gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     4.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Торгуулийн системийн доголдол

2016-12-21
0
Twitter logo
0
Twitter logo
2016-12-21
Торгуулийн системийн доголдол

Замын цагдаагийн алба он гарснаас хойш иргэдээс 5800 гаруй гомдол хүлээн авчээ. Мөн өдөрт 120-150 хүн тус байгууллага дээр ирж, гомдлоо шийдвэрлүүлдэг гэнэ. Эдгээр гомдлын дийлэнх буюу 90 шахам хувь нь нэг л зүйл байдаг. Тодруулбал, онлайнаар ирдэг торгуулийн асуудал сүүлийн жил гаруйн турш иргэдийг бухимдуулж, замын цагдааг ийм олноороо зорих шалтгааны үндэс болжээ.

Танд ойлгомжтой байдлаар тайлбарлахын тулд нэгэн жишээ дурдъя. Нэгэн танил маань машинаа зарахаар болж. Худалдан авагчтайгаа тохиролцож, авах, өгөх дээрээ тултал түүний нэр дээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгуулиуд дурайж байв. Уг нь тэрбээр энэ торгуулиа аль хэдэн сарын өмнө төлсөн.

Гэвч torguuli.mn сайт дээр шүүгээд үзэхэд торгууль нь төлөгдөөгүй хэвээр. Ядаж байхад тухайн үед торгууль төлсөн баримтаа хаячихсан учраас дахин төлөх дээрээ тулсан гэнэ. Харамсалтай нь, ийм зовлон ганц түүнд тохиолдсонгүй.

Онлайнаар ирдэг торгууль иргэдэд чирэгдэл учруулсан хэвээр

Маш олон хүн ийм байдлаар хохирч, явдал чирэгдэл болж буй нь замын цагдаагийн албанд өдөрт зуу зуугаараа очдог байдлаас харагдана. Иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр бид холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.

2015 оны есдүгээр сарын 1-нээс хойш Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд хэрэг зөрчлийг камераар илрүүлж, тухайн жолоочид торгуулийн хуудас очдог болсон нь нэг том дэвшил. Цагдаа нүдэнд харагдахгүй л бол дүрэм зөрчиж давхичих гээд байдаг жолооч нарт энэ нь даруулга болж өгсөн юм. Камер гэгч нүд цавчдаггүй мөнхийн харуул байгаа учраас хэн л дүрэм зөрчиж, таван цааснаасаа салахыг бодохов. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөний бүх төрлийн гэмт хэрэг болон зөрчил гаргах жолоочийн тоо эрс буурсан болохыг албаныхан хэлдэг. Тэгэхээр камерын хяналт үр дүнгээ өгч байна гэсэн үг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр төлсөн торгууль нь хасагдахгүй байх тохиолдол олон гарсан нь жолооч нарыг бухимдуулсаар.

Уг нь энэ их энгийн шалтгаантай. Тухайлбал, банкинд торгуулийн мөнгө тушаахдаа баримтаа буруу бөглөснөөс болж торгууль нь хасагдахгүй, хэвээр үлддэг байна. Иргэд банкны баримтын “Гүйлгээний утга” хэсэгт торгуулийн хуудасны бар кодыг л бичих ёстой. Энэ тохиолдолд таны торгууль автоматаар хасагдана. Гэтэл хүмүүс бар кодоо бичихгүй орхих, эсвэл дээр нь нэмээд нэр, регистрийн дугаар, утасны дугаар гээд элдэв юм бичдэгээс болоод компьютер уншиж таньдаггүй. Ингээд торгууль хэвээр үлдээд байгаа хэрэг.

Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболд дараах тайлбарыг өгсөн юм.

“Замын цагдаа бол замын хөдөлгөөний аюулгүй байдал, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулдаг болохоос гүйлгээ яаж хийгддэг, бэлэн бус торгууль хэрхэн төлөгддөгийг хянах чиг үүрэгтэй байгууллага биш. Гэсэн хэдий ч иргэдийн зүгээс бидэнд хандаж байхад цаашаа гэж түлхэлгүй, асуудлыг аль болох шийдвэрлэхээр хичээж байна.

Бидэнд ирж буй гомдлын дийлэнх нь торгуулиа төлчихөөд байхад хэвээрээ гараад байна гэдэг. Уг нь иргэд гүйлгээний утга дээр зөвхөн бар кодоо бичих ёстой. Ингэсэн тохиолдолд автоматаар хасагдах юм. Гэтэл бар кодоо бичихгүй үлдээх, эсвэл дээр нь нэмээд регистрийн дугаар, утасны дугаараа бичих тохиолдол олон. Үүнээс болж торгууль хасагдахгүй байна.

Буруу бөглөсөн бол торгууль төлсөн баримтаа Замын цагдаагийн албанд авч очоод зөрчлөө арилгуулах боломжтой. Хэрэв баримтаа хаясан бол хэдэн сарын хэдний өдөр мөнгөө тушаасныг мэдэж байх шаардлагатай. Бүр нарийн мэддэггүй юм аа гэхэд арваннэгдүгээр сарын эхээр гэдэг ч юм уу багцаагаа мэдэж байвал бид санхүү дээрээс шүүгээд өгч болно. Манай санхүүгийн ажилтнууд төрийн сан руу орж байгаа торгуультай холбоотой баримтуудад хандах эрхийг нь авсан юм.

Ядаж л овог, нэрээ хэлээд торгууль төлсөн эсэхээ шүүлгүүлэх боломж алга

Үүнийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их сурталчилсан, анхааруулсан. Torguuli.mn сайт дээр ч заавар нь байгаа. Гэвч иргэд баримтаа буруу бөглөсөн хэвээр байна. Дээрээс нь банкны ажилтнууд хэрхэн бөглөх зааврыг сайн мэдэхгүй байгаа бололтой. Монголбанкинд арилжааны бүх банк харьяалагддаг. Тиймээс бид Монголбанкинд зааврыг нь хэд хэдэн удаа хүргүүлсэн. Торгуулийн мөнгийг интернэт болон мобайл банкаар төлөх боломжгүй. Өнөөдрийн нөхцөлд заавал арилжааны банкинд хандах ёстой”. Албаны хүний тайлбар ийм байна.

Онлайнаар торгууль тооцох энэхүү төсөлд тендер зарлахад “Smart Solution” компани ялагч болжээ. Уг компани торгуультай холбоотой бүх программыг зохиосон бол Үндэсний дата төв үүн дээр үндэслэн олон нийтэд мэдээлдэг. Харин цагдаагийн байгууллага тухайн жолооч ямар зөрчил гаргасныг илрүүлж, мэдээлэх үүрэгтэй. Гэвч дутуу дулимаг зүйл дэндүү олон. Ядаж л овог, нэрээ хэлээд торгууль төлсөн, эсэхээ шүүлгүүлэх боломж алга. Заавал тухайн өдрөө багцаагаар санаж байх ёстой. Хэрэв санахгүй бол тэгээд л өнгөрөө. Уг нь энэ зэргийн асуудлыг шийдэхэд хэцүү биш санагдах юм.

Гэвч болдоггүй бололтой. Ямар мундаг инженер нь ийм толгой эргүүлсэн, түвэг чирэгдэл учруулсан программ зохиосон юм бол. Ядаж л торгуулиа төлөхдөө баримтаа буруу бөглөсөн байна, дахиж хийнэ үү гээд анхааруулга заавартайгаа гараад ирдэг бол олон хүнд нэмэлт дарамт болохгүй. Гэвч төрийн үйлчилгээ гэхээр заавал нэг бэрхшээл гарч ирдэг дутагдал энэхүү энгийн жишээнээс тодхон харагдана. Түүнчлэн торгуулиа төлөхийн тулд заавал банкинд дугаарлах ёстой гэсэн шаардлага тавьж буй нь хоцрогдсон, бүдүүлэг арга гэлтэй. Төлбөр тооцоог яаж л бол яаж хийх боломж бүрдсэн 2016 онд шүү дээ.

Torguuli.mn сайтад өдөрт 3000 шахам хүн зочилдог юм билээ. Өдөрт бараг өдий тооны хүн торгууль хүлээж авдаг гэсэн үг. Харин тэдний хэд нь торгуулиа зөв төлж, хэд нь төлөгдөөгүй гэсэн ангилалд багтан, давхар торгууль төлж байгааг мэдэх арга алга.

Г.Баярсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан