Амралт зугаалгын улирал ид дундаа үргэлжилж байна. Зарим нь аялаад ирсэн, зарим нь замд гарахаар зэхэж байгаа болов уу. Хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлсээ ахиухан шиг базааж аваад хөдөлдөг уламжлалаараа тор тороор хүнс, боодол боодлоор ус ундаа, нэг удаагийн аяга, таваг, халбага сэрээ, нойтон салфетка сэлт зэхэх гэж байна уу!. Гэрээс гарахад машиндаа багтааж ядан чихсэн хоол хүнс, хэрэгтэй гэсэн бүхнээ шавхаж, аяншиж чилсэн маягтай машин ч сэлүүхэн хөнгөн буцаж ирдэг монгол аялагчид билээ л...
Авсан хоол хүнс, ус ундааны сав, баглаа боодол машиндаа ачаад ирсэн бол та байгаль орчныг хайрлан хамгаалагч, жинхэнэ аялагч юм. Ихэнх хүмүүс очсон газартаа, ойролцоох сум суурингийн захдуу байх хогон овоолгонд хаягдлаа “хандивлаад” ирсэн байдаг. Дэлхий нийтээр байгальд ул мөргүй аялахыг уриалж буй бөгөөд ул мөргүй аяллын үзүүлэлтээрээ Монгол Улс маань сүүл мушгиж байна. Монгол хүний экологийн ул мөр дэлхийн дунджаас даруй 2.8 дахин их хэмжээтэй байна гэсэн тооцоо гарчээ. Иймээс та өөрөөс хамаарах экологийн ул мөрөө бууруулахыг эрмэлзэх цаг болжээ.
Хотоос зайдуухан аль сайхан байгальтай газрыг сонгон ойн захад эсвэл голын ойролцоо майхнаа татан тухлаад буцахдаа хог хаягдлаа авч, ногоон байгалийг ногооноор нь үлдээсэн бол тун сайн.
Гэхдээ!
Хог хаягдлаа сумын төвийн хогийн цэг гэх хогон овоолго руу шидэж орхисон бол та байгальд ул мөргүй аялагч биш. Монголчууд сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлалыг маш сайн хийж байгаа ч хаа сайгүй зөрөлдөн давхих жуулчдын хөлд сум, суурингууд үрэгдэж, хогондоо дарагдан үлдэх болов.
Аялагчид орон нутгийн иргэдээс хоёр дахин их хог хаягдал гаргадаг гэсэн судалгааны үр дүнг Тогтвортой аялал жуулчлал /Sustainable Travel International/ олон улсын байгууллагаас 2020 онд танилцуулжээ.
Зарим хог байгальд задарч шимэгдэж дуустлаа хөрс, ус, агаарт сөрөг нөлөөллийг байнга үзүүлдэг бөгөөд хуванцар сав баглаа боодол байгальд хэзээ ч бүр мөсөн задардаггүй. Хуванцар нь цаг хугацаа өнгөрөх тусам бичил, нано хэсгүүд болон задрах боловч байгальд огт шингэдэггүй 200 жил ч оршин байна гэсэн үг.
Тэгэхээр яах вэ?
Аяллын хэрэгцээт зүйлсээ цуглуулахдаа л анхнаасаа хог бага гаргах тухай бодохоос эхэл. Зуны дэлгэр цагт зорин ирсэн жуулчдын тоогоор хөдөөд хог хөглөрч, онгон байгаль бохирдсоор байна. Манай улсад хог боловсруулах үйлдвэртэй сум гэж байхгүй бөгөөд уул овоо шиг хуримтлагдаж, талаар нэг тархсан хогийг булж далдлах ганцхан арга бий. Гэвч хог хаягдал зайлуулах төсөвгүй учир ядруухан төсөвтэй буйдхан сумын төвийнхөн өөрсдийн хогоо яах вэ! гэж толгойн өвчин болж байна. Үүн дээр жуулчдын ирсэн машин болгон хогоо орхиход асуудал улам хүндэрдэг.
Зунаас эхлэн хуримтлагдсан хогийг сумын захиргаанаас жилдээ нэг удаа бульдозер хөлслөн булдаг. Тэр хүртэл өнөөх их хаягдал салхинд хийсэн талаар нэг тарж, Монгол орны онгон байгаль, ундны ус ч бохирдсоор байдаг.
Хогоо орон нутагт үлдээгээд явах нь орцныхоо үүдэнд хогоо орхиод гарсантай агаар нэг юм. Тиймээс аялалд бэлтгэж эхлэхдээ л хог бага гарах ухаалаг сонголт хийхийг зөвлөмөөр байна.
