээр ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Үүнд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээллээ Шилэн дансны хууль, журмын дагуу оруулж байх нь үндсэн суурь алхам болно. “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани нь стратегийн орд болон бусад томоохон орд газрыг эзэмшиж буй нь ирээдүйд олох ашгийг нэмэгдүүлж буй хэрэг боловч төдий хэмжээний эрсдэл үүрч байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа сөрөг асуудал үүсвэл тэр нь улсын төсөвт шууд дарамт болж, иргэдийн амьдралд хүндээр тусна.
Төрийн өмчит уул уурхайн компаниуд нь Монгол Улсын нийт ард түмний өмч бөгөөд тэдгээрийн санхүүгийн алдагдал нь улсын төсөв, иргэдийн амьжиргаанд шууд утгаар хамгийн том нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийн нэг юм.
Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг сонгон авч, шилэн дансны хөтлөлт болон хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн болно.
Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад зааснаар “нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл төрийн өмчит уул уурхайн компаниуд нь Монгол Улсын нийт ард түмний өмч бөгөөд тэдгээрийн санхүүгийн алдагдал нь улсын төсөв, иргэдийн амьжиргаанд шууд утгаар хамгийн том нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийн нэг юм.
Гэвч Авлигатай тэмцэх газраас 2015 онд явуулсан “Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ”судалгааны үр дүнд геологи, уул уурхайн салбарт геологи хайгуул, ашиглалтын өмнөх, ашиглалтын, хаалтын үе шатанд хамгийн түгээмэл 15 төрлийн авлигын эрсдэл байгааг тодорхойлж, эрсдэлийн түвшинг нь тооцсон байдаг. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын томилгоо, шийдвэр, сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнг ил тод мэдээлэх ажлыг зохицуулсан журам, хуулийн зүйл заалтыг нарийвчлан боловсруулж, холбогдох баримт бичгүүд ил тод бус байх нь уг салбарт авлига өгч, авах эрсдэл бий болох нэг шалтгаан болж байгаа талаар дурдсан байна.
Шилэн дансны тухай хуулийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК нь:
- Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс, Засгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр;
- Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;
- Их хэмжээний хэлцэлд тооцогдохуйц баталгаа, батлан даалтын мэдээлэл зэргийг шилэн дансны төвлөрсөн вебсайт болон компанийн албан ёсны вебсайтад мэдээлэх ёстой. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК нь 2015-2020 оны зохих мэдээллүүддээ шилэн дансны нэгдсэн цахим хуудас болон компанийн албан ёсны цахим хуудасдаа тодорхой хэмжээгээр байршуулсан байна.
Мөн тус компани 2019 оноос эхлэн Шилэн дансны тухай хуулийн 3.1.1 дүгээр заалтад хамаарах хуулийн этгээдийн байршуулах ёстой зарим мэдээллүүдийг сайн дураараа мэдээлэх болсон. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК нь компанийн албан ёсны вебсайтаар дамжуулан 2015-2018 оны “Санхүүгийн тайлан”, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг” зэргийг мэдээлсэн байна. Гэсэн ч компанийн /http://erdenesmongol.mn/ вебсайтын “Ил тод” цэсний “Санхүүгийн тайлан” хэсэгт байршуулсан бүх мэдээллийн холбоос (линк) эвдэрсэн буюу тухайн байршуулсан мэдээллүүдтэй танилцах боломжгүй болжээ. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК шилэн дансны төвлөрсөн вебсайтад “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”-ний 2017-2020 оны мэдээллийг байршуулсан байна.
“Эрдэнэс Стийл”, “Эрдэнэс Ассет Менежмент”, “Эрдэнэс Метан” зэрэг компани нь мэдээлэл оруулсан мэт боловч мэдээллийн агуулга хоосон байгаа нь шилэн дансны хууль хэрэгжүүлэхгүй байгааг илтгэнэ.
Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин болон хараат компаниудын тухайд “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Силвер Ресурс”, “Эрдэнэс Алт Ресурс”, “Мон-Атом”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Оюутолгой” зэрэг нь шилэн данс тодорхой хэмжээгээр хөтөлсөн боловч бусад компани нь Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст огт мэдээлэл оруулаагүй байна. (2020 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар)
Тодруулбал “Эрдэнэс Стийл”, “Эрдэнэс Ассет Менежмент”, “Эрдэнэс Метан” зэрэг компани нь мэдээлэл оруулсан мэт боловч мэдээллийн агуулга хоосон байгаа нь шилэн дансны хууль хэрэгжүүлэхгүй байгааг илтгэнэ. Үлдсэн охин компаниуд болох “Газрын ховор элементийн төслийн нэгж”, “Гашуунсухайт авто зам”, “Эрдэнэс Шивээ Энержи”, “Монголын Эрдэнэс Баялгийн Бирж”, “Эрдэнэс Ашид” зэрэг компанийн нэрс шилэн дансанд бүртгэлгүй байна. (2020 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар)
“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭНИЙ ТОВЧ ШИНЖИЛГЭЭ
“Эрдэнэс Монгол” компанийн хувьд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулах шаардлагатай мэдээлэлд хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээ, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл, санхүүгийн тайлан зэргийг он тус бүрээр харуулаагүй нь олон нийтийн хараа хяналтаас хөндий байх нөхцөлийг бүрдүүлж байна гэж Үндэсний аудитын газар тайлбарлажээ.
