Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орлоо.
Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь анх 1931 онд Идэвхтний эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байв. 1965 онд 50 ортой хүүхдийн эмнэлэг байгуулж байсан ба тодорхой шалтгааны улмаас 12 ортой болгон цомхтгож байсан юм.
Харин өнөөдөр УХТЭ-ийн дэргэд 50 ортой, иж бүрэн тоног төхөөрөмжтэй эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Эмнэлгийн өрөө бүр олон улсын стандартад нийцсэн буюу дотроо ариун цэврийн өрөө болон шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг байрлуулжээ. Эмнэлэг гаднаасаа өнгөлөг харагдана. Дотоод тохижилтод нэлээд анхаарсан гэлтэй хүүхдийн анхаарлыг татаж, сэтгэлд нийцэхээр гэгээлэг орчин бүрдүүлжээ.
Эмнэлгийн барилга 500 мянган ам.долларын өртөгтэй ба доторх тоног төхөөрөмж нь 150 мянган ам.долларынх аж.
Ердөө таван сарын хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Богино хугацаанд бүтээн байгуулсан тус эмнэлэгт шаардлагатай зардлыг БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” бүрэн хариуцсан байна. Түүнчлэн “Хангарьд хөгжлийн төв” ТББ, ЭМЯ, БШУЯ-ны хамтран дэмжлэг үзүүлжээ.
Тус эмнэлэг дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг,
- Яаралтай тусламж,
- Хэвтэн эмчлүүлэх,
- Эрчимт эмчилгээ,
- Товлолын дархлаажуулалт,
- Нярайн эргэлт,
- Хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг олон талын тусламж үйлчилгээ багтана.
УЛААНБААТАРЫН ЗҮҮН БҮСИЙН ДӨРВӨН ДҮҮРЭГ, ТАВАН АЙМАГТ ЛАВЛАГАА ШАТЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал С.Энхболд, Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”, Монголын “Хангарьд хөгжлийн төв” ТББ болон ЭМЯ-ны дэмжлэгээр энэхүү 50 ортой эмнэлэг ашиглалтад орж байна. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Улаанбаатарын зүүн бүсийн дөрвөн дүүрэг, таван аймагт лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Баянзүрх дүүрэгт 150 мянган гаруй хүүхэд амьдардаг. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн эмнэлгийн ачааллыг бууруулахад тустай.
Эмнэлэгт шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан. Бид хүүхдийн дөрвөн эмч, найман сувилагчтай үйл ажиллагаагаа эхэллээ. Цаашдаа хүний нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
УХТЭ-ээр үйлчлүүлж буй иргэдийн хүүхдүүд өнөөдөр нээлтээ хийж буй эмнэлгээр үйлчлүүлнэ. Мөн дээрээс нь БЗД-ийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ. Тус эмнэлэг хүүхдийн мэс заслаас бусад үйлчилгээг үзүүлнэ.
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМ САЙН ХӨГЖИЖ БАЙНА
БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь Руй, Өнөөдөр УХТЭ-ийн дэргэд хүүхдийн эмнэлгийн барилга ашиглалтад орж байгаад баяр хүргэе. Маш богинохон хугацаанд эмнэлгийг барьж, үйл ажиллагааг нээж буйд баяртай байна. Энэ төслийг БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”, Монголын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-ын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үргэлжлүүлж буй юм. Энэхүү эмнэлэг нь төслийн хэрэгжилтийн хүрээнд нээлтээ хийж буй тав дахь хүүхдийн эмнэлэг болж байна. Тус эмнэлэг ашиглалтад орсноор хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламжид нэмэр болно гэж үзэж байна.
БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” маш олон жилийн турш Монгол Улсад сайн дурын ажил хийж ирсэн. Жил бүр нэг төсөл хэрэгжүүлдэг. Манай засгийн газар, Элчин сайдын яамнаас тус сангийн үйл ажиллагааг бүх талаар нь дэмжих болно. Ер нь ТББ хоорондын хамтын ажиллагаа бол ард түмэнд хүртээмжтэй байдаг. Цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг улам нэмэгдүүлнэ.
Эмнэлгийн барилгын зардал, тоног төхөөрөмжийн өртөг зэрэг багтсан нийт төсвийг БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” гаргасан. Эмнэлгийн барилга 500 мянган ам.доллар, доторх бүх тоног төхөөрөмж нь 150 мянган ам.долларын төсөвтэй.

-Та Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг нь хэрхэн харж байна?
-Би Монгол Улсад арав гаруй жилийн өмнө ажиллаж байсан. Ингээд арав гуруй жилийн дараа буцаад ирэхэд Монгол Улс, түүний дотор Улаанбаатар хот маш өөр болсон байсан. Олон бүтээн байгуулалт хийж, өөрчлөгдсөн байсан. Үүний дотор Монголын эрүүл мэндийн систем сайн хөгжиж байна. Монголын ард түмний тусын тулд тэдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төр засаг тодорхой ажил хийж, ЭМЯ-наас хичээл зүтгэл гаргасныг тэмдэглэхэд таатай байна хэмээлээ.
50 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРСНООР ДҮҮРГИЙН ЭМНЭЛГИЙН АЧААЛЛЫГ 20 ХУВИАР БУУРУУЛНА ХЭМЭЭН ТООЦОЖ БАЙНА
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, 50 хүүхдийн ортой эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн эмнэлгийн ачааллыг 20 хувиар бууруулна хэмээн тооцож байна. Ялангуяа ханиад томууны улирал эхэлсэн энэ үед уг эмнэлэг ашиглалтад орж буй нь сайн хэрэг.
Сонгино-Хайрхан дүүргийн жишиг дүүргийн эмнэлэгт энэ долоо хоногт Улсын комисс ажиллана. Ингээд ирэх сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр зорьж байна. Яармагт барьж, Улсын комиссын шалгалтаар орсон 300 ортой эмнэлэг арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлнэ. Томуугийн дэгдэлтийн үе энэ сарын 15-наас эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна.
УХТЭ жилдээ амбулаториор 18 мянга, хэвтэн эмчлэхээр 2000 хүүхдэд үйлчлэх боломжтой боллоо.
-Түлэнхийн төвийн барилгын тухайд?
-Тус төвийг барьж эхлээд найман жил болж байна. Бид арванхоёрдугаар сараас нээхээр төлөвлөж бүх бэрхшээлтэй асуудал санхүүжилтийг шийдээд явж байна. Улирлын нөхцөл байдлаас шалтгаалаад товлосон хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлэх эсэх нь эргэлзээтэй байна хэмээлээ.
УХТЭ жилдээ амбулаториор 18 мянга, хэвтэн эмчлэхээр 2000 хүүхдэд үйлчлэх боломжтой боллоо. Ингэснээр зүүн чиглэлийн дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг 20 хүртэл хувиар бууруулахад нөлөөлнө хэмээн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон албаныхан онцолж байв.