Тухайлбал,
Нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ, соруул зэргээс татгалз. Хүний тоогоор гэрээсээ аяга, тавгаа авах нь хэцүү гэж үү. Ус, ундааны сав, баглаа нь байгалийг хамгийн ихээр хордуулдаг учир усны саваа авч, хөдөөгийн зам дагуух худгаас усны саваа цэнэглэн буцалгаад хэрэглэхийг бодоорой. Мөн хүн бүр өөрийн хэрэглэх сайн чанарын усны саваа мартаж болохгүй.
Энэ нь хэрэгжүүлэхэд хэцүү байж болох ч байгальд ээлтэй үүнээс сайн арга одоогоор үгүй ажээ. Байгальд хаясан хуванцар 200 жил арилахгүй. Хуванцрыг шатаахад диоксин гэж хүн, байгальд маш хортой химийн бодис ялгардаг. Тиймээс дэлхий нийтээр хуванцрын хэрэглээнээс татгалзахыг уриалж байна.
Франц улс гэхэд нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ, тэр байтугай кофены аяга хэрэглэхийг хоригложээ. Кофе шофт өөрийнхөө аягатай очиж, кофегоо авахыг сануулж, ард иргэд нь ч эх байгалийнхаа төлөө энэ сануулгыг мөрдөж эхэлсэн байна. Энэ бол хуванцрыг хэрэглээг багасгах хичээл зүтгэл юм.
Хэдийгээр хортой ч хүн төрөлхтөн хуванцраас бүрэн ангижрах шийдлийг хараахан олоогүй байна. Анагаах ухааны салбарынхан хэсэгтээ л хуванцрыг хэрэглэсээр байх болов уу.
ХОГГҮЙ АЯЛАЛД БЭЛТГЭХИЙН ТУЛД
Хог хаягдлын ул мөр үлдээхгүй, байгальд ээлтэй аялал хийхийг уриалж дараах зөвлөмжийг хүргэе. Энэхүү зааварчилгааг Европын Холбооны SWITCH Asia-II хөтөлбөрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд бэлтгэжээ.
- Нэг удаагийн хэрэгслүүдээс татгалзаж олон дахин хэрэглэх бүтээгдэхүүн, хэрэглэлүүдийг сонгоорой. Мөн авсан зүйлсийнхээ савлагааг аль болох салган дахиврын цэгүүдэд тушаахыг бодоорой. Жишээ нь будаа, ногоо гэх мэт кг-ийн хуурай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх жижиг даавуун уутнуудад юүлж, савлагааг нь дахиварт тушааж болох юм. Ингэснээр овор хэмжээ ч багасна.
- Халуунаа барьдаг аяга: Хот, хөдөөгийнхөн гэлтгүй нийтээрээ өдөр тутам халуун кофе уух болжээ. Хэрэв та кофенд дуртай бол халуун барьдаг аягаа бүү март. Өөрийн аягатай бол танд нэг удаагийн аяга хэрэггүй. Хөдөө, хотод ч ялгаагүй кофены аягаа биедээ авч яваад хэвшчихвэл Та жилд дунджаар 500 ширхэг нэг удаагийн аяганаас татгалзах боломжтой.
- Усны сав: Хамгийн хортой бөгөөд овор ихтэй хаягдал бол хуванцар сав. Тиймээс та хүнсний зориулалтын таглаа сайтай сав авч яваарай. Усны савтай явснаар дэлхий дээр өдөрт зарагддаг 1.5 тэрбум хуванцар савыг багасгахад хувь нэмрээ оруулна гэсэн үг.
Бид нэг удаагийн хэрэгсэл маш их хэмжээгээр ашигладаг боловч 10 хүрэхгүй хувь л нь дахин боловсруулагддаг. Дахин боловсруулагдаагүй хуванцар нь хогийн цэг, хог шатаах зуух, цаашилбал далай тэнгист хуримтлагддаг байна.
- Ус цэвэршүүлэгч: Ус цэвэршүүлэгчтэй явах нь савлагаатай уснаас татгалзах хамгийн сайн арга юм.
- Даавуун тор, уутнууд: Хэд хэдэн даавуун ууттай явбал зам зуурын дэлгүүрээс худалдан авалт хийхдээ гялгар уут дагуулж, хаягдал гаргахгүй давуу талтай.
- Дахин ашигладаг хоолны сав: Та өглөө бүр ажилдаа өдрийн хоолоо савлан гардаг уу? Тэр хоолны саваа хөдөө аялахдаа ч бүү орхи. Гэрт байдаг бусад сайн тагтай хоолны савнууд замд хооллохдоо нэг удаагийн хуванцар сав авч, хог үүсгэхгүй давуу талтай. Та 1000 км аялахдаа хэдэн удаа замын хоолны газраар бууж мордох вэ. Тэр тоолонд машинд яваа хүний тоогоор хуванцар сав авах эсвэл илүү гарсан хоолоо савлаад гарна гэхээр багагүй хогноос татгалзах нь.