“Эрдэнэс Монгол” компани нь 2020 оны сүүлээр 2017-2020 оны үйл ажиллагааны “цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш гүйлгээ”-ний мэдээллийг харьцангуй дэлгэрэнгүйгээр шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулжээ. Энэхүү мэдээлэл нь “Шилэн дансны тухай” хуулийн 3.1.1-т хамаарах бөгөөд тус компани нь 3.1.3-дахь заалтад хамаарах төсөв, санхүүгийн тайлантай холбоотой мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст огт оруулаагүй байна. Цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш гүйлгээний мэдээлэл нь компанийн нийт орлого, зарлагын хэмжээг бүрэн гүйцэд илтгэхгүй ч ерөнхий дүр зураглалыг тодорхой харуулах үндсэн мэдээлэл болно. Компанийн шилэн данс хөтөлсөн эдгээр гүйлгээний мэдээллээс үзэхэд тус компани нь 2017-2020 оны хооронд нийтдээ 284 тэрбум төгрөгийн орлогын, 272.3 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус хийсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна.
“Эрдэнэс Монгол”-ын охин/хараат компанид холбогдох зардлын гүйлгээний утгыг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулахдаа “гэрээний дагуу”, “тооцоогоор”, “тооцоогоор гэрээний нөхцөлийн дагуу” гэсэн “бүрхэг” тайлбартайгаар оруулсан нь ил тод байдлыг алдагдуулж байна.
Компанийн орлогын үндсэн бүтцийг авч үзвэл нийт орлогын 88%-ийг замын хураамжийн орлого бүрдүүлжээ. Орлогын бүтцийн үлдсэн хэсгийг өөрийн компани болон охин компаниудын зээл, хүүгийн санхүүжилтийн орлого болон бусад эх үүсвэр эзэлж байна.
“Эрдэнэс Монгол”-ын орлогын бүтэц хэтэрхий цөөн эх үүсвэртэй байгаа нь тус компанийн дүрмийн 15.1 болон 15.2-т заасан үндсэн үйл ажиллагааны орлогыг бүрдүүлээгүйтэй холбоотой юм. Иймд цаашид “Эрдэнэс Монгол” нь компанийн дүрмийн 15.1 болон 15.2-т заасны дагуу зээл, хөрөнгө оруулалт, ногдол ашиг, хөрөнгийн өгөөж, хувьцаа борлуулсны орлого, менежментийн төлбөрөөр орлогоо бүрдүүлж ажиллах шаардлагатай тухай Үндэсний аудитын газар (2019 оны тайландаа) анхааруулжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засварын зардал нийт зардлын 20 орчим хувийг бүрдүүлжээ.
Тус компанийн зарлагын бүтцийн тухайд 2017-2020 оны хэмжээнд охин/хараат компаниудтай холбогдох зарцуулалт нийт зардлын 30 гаруй хувийг бүрдүүлсэн бол зээл, хүүгийн төлбөртэй холбоотой зардал нийт зардлын 30%-ийг бүрдүүлж байгаа юм (зээл, хүүгийн зардалд охин/хараат компаниудтай холбоотой зардал тодорхой хэмжээгээр давхардаж орсон болно) Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засварын зардал нийт зардлын 20 орчим хувийг бүрдүүлжээ. Уг дүнд Гашуунсухайт авто зам ХХК-д зарцуулсан дүн ороогүй болно. Харин үлдсэн хэсэг зардалд татвар, хураамж, зөвлөх үйлчилгээ, оффис түрээс, аудит, томилолт болон бусад зардлууд багтана. “Эрдэнэс Монгол”-ын охин/хараат компанид холбогдох зардлын гүйлгээний утгыг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулахдаа “гэрээний дагуу”, “тооцоогоор”, “тооцоогоор гэрээний нөхцөлийн дагуу” гэсэн “бүрхэг” тайлбартайгаар оруулсан нь ил тод байдлыг алдагдуулж байна. Энэ тохиолдолд охин компаниудад холбогдох зардлыг үр ашигтай зарцуулж буй эсэхэд хяналт тавих боломжгүй юм.
“Эрдэнэс Монгол” болон түүний охин/хараат компанитай холбогдох эдгээр орлого, зарлагын гүйлгээний тооцоолол нь гагцхүү шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулсан “цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш гүйлгээ”-ний дүн болон гүйлгээний тайлбарт үндэслэж хийсэн урьдчилсан тооцоолол юм. Зарим гүйлгээг компаниас гүйцэд оруулаагүй байх боломжтой. Иймд компанийн энэхүү орлого, зарлагын хэмжээ болон ерөнхий бүтэц зураглал нь компанийн санхүүгийн тайланд үндэслэсэн Үндэсний аудитын газрын тайлан мэдээллээс харьцангуй зөрүүтэй болно.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс хэрэгжүүлсэн "Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийх" төслийн хүрээнд The Mongolian Mining Journal /Б.Төгбилэгт/ сэтгүүл болон www.itoim.mn /О.Мөнхбат/, www.gogo.mn /Р.Адъяасүрэн/ нар гүйцэтгэв.