Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар Өвөрмонгол руу маш олон хүүхдийг хурдан морины унаач нэрийн дор гаргажээ.
Гэхдээ хэн нэгний албадлагаар бус эцэг эхийг хамт ийн харь оронд хөдөлмөр эрхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, Өвөрмонгол руу унаач хүүхдүүдийг эцэг эх нь авч гардаг бөгөөд өөрсдөө тэнд туслах малчнаас эхлээд аар саар ажил хийдэг байна.
Өнгөрсөн зуны турш энэ асуудалд Хүний эрхийн үндэсний комисс анхаарал хандуулан ажилласан талаараа өнөөдөр мэдээллээ. Ингээд есдүгээр сараас Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газартай хамтран харь нутагт хөдөлмөр эрхлэхээр явсан хүүхдүүдийг ирсэн эсэхэд шалгалт хийсэн байна. Ингэхэд гадагш “ажиллах”-аар гарсан хүүхдүүд эргэн ирсэн гэсэн дүн гарчээ.
Гэвч энэ асуудал зөвхөн дээрх хоёр аймаг төдийгүй Дундговь аймагт ч гарсан талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мэдээлсэн юм. Тиймээс энэ асуудал цаашид улам даамжрах вий гэдгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг хэлсэн юм. Энэ талаар тэрбээр хэлэхдээ,
-Нийгэм хөгжих тусам зарим хүний эрхийн зөрчлийн хэлбэр багасч, арилж байна. Гэхдээ цоо шинэ хүний эрхийн зөрчлийн асуудлууд гарч ирж байна. Энэ жил манай комисс дээр нэг нийгмийн үзэгдэл гарч ирсэн. Нийгмийн үзэгдэл гэдэг тухайн асуудал даамжирч байгааг хэлнэ биздээ. Бид дотооддоо унаач хүүхдийн асуудлыг их ярьдаг байсан. Өвөл хүйтэнд, хамгаалалтын хэрэгсэлгүй уралдуулж байгаа талаар их ярьсан. Ингэснээр насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдах эрсдэл байна гэдэг байсан. Гэтэл энэ асуудал гадагш гараад явчихлаа гэсэн юм.
Амьдралын боломжгүйгээс болж хүүхдээрээ хурдан морь унуулан тодорхой урамшуулал авах тохиолдол олон байдаг. Ийм нөхцөл байдлаас үүдэн хүүхэд амиа алдаж, насан туршдаа эрэмдэг болсон тохиолдол ч бий. Тэгвэл энэ асуудлын хүрээ улам бүр тэлж байна.