Илүүдэл хоолны хаягдал байгаль орчныг мөн л үлэмж хэмжээгээр бохирдуулдаг тул хоол хүнсээ тохируулан бэлдээрэй. Энд та их хэмжээний хоол барахгүй хаяж байхад, Африкт олон сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж байгааг бас давхар санаарай.
- Эко аяга, таваг угаагч шингэн болон угаагч: Хог хаягдалгүй аяга угаагч нь хуванцрын бохирдол үүсгэхгүйгээс гадна бусад энгийн угаагчид агуулагддаг хортой химийн бодисууд агуулдаггүй давуу талтай.
- Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл: Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлийн оронд сарын тэмдгийн аяга, угаадаг даавуун хэрэгсэл хэрэглэх нь аяллын туршид үүсэх их хэмжээний хогноос сэргийлнэ. Мөн эдийн засагт ч хэмнэлттэй.
- Эко хүүхдийн живх: Бага насны хүүхэдтэйгээ аялахад хамгийн ихээр үүсдэг хог хаягдлын нэг нь живх. Хуванцрын орцтой живх хөрсөнд задрах хүртлээ аюултай бичил хуванцар болдог учир хөдөө хээр хэрхэвч хаяж болохгүй. Үүний оронд байгальд ээлтэй угаадаг даавуун живх, эсвэл 100 хувь цэвэр хөвөн даавууны орцтой живх хэрэглэж хэвших. Нэг удаагийн живх хэрэглэсэн бол төвлөрсөн цэгт хаях шаардлагатай. Мөн хүүхдээ аль болох эрт живхнээс гаргавал хүүхдийн эрүүл мэндэд тустай, эдийн засагт ч хэмнэлтэйг та юу эс андах билээ.
- Салфетка, 00-ийн цаас: Дийлэнх нойтон салфеткийн түүхий эд нь хуванцар бүтээгдэхүүнүүд байдаг учир байгальд шингэхгүй. Тиймээс нойтон салфеткаас аль болох татгалзаж даавуун алчуур норгож битүү саванд хийгээд ашиглаж хэвших нь оновчтой шийдэл. Хөдөөгийн үзэсгэлэнг хамгийн ихээр гутаан хөглөрч бохирдуулагч бол 00-ийн цаас. 00-ийн цаасаа байгальд ил задгай хаяхгүйгээс гадна хөрс, усанд түргэн задардаг орцтойг сонгож аваарай.
Аялагчдын үлдээсэн хогийг олон хүн хүч, машин техник болон цэвэрлэх ажлыг БОАЖ-наас зохион байгуулж байна. Тус яамны 2023 оны долоодугаар сарын 20-ны мэдээгээр Завхан аймгийн нутаг дахь байгалийн үзэсгэлэнт Улаагчны хар нуурын орчмоос 500 кг ариун цэврийн цаас, 3 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ хэмээн мэдээлсэн байв.
- Хуруу зай: Зай нь кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой хүнд металлуудыг агуулдаг. Нэг ширхэг хуруу зай 4 м.кв талбай, 800 мянган литр усыг бохирдуулах сөрөг нөлөөтэй учир ил задгай хаяж болохгүй аюултай хог хаягдал юм.
- Хогны уут: Хогны уут хамгийн чухал. Хог хаягдлаа хийж, машины арын запас дугуйн сууринаас бэхлэн унжуулахад урагдаж цоорохгүй бөх бат хогны уут хэд хэдийг авч ангилсан болон бусад хаягдлаа хийгээд дахивар авах хамгийн ойрын цэгт тушаах, хогийн цэгт хаях нь байгаль орчиндоо ул мөргүй аялж буй хамгийн сонгодог хэлбэр билээ.
Хөгжил дэвшил гэдэг тав тухыг тултал нь хангасан ч хүн төрөлхтөний хэтийдсэн их хэрэглээ эргээд хүрээлэн буй орчноо доройтуулж, экологийн тэнцвэрт байдлыг алдуулах эрсдэл нүүрлэснийг улс орнууд ухамсарласан. Дээрх зөвлөмжийг дагахад амаргүй байж болох ч та онгон байгалийнхаа төлөө хичээхээс өөр аргагүй болов.
Эцэст нь, Та байгальд ул мөргүй аялж нэг удаагийн хэрэгцээт зүйлс худалдан авахаас татгалзсанаараа та бидний хоргодох эцсийн цэг болох байгаль орчноо хайрлаж, эдийн засагтаа ямар хэмжээний хэмнэлт хийсэн сайн туршлагаа цахим хуудаснаа хуваалцаж, найз нөхдөө уриалаарай.
ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАХ АЛХМУУД