Ховд их сургуулийн археологичид болон тус аймгийн музейн мэргэжилтнүүд тус аймгийн Мөнххайрхан сумын нутгаас дөрөвдүгээр сард Үзүүр Гялангийн олдворыг илрүүлсэн юм. Тавдугаар сард олдворуудыг Улаанбаатарт авчиржээ. Тухайн газар нутгийн нэрээр олдворыг нэрлэсэн байна.
Өнөөдөр Соёлын өвийн төвд болсон хэвлэлийн бага хурлаар олдворт судалгаа хийсэн турк эрдэмтэд оролцлоо. Үзүүр Гялангийн олдвор нь маш баялаг олдвор бөгөөд 25-30 орчим настай эмэгтэйг оршуулахдаа түүний морь болон 40 орчим эд өлгийн зүйлийг хамт оршуулсан байжээ. Эдгээрт эмэгтэйн хувцас хэрэглэл, эмээлийн тохом, хоолны хэрэгслүүд зэрэг багтаж байгаа юм. Иймд БНТУ-аас хүний яс, ноосон эдлэл, амьтан судлаач, түүхч, археологичоос бүрдсэн судалгааны баг манай улсад ирж ажиллажээ.
Тэд авсан дээжээ АНУ-ын Бета лабораторт илгээн, олдворын насжилтийг тогтоосон байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, цөөн лабораторын нэг нь Бета юм байна. Тэд есөн төрлийн дээжийг шинжлээд Үзүүр Гялангийн олдворыг 9-10 дугаар зуунд хамаарна гэсэн байна.
Одоо эдгээр олдворыг авран хамгаалах ажлыг Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд хийж байна. Тэд цэвэрлэгээ, бэхжүүлэлтийг нь хийж дууссан олдворуудаа өнөөдөр дэлгэн харууллаа.
Турк эрдэмтдийн багт багтсан, урлагийн түүхч Сэбахаттин Күтүк “Энэ бол онцгой олдвор. Судалгааны ажил хийх боломжийг бидэнд олгосон Соёлын өвийн төвд маш их баярлаж байна. Эмэгтэйн хувцас хэрэглэлээс харахад яавч жирийн хүн биш. Уран нарийн хийцтэй, бөх бат, ихээхэн чанартай байгааг нь харахад язгууртан эмэгтэй болов уу гэж бид дүгнэж байна. Гутал нь гэхэд л төмөр, хүрлээр хийсэн тоноглолтой байгаа юм. Хүрэмнийх нь дотрыг үслэг эдлэлээр, гадна талыг нь арьсаар хийжээ. Маш эртнийх атлаа их сайн хадгалагдсан байсанд бид их гайхсан” гэж ярьлаа.
Ховд аймгийн удирдлагууд БНТУ-ын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг болох ТИКА-д хүсэлт тавьснаар турк эрдэмтэд манай улсад ирж ажилласан байна.
Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат “Эмэгтэйн биеийн урт 165 см. Шарилыг нь хөргүүрт хадгалж байна. Бид Сонгдо эмнэлгийн MRI аппаратаар олдворыг үзлэгт хамруулсан. Ямар нэг өвчтэй байсан уу, нас барсан шалтгаан нь юу байв гэдгийг тодруулахаар хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна. Түүнийг эсгийд ороогоод газрын хөрсөн дор, том хад асганы завсар, хуурай газарт оршуулсан байсан. Агаар салхи чөлөөтэй нэвтрэх боломжтой, чийг багатай газарт гэсэн үг. Иймд газарт ялзмаг үүсэхгүй. Мөн дээд талд нь хулганын баасны их зузаан давхарга үүссэн байсан. Энэ нь органик бохирдлоос сэргийлдэг давуу талтай. Шууд шороонд дарагдсан бол ийм байдалтай олдохгүй. Зориуд ингэж оршуулсан байна” гэв.
Олдворын насжилтийг 9-10 зуунд хамаарах талаар дээр дурдсан. Энэ үе нь Түрэгийн хаант улс мөхөж, Киргизүүд хүчирхэгжиж байсан, завсрын үе юм байна.
Ирэх оны дундуур Үзүүр Гялангийн олдворуудыг бүгдийг нь нэгтгэн Үндэсний түүхийн музейд олон нийтэд дэлгэн харуулах юм.