Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар, Тайванийн "Ци Шинь" сангаас 300 ширхэг мод усалгааны эко хувинг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд хандивлах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү мод усалгааны эко хувинг дахин боловсруулсан хаягдал цаасаар хийжээ. Хувин доторх эко утасны тусламжтайгаар ус шахагдаж модны үндэс рүү нэвчдэг аж.
Хувин доторх ус тухайн модыг гурван долоо хоногоос нэг сарын турш усаар тэтгэдэг ба борооны усыг тосох хэсэгтэй. Хаягдал цаасаар үйлдвэрлэсэн уг хувин байгальд ээлтэй, Тайванийн хуурай хөрстэй бүс нутагт туршилт хийхэд модны амьдрах чадварыг 10-70 хувь хүртэл нэмсэн байна.
Тайваний “Ци Шинь сан” -гийн захирал Чэн Ли И “Эл эко хувинг ашигласнаар бага багаар ус хөрс рүү нэвчиж эхэлнэ. Үргэлжлүүлэн хөрсний чийгийг татах, нарны тусгалаас тухайн модоо хамгаална. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард уг хувинг Монголд туршиж үзсэн. Туршилтаар модны ургалт хоёр дахин өссөн үзүүлэлттэй байв. Хязгааргүй байгаль сангийн үйл ажиллагааны хүрээнд Тайванаас 4100 ширхэг эко хувин авчирсан. Түүнчлэн Мод тарих боловсролын төвийг Цонжин болдогт байгуулав. Өнгөрсөн жил 1100 ширхэг эко хувинтай мод тарьж байсан. Энэхүү мод тарих төсөл урт хугацаанд үргэлжлэх болно” гэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Өнгөрсөн жилээс Тайванийн "Ци Шинь" сангийн төлөөлөгч "Хязгааргүй байгаль сан" ТББ-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд мод тарьж ургуулах, арчлах тухай гарын авлага хэвлүүлсэн. Тус гарын авлагадаа эко хувинг хэрхэн ашиглах дэлгэрэнгүй мэдээллийг оруулж өгсөн ба Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдад сургалт орсон. Өнөөдөр эко хувингаа суулган 300 ширхэг мод тарьж байна. Улирал бүр эдгээр модны ургалт хэдэн хувьтай байна вэ гэдгийг хянаж, шалгаж явна. Эцсийн үр дүндээ энгийнээр мод тарих, эко хувинтай тарих хоёрын ялгааг дүгнэнэ. Манай хүрээлэнгийн модны ургалт 98.5 хувьтай байдаг. Энэхүү хувингийн үр дүн амжилттай байвал манай улсад чухал ач холбогдолтой. Учир нь "Тэрбум Мод" үндэсний хөдөлгөөнтэй холбоотой тарих модны тоог нэмэх, ажилчдаа чадавхжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна” гэлээ.
Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Нэгдүгээрт Монгол Улсын “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжих зорилгоор мод тарих ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт Монголын шороон шуурга Тайваньд нөлөөлж, агаарын чанар мууддаг. Өмнө нь уг асуудлыг мэддэггүй байлаа. Тиймээс Монгол Улсыг ойжуулж, мод тарьснаар цөлжилтөөс сэргийлнэ. Тэрбум мод хөдөлгөөний санаачилга гарснаас хойш манай төлөөлөгчийн газар Тайванаас мод тарих, хамтран ажиллах байгууллага хайж эхэлсэн юм. Иймд бид “Ци Шинь” сантай хамтарч эхэлсэн. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Үндэсний соёл амралтын хүрээлэнд уг эко хувинг ашиглан мод тарьсан. Энэ сар Тайванийн мэргэжилтнүүд ирэн тухайн моддыг шалгахад хоёр дахин өсөж, 100 хувь амьдрах чадвартай байсан” гэлээ.
Уг мод усалгааны эко хувин нь Тайванийн үүсгэн хөгжүүлсэн ногоон технологи бөгөөд патентын эрх бүхий бүтээгдэхүүн аж.