Нийслэлд хүчтэй аадар бороо орж долоодугаар сарын 4-5-нд шилжих шөнө үе Улаанбаатар хотоор урсдаг голууд үерлэн хот усанд автсан. Борооны улмаас үерлэсэн Сэлбэ голын далан сэтэрч голын хоёр талын эрэг дагуух хэсэг Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Баянзүрх дүүргийн 43-р хорооны барилгуудын зоорийн давхар усаар дүүрсэн. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үерийн нөхцөл байдалтай танилцах үедээ “Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана” гэж мэдэгдсэн билээ. Долоодугаар сарын 6-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн газар дээр нь ажиллахдаа үерийн даланд ойр барьсан барилгуудыг шалгаж, шаардлагатай бол нураах чиглэл өгсөн.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2023.07.24/ мэдээлэл хийхдээ, “Сэлбэ голын голдирол хааж барьсан “S outlet” барилгыг буулгана” гэж хоёр дахь удаагаа мэдэгдэь.
Тиймээс бид “S outlet” дэлгүүр үерийн дараа ямар байдалд байгаа, хотын даргын мэдэгдэл ирсэн эсэхийг тодруулахаар тус дэлгүүрийг зорьсон юм.
Үерээс хойш 20 хоног өнгөрсөн ч дэлгүүрийн хашаан доторх ундуй сундуй байх агаад Сэлбэ голын эрэг дагуу хамгаалалтын далан болох шуудайтай элсийг давхарлан хүчитгэжээ. Сэлбэ голын ус татарсан ч усны түвшин хэвийн үеийнхээс их байна гэж дэлгүүрийн ажилтнууд хэлж байв.
Голын том том саглагар бургас үерийн хүчтэй урсгалыг даган налж, дээрээс урсан ирсэн их хэмжээний хогийг мөчир салаагаараа шүүрдэн авсан нь бид амьдарч буй орчноо хэрхэн бохирдуулдгийг илтгэх толины тусгал юм.
2023 оны долоодугаар сарын 4-5-нд шилжих шөнө голын үерийн далан сэтэрч зүүн талын орон сууцууд усанд автсан бол 5-ны өдөр “S outlet” дэлгүүрийн зоорийн В1 давхар усанд автжээ. 300 ам.метр талбай бүхий B1 давхар нь дэлгүүрийн агуулах аж. Долоодугаар сарын 5-ны өдөр 11-12 цагийн үед зоорийн давхрын цонх хагарч, яах ийхийн зуургүй агуулах үерийн өндөр даралттай усаар дүүрчээ.
Тус дэлгүүр нь “S sign” ХХК-ийн эзэмшил бөгөөд одоогоор зоорийн давхрын усыг соруулж, норж ашиглах боломжгүй болсон их хэмжээний барааг зөөж, гадаах талбайд гаргасныг та харж байна. Гадаа талбайд их хэмжээний норсон бараа овоолсон. Эндээс маш их бараа устгалд оруулаад үлдсэн нь энэ гэж менежер Ж.Мөнхтөр ярив.
-“S outlet” дэлгүүрийн барилга хэдэн онд ашиглалтад орсон бэ. Энэ барилгын зөвшөөрлийг хаанаас авч байв?
-2015 онд баригдсан барилга. Манай компани анх энэ барилгыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд худалдаж авсан. Барилга барих зөвшөөрлөө албан ёсоор авсан, үл хөдлөх хөрөнгийн шаардлагатай бичиг баримт хууль ёсны дагуу бүрэн гүйцэд байсан учир бид худалдаж авсан.
-Ямар хүнээс худалдаж авсан бэ?
-Хувь хүнээс сүүлд 2019 онд худалдан авч, нэр шилжүүлсэн. Барилгын зөвшөөрлөө анх ямар хүнээс авсан талаар бидэнд мэдэх зүйл алга.
-Өнгөрсөн хугацаанд Сэлбэ гол ингэж үерлэж байв уу?
-Ингэж үерлэж байгаагүй. 60 жилийн өмнө л Улаанбаатар хотод ийм хэмжээний үерийн гамшиг нүүрлэсэн гэж сонссон. Сэлбэ голын далан манай барилга баригдсан түвшнээс доош 2-3 метрт байдаг.
-Энэ дэлгүүр Сэлбэ голын үерийн далан дээр баригдсан гээд байгаа л даа?
-Энэ дэлгүүрийн суурин дээр анх гэр хороолол байсан гэдэг. Гэр хороолол байхад нь нэг иргэн газрыг нь худалдаж аваад барилга барьсан юм билээ.
-Хотын дарга энэ барилгын газрын зөвшөөрлийг анх хэн өгсөн, тэндээс нь эхлэн хариуцлага тооцно гэж ярьсан?
-Тэр талаар бидэнд мэдэх зүйл алга. Барилгын бүх зөвшөөрөл, бичиг баримт хууль ёсны байсан учир бизнесийн зарчмаар худалдаж авсан. Энэ барилгыг бид бариулаагүй, үерийн улмаас хамгийн их хохирол амссан жирийн аж ахуйн нэгж нь манайх байгаа болов уу.
-Хэдий хэмжээний хохирол амссан бэ?
-Хохирлын дараах үнэлгээг гаргаж хороо, дүүрэгтээ өг гэсний дагуу өгсөн. Манай зоорийн давхар усанд автаж их хэмжээний бараа норсон. Мөн үерийн дараах сэргээн босголтын ажилд маш их хөрөнгө зарцуулсан. 1 тэрбум төгрөгийн хохирол амссан.
Үерийн гол буруутан нь манай компани мэтээр дарга нар ярьж байгаад бид бас л гомдолтой байна. Энэ нь бизнесийн нэр хүндэд ч халтай байна. Худалдааны танхимууд бараг үйлчлүүлэгчгүй байгааг та харж байна.
-“S outlet” дэлгүүрийг буулгах талаар хотын захиргаанаас танай байгууллагад албан бичиг ирсэн үү. Энэ мэдэгдлийн талаар ямар байр суурьтай байна бэ?
-Манай компанийн хувьд бусдын адил хууль ёсны дагуу зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан улс мөн бол хувийн өмчид шууд халдахгүй байх гэж бодож байна. Хотын захирганаас манай байгууллагад ямар нэг албан бичиг одоогоор ирээгүй.
-Та бүхэн цаашдаа яах төлөвлөгөөтэй байна. Эрсдэл ихтэй газар гэдэг нь харагдлаа шүү дээ?
-Аюултай гэдгийг бид энэ жил л мэдэж байна. Усны хамгаалалтыг л сайжруулах байх даа.
Гэрэл зургийг Б.Даваа