gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын эртний далайг VR төхөөрөмжөөр тольдох үзэсгэлэн нээлээ

Б.Азбаяр
Соёл урлаг
2023-11-24
209
Twitter logo

Монголын эртний далайн амьдрал-эрдэмтэн, профессор Ч.Минжингийн палеонтологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр тусгай үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейд буюу хуучнаар Үлэг гүрвэлийн төв музейд дэлгэлээ.

Тус үзэсгэлэнд хамгийн эртний амьтан болох хуягт /плакодерм/ загасны Монголоос олдсон олдвор буюу Minjinia Turgenensis загасны хамт гурван галавт хамаарах 8 төрлийн амьтныг дэглэснээрээ сонирхолтой. Плакодерм загаснууд анхны үлэг гүрвэл дэлхий дээр алхаж эхлэхээс 100 сая гаруй жилийн өмнө 60 сая орчим жилийн турш оршин тогтносон гэж судлаачид үздэг байна. Ойролцоогоор 415 сая жилийн өмнөх тунамал чулуулгаас олдсон эртний хуягт загас юм.

Дэлхий дээр далай хэрхэн үүсэж, анх ямар амьтад амьдарч байсныг VR төхөөрөмжөөр үзэх боломжтой аж. Түүнчлэн эрдэмтэн, профессор Ч.Минжингийн палеонтологийн ажилдаа ашиглаж байсан хэрэгсэл, төхөөрөмжүүд, хувцас, дуран, тэмдэглэл материалыг хүртэл дэлгэжээ.
Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Мягмарсүрэн “Манай үзэсгэлэнд ирснээр Монголын эртний далай гэж хэдий үеийг хэлдэг, эрдэмтэн хүн хэр их судалгаа хийдэг, ямар хугацааг зарцуулдаг болохыг мэдэж авна.

Ялангуяа хүүхэд, залууст палеонтологи, археологи, геологи судлалын ялгааг ойлгуулахыг зорьсон үзмэрүүд бий. Ихэнх хүн палеонтологи, археологийн ялгааг мэдэхгүй учраас хооронд холиод байдаг. Бараг нэг салбар судлал гэж ойлгох нь бий. Тиймээс палеонтологич гэж хэнийг хэлдэг вэ? гэдгийг танин мэдүүлэхийг зорьж байна.

Манай орон их газрынх атал ямар учраас, хэдий үед далай байсан, тухайн үед амьдарч байсан амьтад одоо амьдардаг эсэх, мөн чулуу настай юу, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой” гэв.

    Ихэнх далайн амьтдын олдвор чулуужсан эсвэл чулуун дээрх мөрөөр олддог. Эрдэмтэн, профессор Ч.Минжин 48 жилийн хугацаанд 400 гаруй палеонтологийн олдвор олж, хэдэн сая жилээр тоологдох галавуудын амьдралаас манай нутагт үлдсэн чулуулагт судалгаа, бүтээл туурвисан байна.

    Монгол эрдэмтний нэрээр нэрлэгдсэн хуягт загасны олдворыг нээж судалснаар араг ясны хувьслын талаарх өмнөх ойлголтыг өөрчилсөн байна.

    Тэрбээр Монголын далайн гаралтай Палеозойн насны чулуулгийн судалгааг 1970 онд удирдсан экспедиц нь Увс аймгийн Ачит нуурын сав газраас хуягт загасны чухал олдворуудыг нээн илрүүлжээ.

    Ирэх сарын 15-ныг дуустал тусгай үзэсгэлэнг дэлгэнэ.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан