Манай цэнхэр дэлхий үзэсгэлэнтэй. Үгээр илэрхийлэх аргагүй байж болох ч дүрсээр харуулж бол болно. Жишээлбэл Америкийн Үндэсний далай, агаар мандлын судалгааны удирдах төв/NOAA/-ийн GOES-16 цаг уурын хиймэл дагуулаас илгээсэн зургууд байж болох юм.
Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард хөөргөсөн хиймэл дагуул дэлхийн гадаргуугаас 35 мянган километрийн зайнаас доорх гэрэл зургуудыг авчээ. Он сарын хувьд энэ жилийн 15-ны өдрийн гэрэл зургууд юм.
Харрис Корпорацийн бүтээсэн дэвшилтэт төхөөрөмж нь гэрлийн хоёр дуран болон хэт улаан туяаны 14 мэдрэгч ашиглан дэлхийн цаг уурын гэрэл зургийг буулгадаг аж. Асар өндөр нягтралтай төдийгүй өмнөх загварын хиймэл дагуулуудаас тав дахин хурдан зураг буулгах чадвартай энэ хиймэл дагуул нь NOAA-ийн шинэ үеийн GOES-R загварын эхлэл юм.
Дараагийн ээлжийн гурван хөлгийг ойрын жилүүдэд хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. GOES-16 дэлхийг 15 минут тутамд нэг тойрч, гадаргын зургийг бүтнээр буулгах чадалтай.
Зөвхөн дэлхийн гадаргуугийн зургаас гадна соронзон орон, нарны шуурганы мэдрэгч зэрэг нь бусад мэдээллийг цуглуулахад хэрэгтэй.