gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Зийдэгмаа: Буриадууд ууц, өвчүү, сүүж, өнчин хавирга чанадаггүй

А.Эрхэмбаяр
Нийгэм
2021-02-13
610
Twitter logo
А.Эрхэмбаяр
610
Twitter logo
Нийгэм
2021-02-13

Монгол түмний уламжлалт баяр болох “Цагаар сар”-ыг аймаг, сум, угсаатан бүрт ижилгүй тэмдэглэдэг. Нэрлэхдээ ч өөр өөрийн ёс заншлаар хэлж ирсэн уг Монголын “шинэ жил”-ийг Буриад зон олон хэрхэн тэмдэглэдэг талаар Буриад судлаач эрдэмтэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, гутаар хальбан овогт Балжиннямын Зийдэгмаатай ярилцлаа.

БУРИАД ЗОНЫ САГААЛГАН САРАА ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛДЭГ

-Буриад зон олон сар шинийн баярыг хэзээнээс хэрхэн тэмдэглэж ирсэн юм бэ?
-Буриад зон цагаан сарын эхний өдрүүдийг Сагаалган гэж нэрлэн нийтээр баярлан өнгөрүүлдэг ч сараа дуустал золгох үйл ажиллагаа явагддаг. 100-200 жилийн өмнө ямар байсан хэрхэн өөрчлөгдөж ирснийг өөрийн сонссон дуулснаар ярьж өгье. Манай хадам хөгшин аав, ээж хоёр 1900 онд төрсөн өөрсдийнхөө үеийн болон настангуудаасаа сонссоноо ярьж өгдөг байлаа.

Битүүнд: Битүүнээс өмнө хувцсаа бэлдэж, тэрэг, чаргаа засаж, мориныхоо дэлийг сойдог ба гэр хотоо цэвэрлэж, тулга, пийшингээ шавардан, яндангаа хөөлж, шинэ оныг хир тоосгүй угтдаг. Битүүнд идээ ундаа чанаж бэлдэнэ. Шинийн нэгний тавгийн идээг чанаж болгоно. Таваг нь цагаан идээний, шүүсний гэсэн хоёр янз. Шүүсний тавагт хавирга, сээр, шаант, шагайт, адууны элгэн эрээлж гэх мэт нэг их ёсорхохгүй мах чанана. Тэхдээ ууц, өвчүү, сүүж, өнчин хавирга чанахгүй. Шинийн хоёронд дахиад мах чанана. Бурхандаа өвчүүний бүдэрхий чанана. Тосоо хольж, талх, боорцгоо хийж, хэншүү тавина. Хэншүү нь элдэв хий биетийг хооллож буй хэрэг.

Ууц, өвчүү, сүүж, өнчин хавирга чанахгүй. Хавирга, сээр, шаант, шагайт, адууны элгэн эрээлж гэх мэт нэг их ёсорхохгүй мах чанана

Цагаан идээн тавагт ёроолд нь ээзгий, ааруул хийж талх, жижиг боорцгоор дүүргэж, голд нь шар тос тавиад эргэн тойрон ааруул, хурууд, ээзгий зэргээр чимэглэнэ. Хоёр том тавгаа тойруулж цөцгий, тос, мойлтой, үрэлтэй, цагаан төмстэй хольсон тоснууд, хөлдүү болон хатсан жимсгэнэ, стүүжин (студень), давсалж даршилсан мангир жууцай зэргийг тавина.

Бурхны тавгаа засаад дараа нь бусад тавгаа засаж цуухан хуур, аман хуур, хэл хуур, модон хуур, төмөр хуур, цуур зэрэг аль байгаа хөгжмөө татаж онгодыг баясгана.

Нэг хот айл нь өвөөгийнх, аавынх, хөвгүүдийнх байх бөгөөд тэд зөвхөн өвөөгийнх, аавынх хоёртоо, эсвэл зөвхөн аавындаа идээ тавина. Өөр айлууд нэлээд зайтай амьдарна. Битүүний орой тусад нь мах, тархи эрээлж зэргийг чанаж, шөлөнд нь аарц буцалгаж идээд шагайгаар, алаг мэлхий өрөх, шүүрэх, няслах зэргээр үе үеэрээ хэдэн хэсэг болж тоглоцгооно. Цагаан сарын баяраас хойш ид аулын үеэр удаан сууж тоглодог шагайн тоглоомыг ажлын садаа гэж, төл майга гарна гээд шагай тоглодоггүй учир 7 бурхан голлотол тоглоно.

Залуус сээр шаана. Айл бүрд дугуй ёроолтой, дээрээ хуниастай, эсгий юмуу сарьсан уутанд хийсэн сээрнүүд байдаг. Энэ нь эрчүүдийн арга эвийг олох чадварыг хөгжүүлдэг, ан ав, идээ будаа элбэг байхыг бэлгэдэж, сээр чанаж иддэгээ харуулж буй хэрэг.

Айл бүрд дугуй ёроолтой, дээрээ хуниастай, эсгий юмуу сарьсан уутанд хийсэн сээрнүүд байдаг. Энэ нь эрчүүдийн арга эвийг олох чадварыг хөгжүүлдэг, ан ав, идээ будаа элбэг байхыг бэлгэдэж, сээр чанаж иддэгээ харуулж буй хэрэг.

Шинийн нэгэнд: Өглөө эрт үүрийн цолмонтой уралдан босож, галаа түлээд аргалын цог дээр бүх идээнээсээ хийж хэншүү тавин онгодоо хооллоно. Өглөө босохдоо гоёлын хувцсаа өмсдөг. Эрэгтэй дээл бүгд ижил загвартай бол эмэгтэй нь басган ,эхнэр, гэрийн гэж 3 янз. Малгай бол өвлийн, зуны, юүдэн гэсэн 3 янз. Гутал хүүхдийн, зуны, өвлийн, бойтог, шархи гээд хэдэн янз. Эрчүүд овоон дээр гарч идээнийхээ дээжийг өргөн залбирна. Цайныхаа дээжийг өргөсний дараа настнаасаа эхлэн золгоцгооно.

Дараа нь залуус нагац аавынх, бусад ах дүү нар, нутгийн өндөр настныг мориор очиж золгоно. Олуул буюу настай хүнтэй явах бол морин тэрэг, морин чаргаар явна. Настангууд холын ах дүү нарынхаар зун болсон хойно ач зээ нараа авч хэд хоногоор тэднийгээ танилцуулж, золгуулж явдаг байв.

Ирсэн зочдод цай аягалсны дараа шөл, эсвэл аарц, буцалгаж өгнө. Цэгээ, шимийн архийг том хүнд амсуулна. 1800 оноос Оросууд гүү барих, тогоо нэрэхийг эрс хориглосноос одоо цэгээ исгэхийг мартжээ. Тэд зөвхөн өөрсдийн байгуулсан зоогийн газарт хатуу архи уухыг зөвлөж зөрчсөн хүнд өндөр торгууль оноож байв.

Харин золгохын хувьд ах дүү садны, эсвэл их өндөр настандаа зориулж хийсэн зүйлээ барьж золгоно. Жирийн хүмүүст зүгээр гар зөрүүлж золгоно. Ахмад нь сууж, дүү нь зогсож, эрэгтэй хүн: Мэнд амөөр, Эмэгтэй хүн: Мэндээ гэж хэлэх ба хариуд нь ахмад нь: Буурлын буян, бултны дэмээр сайхан цагаалж байна аа. Хүбүүд хөрслөг, Үхид өнгөлөг, Хөгшид сарюун, Хүн зоноор эвтэй, Даага далантай, Бяруу булчинтай, Тором бөхтэй, Төлөг сүүлтэй, Алд биес нь эрүүл энх, Авдар ханз нь эдээр дүүрэн, Сайхан цагаалж байна уу? гэх мэтээр мэндэлж, хүүхдийг бол аавын талын 9 үе, ээжийн талын 7 үеийг тоолуулж, авга, нагац нарыг бүгдийг нэрлүүлж, өөрийнх нь нас, жил, мэнгийг хэлүүлсний дараа зулайг нь үнэрлэнэ. Энэ ёс хэвээрээ.

Зочдыг мордоход заавал бэлэг өгнө. Бэлэгт суран жолоо, боож /тэрэг, чарганы морь жолоодох урт сур/, хүүхдийн аргамж, дүүжин өлгийний сур, ангийн арьс, хонь, хурганы элдсэн арьс, зориулж оёсон гутал, хувцас, модоор, модны үндсээр, хусны үйсээр хийсэн сав суулга, сийлсэн хүүхдийн тоглоом зэрэг өөрсдийн гараар хийсэн зүйлс, мөн мал зүсэлж өгдөг байж.

Харин ирт мэсний зүйл, малгай зэрэг уруу харсан зүйл, ташуур, чөдөр, тушаа, хазаар, ногт зэрэг амьтан зовоох зүйл өгдөггүй. Сүүлдээ торго, даавуу,  бэлэн хувцас, чихэр печенье , ном, дэвтэр, үзэг харандаа өгдөг болжээ.

Бэлгэнд ирт мэсний зүйл, малгай зэрэг уруу харсан зүйл, ташуур, чөдөр, тушаа, хазаар, ногт зэрэг амьтан зовоох зүйл өгдөггүй

Айлд олон хүн таарвал насны эрэмбээр суух ба нагац зээгийн холбоотой бол гурван настай хүү ч наян настай зээгийн дээд талд сууж зээ нь нагацаа балчир ч байсан та гэж хүндэтгэнэ.

Шинийн 3-5-ны хооронд олуул цуглан, зураахайн оронд ямааны арьсан гудаснууд дэвсэж, дээр нь сурнуудаа өрж сур харвадаг, морьдоо уралдуулдаг байв. Эрт цагт ан агнуур амьдралын гол үүсвэр байсан учир эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшид гэхгүй нум сумыг эзэмшдэг, хүндэтгэдэг байв. Тиймээс ч нумаа эвшээлгэж хийморио сэргээдэг байжээ.

ХӨЛ ХҮНДТЭЙ ХҮН ЗОЛГОХГҮЙ. УЧИР НЬ ГУРВАН ХҮН ЗЭРЭГ ЗОЛГОХГҮЙ

-Бусад угсаатан, ястнуудаасаа ямар ялгаатай вэ?
-Монголчуудаас ялгагдах нь Буриадууд Манжид эзлэгдэж байгаагүй учир Манжуудын зориуд гаргасан гутлын улыг нь өөд нь харуулж өөрсдөд нь идүүлэх гэсэн санаатай ул боов тавьж үзэсгэлэн болсон өндөр таваг засдаггүй. Хурдан гараа гаргах боломжгүй нударгатай дээлийн урт ханцуй, болгоомжтой байхгүй бол хугарчих гэдэг урт чулуун гаанс түрийлж явах, хүйтэн чулуун хөөрөг өвөртлөн элгээ хайрах, аяархан явахгүй бол уначих гээд байдаг өндөр малгай зэрэг далд хорон утгатай ёс буриадад нэвтрээгүй. Ойрдуудад бас бага нэвтэрсэн байдаг.

-Сагаалганы үеэр цээрлэх зүйл юу байдаг вэ?
-Хөл хүндтэй хүн золгохгүй. Учир нь гурван хүн зэрэг золгохгүй. Айлын бэр хадам талын эр хүний хэнтэй ч холоос золгоно. Учир нь ойртвол энгэр нь зөрж таардаг. Мөн тэднийхээ босоход хамт босож, суусан хойно нь суудаг байжээ. Хүүхдээ хөхүүлж байгаа үед сууж байж болно. Бас тэднийхээ орон дээр суух, хэвтэх хориотой. Тэд нь ч бэрийнхээ оронд ойртохгүй. Өөрийг нь зөв хүндэлсэн бэрээ тэд бас ихэд хүндэлнэ.

-Одоо энэ ёс хэрхэн өөрчлөгдсөн бэ? Өвөр Монгол, Оросын буриадууд хэрхэн тэмдэглэдэг вэ?
Одоо ёс заншил хүртэл даяаршиж, газар газрын элдэв ёсыг дуурайн хэрэглэх болжээ. Мөн шарын шашин дэлгэрснээс шашны олон зан үйлүүд орж ирсэн. Оросын буриадууд битүүний орой хэд хэдэн газар түүдэг асааж, хүмүүс очиж зуурсан гурилаар биеэ арчин галд хийдэг. Ах дүү нар хэлэлцэн ахмад айлдаа, эсвэл зоогийн газар цуглан золголтоо хийдэг. Өглөөний 04 цаг хүртэл шашны хурал номын ажиллагааг телевизээр нэвтрүүлдэг.

Цагаан сараар жил орсон хүмүүс концерт бэлтгэж тоглодог. Өвөр Монголын буриадууд 49-ний жилээс эхлэн жил орсон хүмүүс цуглан заслын номоо хуруулж, тэмцээн уралдаан, үдэшлэг зохиож, тэр бүх хүмүүсийн намтар, бүтээл, зургаар ном хэвлүүлж тараадаг. 

Цагаан сараар жил орсон хүмүүс концерт бэлтгэж тоглодог. Өвөр Монголын буриадууд 49-ний жилээс эхлэн жил орсон хүмүүс цуглан заслын номоо хуруулж, тэмцээн уралдаан, үдэшлэг зохиож, тэр бүх хүмүүсийн намтар, бүтээл, зургаар ном хэвлүүлж тараадаг. Монголд ч ах дүү нар ээлжлэн дааж тэднийд ээ нэгдсэн золголт хийх, онлайнаар золгох, телевиз радиогоор бие биедээ мэндчилгээ явуулах, мөнгө, хадаг барьж золгох, тотгон дээрээ мөс тавих, хөрш ойртсон тул идээ солилцох, хаалганы 2 талд хар цагаан чулуу, хомоол, хоргол тавих, битүү хоол идэх, чихэр, салат хийх гээд л жилээс жилд шинэ ёс үүссээр.

-Цагаан сараар нас нэмдэг гэж үзэн “хий нас” гэж ярьдаг шүү дээ? Нас нэмэхтэй холбоотой ёс үйлдэх үү?
Цагаан сараар нас нэмдэг учир төрсөн өдөр гэж үзэж,  37-ны жил орж буй хүн уул овоонд идээ өргөж, багшдаа мөргөн, нас буян гуйж залбирдаг байжээ. 49, 61, 73-ны жил орж байгаа бол уул овоондоо өргөл өргөж, лам бөөдөө мөргөж, хүүхэд хөгшдийг баярлуулан идээ барьж, бэлэг өгдөг. 85-ны жил орсон бол чадвал цагаан сардаа багтаан найр хийж, түүнээс хойш ямарваа ёс үйлдэхгүй, хүнд насаа ч үнэнээр нь хэлэхээ больдог байжээ. 37 нас хүрээгүй хүн төрсөн өдөр гэж ёс үйлдэхгүй.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа
-Баярлалаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан